УИХ-ын гишүүн Н.Оюундарийг Буриад Улсын Засгийн газраас шагналаа

2017 оны 09 сарын 19

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас “Мөнгөн тэмдэг” медалиар шагнажээ. Тус улс гадны болон дотоодын хүндтэй иргэдээ “Алтан тэмдэг”, “Мөнгөн тэмдэг”, “Зэс тэмдэг” гэсэн шагналаар шагнадаг аж.

Шагнал гардуулах үеэр Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Сергей Пурбуевич Будажапов УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийн хоёр улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: “Өнгөрсөн хугацаанд Монгол, Буриад улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Буриад Улсаас Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламентын бүлгүүд идэвхтэй ажилласан. Язгуур угсаа нэгтэй буриад түмэнтэйгээ бид уламжлалт, нөхөрсөг харилцаагаа хадгалсаар ирсэн, цашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана” хэмээв.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шангалгүй байх(103.229.120.219) 2017 оны 09 сарын 19

яг юу хийсэн юм бол оо

0  |  0
mnbv(194.118.28.62) 2017 оны 09 сарын 19

usan tsahilgaan stantsiin esreg sanal 1

0  |  0
Top