Отрын малаас шүлхий илэрчээ

Дорнод аймгийн нутагт отроор намаржиж байгаа Төв аймгийн Жаргалант сумын иргэний малаас гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Одоогоор Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Баян-Уул, Баяндун, Гурванзагал сумын нутагт Сэлэнгэ, Төв, Булган аймгийн есөн малчин өрхийн 6941 толгой мал оторлож байна.
Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, малын шилжилж хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм. Малын шилжилт хөдөлгөөнийг ийн хорьсноор Хэнтий аймгийн зүүн захаар нутагладаг малчдын нүүдэл одоогоор бүрэн зогсоод байна.  
Отрын мал сүрэгт шүлхий өвчин илэрсэнтэй холбоотойгоор Булган суманд өвчнийг цааш газар авахуулахгүй байх бүхий л арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )