Халагдсандаа хорсож хорлон сүйтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Автомашин үйлдвэрлэгч Mazda компанийн Хиросима дахь салбараас  орон тооны цомхотголоор халагдсан япон эр хорссондоо хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэж хүний аминд хүрчээ. Тэрбээр автомашин угсрах цехэд 11 ажилчныг түгжиж орхисон аж. Түгжигдсэн ажилчдаас нэг нь амь үрэгдэж, бусадньхүнд хөнгөн гэмтжээ. Хэрэгтнийг Хикижи гэдэг бөгөөд гэмт үйлдлээ хийсний дараа нуугдах гэж байгаад баригджээ. Баригдах үедээ тэрбээр хүйтэн зэвсэг авч явжээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top