Монгол хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж буй талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

 Live conference center төвд  

11:00 цагаас 
Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Баянгол дүүргийн удирдлагуудад асуудлаа удаа дараа тавьж ирсэн ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй гэж мэдэгдэж байна.
12:00 цагаас
Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.
13:00 цагаас
Монгол хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэгт хэт дэлгэцийн хамааралтай болсноос төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй байгаа талаар судлаач П.Шүр-Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 600 хүүхдийн дунд судалгаа явуулжээ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, (Урд талын автомашин ордог хаалгаар ороод оффисын нэг давхарт) Live conference center төв.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран "Төрийг цэвэрлэхийн төлөө залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна" хэвлэлийн хурал зарлалаа. Тэд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байр

12.00 цагт: Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ. 

БОАЖЯ-ны Хаан танхимд

11.00 цагт: БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, яамны бусад холбогдох албан тушаалтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.  БОАЖЯ-ны "Хаан танхим"-д болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top