Дүүргийн иргэдээсээ зугтааж өрөөндөө нуугддаг С.Одонтуяагаар дүүргээ удирдуулахгүй гэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр болох 32-ын буудал, Хархорин захын хооронд дахь явган хүний зам дагуу худалдаа эрхлэгчид, БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр болох 3-4 хорооллын явган хүний зам дагуу худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус нутаг дэвсгэрт худалдаа эрхлэгчид хэвлэлийн хурал хийлээ. Анх 2014 оны есдүгээр сараас БГД-ийн удирдлагууд дээрх  худалдаачдыг худалдаа эрхэлдэг газраас хөөж эхэлснээс үүдэж энэхүү маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилжээ. 

Тухайн үед БГД-ийн Засаг дарга Д.Оросоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж хэдэнтээ хүсэлтээ илэрхийлсэн ч хүлээж аваагүй байна. Мөн нийслэлийн удирдах албан тушаалтнуудад энэ талаар хүсэлт тавьсан ч дүүрэг нь өөрөө шийдэх боломжтой тул дүүргээр шийдүүл гэдэг хариуг өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй байгаа тул худалдаа эрхлэгчид гурав хоногийн суулт зохион байгуулж цаашлаад хуурай өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

 

Энэ талаар тус дүүрэгт худалдаа эрхлэгч С.Мишиг хэлэхдээ "Тогтмол ажилтай байдаг багш болон эмч нар ажил хаялт зарлах дээрээ тулж, цалин хөлсөө нэмүүлэх дээрээ тулж, хамгийн хатуу гэж хэлж болохоор шаардлагуудыг тавьж байна. Гэтэл улсаас нэг ч төгрөг гуйгаагүй, өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа авч яваа иргэдээ шахаж хавчиж байгаа үйлдлийг хатуу эсэргүүцэж байна. Нийслэл, дүүрэг хоёрын дунд явсаар бид туйлдлаа. Тусгаар тогтнолын талбай дээр өчигдрөөс эхлэн суултаа эхэлсэн. Дүүргийн иргэнээсээ зугтааж өрөөндөө нуугддаг С.Одонтуяагаар яаж бид дүүргээ удирдуулах юм бэ" гэлээ.


 

Худалдаа эрхлэгч Б.Өлзийхүү "100-н хүний ажлын байрны төлөөх тэмцэл яригдаж байгаа боловч гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг олон хүний амьдрал үүний цаана  байгаа. Өнөөдөр хууль тогтоомж нийгмийн аль давхаргад үйлчлээд байгааг бид асуумаар байна. Засаг дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн байхдаа тус дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдээ дэмжин ажиллана гэдэг амлалтыг өгчихөөд өнөөдөр  албан тушаалд очингуутаа биднээс нүүрээ буруулж байна" гэв.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.87.255.90) 2017 оны 09 сарын 21

дүүрэг бүрд автобусны буудал дагуу янз бүрийн юм зарж байгаа хүмүүсийг төр төмөр нүүрээ гаргаад болиулах хэрэгтэй,бид автобуснаас буугаад тайван алхах зам алга,хархорины тэнд очоод үз

0  |  0
зочин(119.40.100.66) 2017 оны 09 сарын 21

Одонтуяа даргаа 10 дугаар хорооллын Цоглог хотхоны хойно мөн баруун тийшээ техник импорт хүртэл байдаг буудал, нийтийн байр нь мэдэгдэхгүй жижиг жижиг замбараагүй байшингууд бна Эдний үйл ажиллагааг шалгуулмаар бна Дундуур нь явж үзэхэд ойлгомжтой доо

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 09 сарын 21

гудамжинд юм зарж бусдад саад болохоо боль. Энэнд бусад тргэдийн жрх ашиг хөндөгдөж байна. Амин хувиа болоод бусдын эрүүл мэнд, эрх ашгийг зөрчихөө боль.

0  |  0
dash(59.153.114.155) 2017 оны 09 сарын 21

Zuv. Aaruul, Jim”s, huvtsas gudamjind zardag Ni eruul ahuin shaardlaga hangahgui. Naimaachid eruul mendeeree hohirch bgaa. Zam, garts chuluutei

0  |  0
Зочин(103.212.117.126) 2017 оны 09 сарын 20

ОДОНТУЯА ДАРГЫН ШИЙЮВЭР ЗӨВӨӨ. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ, ЧӨЛӨӨТЭЙ ЯВАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН ЭНЭ МУУСАЙН НАЙМААЧДЫГ ЦЭГЦЛЭХ НЬ ТҮМЭН ЗӨВ. ЭНЭ ХЭДЭН ДУРААРАА ДУРГИСАН МАЛНУУД ХЭНЭЭР ДҮҮРЭГ УДИРДУУЛАХЫГ ШИЙДДЭГ ЮМ БОЛ АРД ТҮМЭН, СОНГУУЛЬ ЭНЭ ТЭРЭЭР ЯАХАВ ДЭЭ.

0  |  0
18 хорооны иргэн(182.160.4.16) 2017 оны 09 сарын 20

Одонтуяа даргыг дэмжиж байна. Гадаа ил задгай худалдаа хийдэг хүмүүстэй ингэж хатуу гараар тэмцэхгүй бол дийлдэхээ байчихсан хүмүүс байдаг шүү. Одоо эхнээсээ дахиад гараад эхэлчихсэн наймаагаа хийсээр байгаа шүүдээ. Нэгэнт таслан зогсоох гэж байгаа бол цагдаа болон мэргэжлийн хяналт зэрэг газрууд нь дахиж гарч ирэхгүй болтол нь үргэлжлүүлэн зохих арга хэмжээг авахгүй бол та бүгдийн зориглон эхэлсэн ажил талаар болох гээд байгаа харагдах юм.

0  |  0
зочин(202.21.106.144) 2017 оны 09 сарын 20

Дүүргийн Засаг даргад уламжлах үг байна. Бид өглөө бүр хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгдөг. Гэтэл БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэг 120 дугаар цуцурлэгийн хоорондох явган хүний замаар авто машинууд чихэлдэж явшан хүнийг дайрах шахаад байна. иймд энэ явган хүний замыг засаж, хашлага маягийн хайс хэрэгтэй байна. Зориулалтийн дагуу ашигламаар байна. Үүнийг Засаг дарга та нэг ажил болгооч. Харин тус хорооны хүүхдийн тоглоомын талбай, сагсны шит их сайхан болсныг хэлэх хэрэгтэй.

0  |  0
зочин(202.21.106.130) 2017 оны 09 сарын 20

Дүүргийн Засаг даргад уламжлах үг байна. Бид өглөө бүр хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгдөг. Гэтэл БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэг 120 дугаар цуцурлэгийн хоорондох явган хүний замаар авто машинууд чихэлдэж явшан хүнийг дайрах шахаад байна. иймд энэ явган хүний замыг засаж, хашлага маягийн хайс хэрэгтэй байна. Зориулалтийн дагуу ашигламаар байна. Үүнийг Засаг дарга та нэг ажил болгооч. Харин тус хорооны хүүхдийн тоглоомын талбай, сагсны шит их сайхан болсныг хэлэх хэрэгтэй.

0  |  0
Районы иргэн(103.212.116.160) 2017 оны 09 сарын 20

Орчин үеийн хотын соёлд санаа үл тавигч, бохир заваан наймаачид иргэдийн нэр бүү барь ! Эдгээр хүмүүсийг дүүргээс хүлээн авч оршин суугч эсэхийг тодруулах хэрэгтэй.. Манай хот дүүрэг Маймаачины гудамж биш ээ. Одоо л цэгцэлж нийтийн эрх ашгийг хамгаалж бүү давруул . ухрах газар үгүй шүү ДАРГА , ДААМЛУУД АА !

0  |  0
иргэн(66.181.183.141) 2017 оны 09 сарын 20

10 хорооллын 7 а б байрны гаднах ТҮЦ нүүдийг зайлуулж олон нийтмйн эзэмшлийн талбайг чөлөөлмөөр бна. Одоо бүр ногооны ТҮЦ нь газраа өргөтгөх гээд иргэдийн машинаа тавьдаг талбай руу дайрч бга. Иргэдээс асуулгүй ТҮЦ байрлуулдаг наймааг зогсоох төрийн байгууллага бна уу. Ногооны ТҮЦний эзэн авгай өөрийгөө Бөө гээд шаардлага тавьсан энэ хавийн иргэдийг хараана гээд айлгаж бна шдээ, энэ авгай чинт 3 4хорооллоор баахан ТҮЦ.тэй. агуу баян авгай юм бна лээ. олон нийтийн эзэшил газрыг луйвардахыг зогсоогооч. Одонтуяа гуай минь ажлаа хийчээч. арай хамтрагчид биш биз дээ

0  |  0
3-р хороололын иргэн(66.181.183.249) 2017 оны 09 сарын 20

биеийнхээ эрүүл мэндийг бодсон ч,орчны тохижилтыг бодсон ч гадаа байснаас дотор байсан нь дээр.Том том дэлгүүрүүд байхад түрээсийнхээ төлбөрийг төлөөд тэндээ байцгаагаач. С.Одонтуяа даргаа бууж өгч болохгүй шүү.Өөрсдөө болж байвал бусад нь ямар байх нь хамаа байхгүй наад нүүдэлчин сэтгэлгээнээсээ салцгаагаач.Та нарыг байхад гудамж маань хачин балиар байсан.Одоо чөлөөтэй сайхан байгаа энэ чинь иргэдээ бодсон зөв үйлдэл дэмжиж байна.

0  |  0
3-р хорооллын иргэн(49.0.218.118) 2017 оны 09 сарын 20

Бид Оюун даргыг дэмжиж бн. Та нараас худалдан авалт хийдэг манай хороололын хvн бараг л байхгvй. Цагтаа тэргvvний сэхээтнvvд орсон бэлгий хороолол. Харин ч одоо тайван челеетэй явж болж бна. Та хог нус цэрээ хаяхаас гадна хажууд чинь нэг кармааны хулгайчын орон тоотой та нар СХД , БЗД тээ очиж наймаагаа хий. Оркуудаа хедеегее очиж мал маллаж, ногоо таривал наадхаас чинь илvv ашигтай. Хотын соелыг мэд судал тэгээд олон 7 юм ярь . Та нарын хажуугаар явахаасаа цэрэвдэг оркуудаа ойлгож бна уу

0  |  0
3-р хорооллын иргэн(49.0.218.118) 2017 оны 09 сарын 20

Бид Оюун даргыг дэмжиж бн. Та нараас худалдан авалт хийдэг манай хороололын хvн бараг л байхгvй. Цагтаа тэргvvний сэхээтнvvд орсон бэлгий хороолол. Харин ч одоо тайван челеетэй явж болж бна. Та хог нус цэрээ хаяхаас гадна хажууд чинь нэг кармааны хулгайчын орон тоотой та нар СХД , БЗД тээ очиж наймаагаа хий. Оркуудаа хедеегее очиж мал маллаж, ногоо таривал наадхаас чинь илvv ашигтай. Хотын соелыг мэд судал тэгээд олон 7 юм ярь . Та нарын хажуугаар явахаасаа цэрэвдэг оркуудаа ойлгож бна уу

0  |  0
unen ug(203.91.115.37) 2017 оны 09 сарын 20

gar deer hudaldaa hiih ni buruu, Odontuyag demjij bnaa

0  |  0
БГД(203.91.115.40) 2017 оны 09 сарын 20

ГАР ДЭЭРЭЭС ХУДАЛДАА ХИЙХЭД СОЁЛ ИХ ЧУХАЛДАА. НЭГ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДДАГ ГЭДГИЙГ ХАА ХААНАА МЭДМЭЭР ЮМ ДАА

0  |  0
иргэн(182.160.37.88) 2017 оны 09 сарын 20

Хороололын гар дээрээс наймаа хийгчид та нар одоо хар л да.Тэр гудамж маш чөлөөтэй гоё байгаа биз дэ.Та нар байхдаа тамхи татаж,хог хаяна.Одоо хороололын урд хойд хэсэг,хороололын эцэс хүртэл ингэж чөлөөлөх хэрэгтэй.

0  |  0
Ядарсан иргэн(103.10.23.190) 2017 оны 09 сарын 20

Зөв Одонтуяа гэгч энэ автлгалд идэгдсэн авгай эсвэл гадаадад Инчоны нисэх буудал дээр эсвэл АНУлсын үнэтэй дэлгүүрт таарч болно Харин одон медаль авах Эрдэнэтэй зурагавахуулах үеэр нэг Монголд таарах байх 3-4-р хороолын эцэст 12 -р байр гэж ёстой нэг амьдын Там болсон байр байна битүү хашаа хороо байшмн болж одоо хүмүүс нь орцноосоо гарч чадахаа байсан УУлзий гэнж бичгээжр 1000 хэлүүлсэн уулзах нь битгий хэл бараагы нь ч харсангүй

0  |  0
Top