Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ

2017 оны 09 сарын 20

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19-р байрны автобусны буудлын орчим зарах гэж байхад нь илрүүлэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top