Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 баг буюу аймгийн төвийн таван сургууль болон Хулд, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, Говь-Угтаал, Гурвансайхан сумдын “Өсвөрийн аврагч” бүлгүүд оролцсон.

Сурагчид “Өсвөрийн аврагчийн тангараг” өргөж тангаргийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Тэмцээнд “Говийн ирээдүй” цогцолбор сургууль тэргүүн байрыг эзэлж, Цом, алтан медаль, өргөмжлөл хүртсэн бол дэд байрт Эрдмийн далай цогцолбор сургууль, гуравдугаар байрт Мандал сургууль, тусгай байрт математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургууль шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт бүлгүүдэд “Өрхийн бэлэн байдал” цогц гарын авлага үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.