АНУ-д болсон ”Харви” хар салхины дараа үл мэдэгдэх амьтан гарч иржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

АНУ "Харви" хэмээх хар салхинд нэрвэгдэж, ихээхэн хохирол амсаад байгаа билээ. Тэгвэл хар  салхи болсны дараа эх газар дээр хурц шүдтэй, нүдгүй загасны төрлийн амьтан шидэгдэн гарч ирсэн байна. Тус амьтны тухай мэдээллийг анх твиттер хуудсанд жиргэснээр хаанаас гаралтай ямар амьтан болох тухай хэлэлцүүлэг өрнөөд байгаа аж. Тухайлбал, тус амьтныг мутацид орсон гэж үзжээ. Харин зарим нь "Хөрөө шүдэт" загас бөгөөд 33-91 метрийн далайн гүнд  болон давсархаг усанд амьдардаг амьтан гэсэн байна. Мөн Мексикийн булангийн эргийн дагуух далайн эргийн зүйл болох "Apladophis chauliodeodus" гэж нэрлэгддэг могой загас байж болох талтайг эрдэмтэд онцлоод байгаа аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.117) 2017 оны 09 сарын 20

Ene zyrgiig uzej chadahgui bna.yaj gargadag bilee

0  |  0
Top