“Бүх монголчууд Баяжихтун”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баяттулга тэргүүтэй нийт монголчууддаа хаяглаж, хэлэх үг байна. Тэр нь “Бүх монголчууд Баяжихтун” гэсэн уриалга юм. Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод эхэлбэл үгүй мөн ч сайхан аа.

Энэ эрин зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан гэдэг. Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.

Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан. Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөдрөөрөө сэтгэж, өнөөгийнхөө нийгэмд “Баяжихтун” уриалгыг гаргахад оройтоод байх юм алга.

Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч энэ цагийн Дэн Сяопин болж яагаад болохгүй гэж.   Бүх нийтээрээ баяжихыг уриалаад урдаа байгаа боломж бүхнийг хар гээд л иргэдийнхээ сэтгэлгээнд идея /санаа/ өгөх тал дээр илтгэл лекцийг өргөнөөр зохион байгуулбал бүр ч сайнсан. Лав л "Тавьсан өрийг чинь тэглэж өгнө" гэсэн популист амлалтаас түм, бум илүү үр өгөөжийг ард иргэдэд өгнө дөө.

Монгол түмэн нийтээрээ баяжих ухаанд суралцаад ирвэл гуравхан сая хүн амтай цөөхөн монголчууд бид юу гэж, одоогийнх шигээ хэдхэн баячуудаа адлан муулах билээ. Бүтээдэг, үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртдэг зах зээлийн жамыг одоо бүгдээрээ ойлгох цаг нь болсон. Алийн болгон дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө үзэн ядаж, АТГ-т шалгуулах юм. Бид ямар хөрөнгөтний нийгмийг үзэн яддаг коммунистууд биш дээ. Өнөөдөр хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдрах боломжтой капиталист нийгэмд амьдарч байна та бид. Хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байна. Бодит байдлаа тунгаагаад бодоод нэг үзье.

Үнэндээ бид өдгөө үнэтэй машин унасан, өнгөтэй хувцсаар гоёсон нэгнийг хараад “Муу баячууд” гээд их л үзэн ядах. Уг нь тэр баячууд бидэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Харин ч ажлын байр бий болгож, цөөнгүй хүмүүсийг цалинжуулж, баялаг бүтээж байгаа хүмүүс.

“Чадаж байгаа юманд арга алга” гэдэг дээ. Таны хийж, бүтээж, эдэлж хэрэглээгүй бүхнийг тэр хүн өөртөө бий болгосных нь төлөө өширхөнө гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Азаар бид чинь ангит нийгэмд төрчихөөгүй. Туг ч барих, тугал ч хариулах эрх нь та бидний гарт байна. Ийм байтал илүү хөдөлмөрлөж, ихийг бүтээж, компани байгуулж, корпораци үүсгэж, групп болтол бизнесээ өргөжүүлж байгаа бүтээгчдийг хараад үхтлээ атаархдаг нь юу билээ. Мөнгөгүй, ядуу амьдарч байгаа бол таны өөрийн чинь залхуу арчаагүй байдлын л илрэл гэдгийг эхлээд ойлгоё.

Түүнээс бус тэрнээс болсон, үүнээс болсон гэж хэн нэгнээс буруу хайх хэрэггүй. Тэр тусмаа бүтээгчдээс бүр ч хайх хэрэггүй. Бүтээгчдийг та “муу баячууд”гэж үзэн ядахынхаа оронд “түүн шиг больё” гэж бодоод үзээч. Амжилтанд хүрэх арга ухаанаас нь суралц. Аяндаа “Амьдрахын тулд ингэж их хөдөлмөрлөж, ингэж их хичээдэг юм байна” гэсэн ойлголт ой тойнд тань буух биз. Яаж чиг сайн муу хэлүүлж, чичлүүлж байсан бид үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байж хөгжинө. Үндэсний хөрөнгөтнүүд бусдыгаа чирдэг. Яагаад гэвэл тэд ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байдаг юм. Зүйрлэвээс яг л локеметив/вагоныг чирдэг зүтгүүр/ юм, бүтээгчид чинь. Хэдэн арван чиргүүлийг локеметив чирээд явдаг шиг л бүтээгчид ард түмнийг чирж байна. Өнөөдөр "ГАЦУУРТ", “М-Си-Эс”, “Макс”, “ТЭСО”, “ГУРВАН МАРАЛ”, “ГОВЬ", "ГОЁО", "ЭРХЭТ МОНГОЛ", "KITCHEN ALL", "ГОВЬ-ХАНГАЙ МЕБЕЛЬ", "BEST".... гээд үндэсний хэмжээний группууд хэдэн мянган ажлын байрыг ард түмэндээ олгож, тэднийг тэжээж байна шүү дээ. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, чадлынхаа хэрээр компани байгуулаад цөөн тооны ч хамаагүй ажилчид ажиллуулаад явж байгаа тэр бүх аж ахуй нэгжүүд л ард түмний амжиргааг залгуулж байна.

Магадгүй та төр биднийг тэжээж байгаа гэж андуурч мэднэ. Харамсалтай манай төрийн бодлого бэлэнчлэх сэтгэлгээг л бидэнд өгч байна. Өнөөдөр монголын төр ядуу нэгнийг өрөвдөн халаглаж, нүүрс түлээг нь хүртэл үнийг нь хямд өгөх гэж гүйх. Харин хийж бүтээж хөрөнгөжих гэж зүтгэж яваа нэгнийг татвараар далайлгаж даналзах. Төрийн ийм хандлага нь иргэдийн дунд ядуу хүмүүсийг л төр харж үзэх ёстой, баян хүмүүсийг харин хавчин шахах ёстой гэсэн үзлийг үүсгээд байх шиг. Уг нь шударга ёсоор бол нийгэмдээ хэрэг болж байгаа хүнийг дэмжиж, хэрэг гийгүүлэхгүйг нь хатуу донгодмоор. Үнэндээ долоон буудлын арван архичинг төр хайр ивээлдээ аваад халамжийн мөнгө өглөө гээд нийгэмд ямар хэрэг байна аа. Та бидний төлсөн татварын мөнгөөр нь тэр архичид тансаглана л биз. Өөр тэд юу хийх юм, юу ч хийж чадахгүй. Хатуухан хэлэхэд, бэлэнчлэх сэтгэлгээнд автсан, арчаагүй тийм мянган архичны оронд нэг Л.Чинбат байсан нь хавьгүй дээр. Ядаж л тэр компанийнхаа хэдэн ажилчдыг ар гэрийнхэнтэй нь тэжээгээд тэр хэрээрээ нийгэмд үр өгөөжөө хүртээж чадна.

 Уг нь хөрөнгөтнөө хөхиүлэн дэмжээд, ядуусыг байж суух газаргүй болтол нь хавчаад өгвөл хүн болгон л хөрөнгөжихийг хүснэ. Хэн ч нийгэмдээ нүд үзүүрлэгдэхийг хүсэхгүй нь үнэн. Иймээс энэ цаг үеэс ядуусыг үзэн ядаж, баячуудыг бахдан сайшаадаг хандлагыг нийгэмд буй болгоё, бүх монголчуудаа. Бүгдээрээ багтаж ядталаа баяжихын төлөө хөдөлмөрлье дөө. "Хөдөлмөрлөж урсгасан хөлс бүхэн хүний төлөө дусалж байдаг" гэсэн мэргэн үг байдгыг төгсгөлд нь тэмдэглье.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.58.137.47) 2017 оны 09 сарын 20

Ээлжит шоу. Өрнөөс салгаад тэгээд баяжуулаад ямар мундаг сод ухаантны үйлдэл вэ. Тэр болгонд ерөнхийлөгчийн ухаантайг гайхан дэмжиж уухайлна. Ардчилал гэж үүнийг хэлдэг юм бна. Одоо улаа хамгаалагчид нь бусдыг юу гэж доромжлох бол. Энэ бол өнөө цагийн төр засгийн шинэ өнгө төрх дөө

0  |  0
Мал тэргүүн(59.153.113.183) 2017 оны 09 сарын 20

Чи баяжуулах байсан бол аль хэдийн баян болгоцон байх хугацаа чамд байсан.20 гаран жил л төр засагаар тоглолоо шдэ чи муу.та нар.Худлаа шоудаж сайн хүн болж жүжиглэхээс өөр юу чаддагийн чам шиг муу луйварчин.Олигтойхон ярьж ч чадахгүй хэвтэж муу хаванцар

0  |  0
Communistudig ustgay(103.26.193.22) 2021 оны 04 сарын 14

ene metiin идея ntr gej yaridag teneg hogshchuul uhej dald orj duussan tsagt mongol uls hogjino. Hargis capitalismiin zzamaar yavah heregtei. ue ueeree baidag yum. arhichin zalhuuchuud n ovchindoo barigdaad uhej dald orjeej ajilsag archaatai n ulsaa hogjuuldeg yum. ternees ajilsag archaatai hediihee huruu humsaa hugalan bj olson heden tatvariin mongiig zuger taraaj guilgachdiig arhiar ugjij bgaa Mongol shig uls hezeeee ch hogjihgui.

1  |  0
Жорже(202.70.46.210) 2017 оны 09 сарын 20

Локомотив

0  |  0
С Баяр(86.197.104.97) 2017 оны 09 сарын 20

Бидныг буу доромжил!!!

0  |  0
aajaa(112.72.11.109) 2017 оны 09 сарын 20

Uhehdee uwortlood uheh bish iluu ih ymaar yana.Busdaas iluu ih mongotei geed busdaas ih idehgui bizdee adilhan 1ayga hool idne bizdee.10 ayga hool ideh ymuu.aliwaaym hemjeendee baiwal zugeer bdg. Ih mongotei geed shono untahdaa10 orondeer ganstaaraa untahuu.bayn ih mongotei bolchihoor tuiliin zorilgo yu we? Heden 100n say huntei uls ornuud shig bish bgaadaa bayrlah heregtei.eruul baiwal busad ni bolno.uwchtei baigaad ih mongotei bol yah we.dandaa tuilshrahaa bolimoor ym zaluusaa.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 09 сарын 20

tusgaar togtnolt mongol ulsiin irgen delhiid haana baihgui uudam gazar nutgiin ezen gdgee meddegui mongol hun bayjij chadah uu!doshin deeree ovgor bolson ter tsagt bayjih sanhuugiin buyu heregleenii asuudald sanaa tavij boloh yum.ehleed mongol ornii ezen nongol hun boloh heregtei dee.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 20

ynen teneg um bichjee, bayjih chin amdraliin zorilgo bish shyydee,,,,ajiltai bololzootoi, hyssen zuilee hiih chadvartai, surch bolovssroh, mergejil ezemshih, ajil hiij amdrahad amdrald hyrtdeg zalintai boloh chin l byh zuiliin yyd haalga shyydee, tortei l temzeh heregtei,,,odoo boltol irgedee iim ochyyhen zuilyydeer hangaj chadahgui baigaa

0  |  0
Byambatsogt(94.254.155.45) 2017 оны 09 сарын 20

Ta ix Saixan sanaa gargaj bichjee!!!Xaramsaltsi ni aldaa ix gargaj!!!Bi bodoxdoo Erunxiilugch maani ene talaar yariagyi Bayajaad Luivardaad Gadnyxanaas Xaxuuli avch xamag bayalgaa ashiggyigeer byr ur zeel baritsaand tavisan nuxdyydtei Xariutslaga tootsox geed baigaa yum.Ta uuj ideegyi bol ingej xani xamsaatnyxaa tuluu bichix xereggyi!!!50km zam Delxiin jishgeer tavichixaad tatvar avaad bayajaad Zadvar yilchilgeegee xariutsaad suuj bai gej xelie !!!

0  |  0
zochin(182.160.36.85) 2017 оны 09 сарын 20

ene niitleld uchir dutagdaltai zuil ih bna.bayan yaduudaa bish bh. hun hundee l baidag daa. ene yaduu bna geed ulam doosh ni tatna gej baih uu.mongol hun bur iim bodoltoi bolvol mon hetsuu de

0  |  0
г.баяр(202.70.46.218) 2017 оны 09 сарын 20

с.баяр даапаалж байх шив. монголын нэг том ордыг бэлэн монгоор зараад бух иргэндээ тэнцуу хувааж огье гэвэл хумуус яадаг бол.

0  |  0
зочин(103.9.90.50) 2017 оны 09 сарын 20

бага шиг доромжлоорой!

0  |  0
ЖҮЖИГЧИН(202.179.25.79) 2017 оны 09 сарын 20

Бас Орос маягийн хиймэл худал хямдхан шоу. Ард түмнээс хөрөнгийг нь дээрэмдэж авчихаад та нар баяж гэж тавлахаас өөр яаж доромжлох вэ!

0  |  0
Top