Сүхбаатар аймгийн прокурорын газраас хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга С.Жамсран, Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяа, Татварын хэлтсийн хуулийн зөвлөх С.Ганболор нар хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, эрх бүхий албан хаагчдын гаргаж буй алдаа дутагдлын талаар мэдээлэл хийж, санал солилцжээ.

Хамтарсан зөвлөгөөний үеэр зохион байгуулагчид орон нутгийн "SB” телевизэд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллажээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )