Х.Баттулга: АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчих нь миний ажил биш

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцохгүй болсон  учир шалтгаанаа  тайлбарласан юм. 

 Энэ талаар хэлэхдээ "НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болох юм билээ. Сири, Хойд Солонгосын асуудлыг ярилцана гэсэн. Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцоно. Мөн олон орон оролцохгүй юм билээ. Тухайлбал, Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын хувьд жил бүр оролцдог байсан. Энэ удаад миний бие оролцохоос татгалзсан. Учир нь өвлийн бэлтгэл ажил, Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажил ойрын үед яригдана. Энэ асуудалд манай ажлын хэсэг анхаарал хандуулж байгаа. Ер нь цаашид гадаад айлчлалууд манай улсад хэр үр нөлөөтэй вэ гэдгийг сайтар судалсны үндсэн дээр  айлчлалуудыг хийнэ. 

 Офшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо Авилгатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авилгын асуудлыг олж илрүүлэх гэж л АТГ байгуулагдсан. Харамсалтай  нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл хуруугаа хөдөлгөсөнгүй. Эрх ашгийн сонирхол байна гэж дүгнэж байгаа.  49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь ч гэсэн хөршийнхөө эсрэг ямар нэгэн мэдээллийг би явуулаагүй. 

Манай улс нүүрсний үнийн өсөлт, бууралтаас хамаарч эдийн засгаа томьёолдог. Бид бодит эдийн засагтай байх ёстой.  Өөрөөр хэлбэл, нүүрснээс бусад бодит бүтээгдэхүүн экспортолсон улс болох хэрэгтэй. Нүүрснээсээ хамааралтай улс орон байж болохгүй. 

Шинэ бүрэлдэх Засгийн газар маань нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Зурагтын өмнө эх орноо ярьдаг бус манай тамирчид шиг чин сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. 

Дан, давхар дээл өнөөдрийн Монголын тулгамдсан асуудал биш, Баян Монгол орныг хурдан босгочих сэтгэлтэй бол хэдэн ч дээлтэй байсан хамаагүй.  Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.26.185) 2017 оны 09 сарын 26

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.ЯДУУ АРД ТҮМНИЙГ ЧИНЬ ХЭН ДУРТАЙ НЬ АЛЖ ТАЛЖ СУУГААД Л ГАРААД ИРНЭ ГЭЖ БАЙНА.МӨН АВЛИГАЧИД ХЭМЖЭЭГҮЙ ИХ ИДЭЖ УУЧИХААД ШҮҮХ ПРОКУРОРЫНХОНТОЙ ХУЙВАЛДААД ХЭРГЭЭ ХААЛГАЧИХДАГ БОЛЛОО.ОДОО ТА БИЕЭРЭЭ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ.ТИЙМЭЭС ЭНЭ 2 ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭГЭЭД ӨГӨӨЧ.ХУЛГАЙЧ ГИШҮҮД БОЛ ХЭЗЭЭ Ч ЭНЭ АЖЛЫГ ХИЙХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ЭНЭ ҮЕД ГАНЦХАН ТАНД Л НАЙДАЖ БАЙНА.ЧАДАХГҮЙ БОЛ ЭРТХЭН ХЭЛЭЭРЭЙ.АРД ТҮМНЭЭ УРИАЛААД БОСОХ ЗҮРХ ЗОРИГ МОНГОЛЧУУДАД БИЙ.ТЭР ҮЕД ТА Ч ГЭСЭН ХУЛГАЙЧУУДЫН ХАМСААТАН БОЛОХ БАЙХИШҮҮ.ҮНЭХЭЭР ТЭВЧЭЭР АЛДУУРЧ БАЙНА ШҮҮ.

0  |  0
Ork l bish (202.9.42.10) 2017 оны 09 сарын 21

Ene odoo yamar ch shiidelgui, zugeer l mass- d taalagdah yum yariad showdaad bh yumaa, Iimerhuu yumiig zahiin irged yarij chadna.Erungiilugch arai uur untsguus bodit tum tarih heregtei!!! Tegeed nuguu tolgoigoo ugaalgasan orkuud ni yostou mundag, chadlaa, yallaa geed l oriloldood tahin shuteed yavchihnaa ...hetsuu ch yum daa.Bardam am, shaldan guya l bitgii bgaasai, boditoor ajillaachee!!!

0  |  0
ДОН КОРЛЕОНЕ(202.179.25.102) 2017 оны 09 сарын 21

ЖЕНКО МОНГОЛЧУУДЫГ 90 ОНООС ХОЙШ ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ МУУХАЙ ХАРЖ ИРСЭН БАЙТАЛ ИНЭЭСЭН ЗУРАГ ТАВЬДАГ БАЙНА Ш ДЭЭ.

0  |  0
оюунгэрэл(202.131.243.186) 2017 оны 09 сарын 21

ярих биш зүгээр л хий яг тамирчин шиг

0  |  0
Soongo(66.181.176.130) 2017 оны 09 сарын 20

Женкооооооо, хэрэгжүүлж ажил хэрэг болгож чадахгүй юман дээр бол битгий дуугарч байгаарай, худалч гэсэн нэр удахгүй зүүнэ шүү, өөрөөс чинь өө хайж байгаа хүмүүс ойр хавьд чинь олон байгаа шүү, тэртээ тэргүй чадахгүй л бол битгий дуугар, зүгээр л хий, нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол бодитой зүйл хий, битгий ярь, битгий амаа асуулгах сарын настай юм ярь

0  |  0
Монгол(59.153.113.183) 2017 оны 09 сарын 20

ЧХДАХГҮЙ ЮМ БОЛ ХУДЛАА БИТГИЙ ШААЖ БАЙ.ХААНА БАЙНА ТЭР 60 ТЭР БУМД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БАЙХ ҮГҮЙГ НЬ ШИЙДНЭ ГЭЖ ХУЦААД ТОМРООД БАЙСАН ЧИНЬ.АЛДАРТ 49 ХОНОГ ЧИНЬ ӨНГӨРЧИХӨӨД БАЙХАД НӨГӨӨ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ МӨНГӨ ЧИНЬ ХАА БАЙНА.ХУДЛАА ИНГЭЖ ШОУДААД АМЖИЛТ ОЛОХГҮЙ ЭЭ БАТТУЛГАА.ХИЙЖ ЧАДАХГҮЙН БОЛ ХУЦАЛГҮЙ ДУУГҮЙ ШИГ БАЙЖ БАЙГААД 4 ЖИЛЭЭ ДУУСГААД ДАЛД ОРЖ ҮЗ.

0  |  0
Хмм(202.9.42.2) 2017 оны 09 сарын 20

Өөрөө адилхан их хэмжээгээр идэж бсан болохоор тэднийг яллах эрх байхгүй. Улсын тэргүүн хүний амнаас дандаа сэлэм цавчих гсн мафи зан нь гарч үг хэл нь ч соёлгүй ямар ч дипломат зангүй аргагүй боловсролгүй хүн. Муу аргаар гарч ирсэн тэргүүн яана даа өрөвдмөөр

0  |  0
Хнз ,(182.160.33.14) 2017 оны 09 сарын 20

МАН ын сайн эрүүдийн нөгөө үнэтэй вискинээс хүртэх гээд гүйж очдог АТГ бидэнд тус болохуу Нэгэнт ойлгомжтой зүйлийг шийдэх л хэрэгтэй,Бухын доодхыг харахын үлгэрээр яах вэ

0  |  0
зочин(202.9.42.64) 2017 оны 09 сарын 20

авилга авдаггүй, танил тал хардаггүй төрийн байгууллага гэж хаа ч байхгүй болсон. бүгд адилхан болчихсон болохоор нэг нь нөгөөдөө юм хэлж чадахгүй цаг авч байгаа.

0  |  0
Batas(66.181.160.113) 2017 оны 09 сарын 20

Ajlaa sain hij bval ter deel meel hamaaguudhte.Battulga neere maysgguihun yuma.hudlaa davhar deel gej hereldej bhaar setgeltei chadaltai hun bhad l boloo.jenko neeree er hun yumaa zolig chini

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2017 оны 09 сарын 20

АТГ ПРОКУРОРЫГ ШУДАРГА ХҮМҮҮСТ ӨГ ӨӨ. ЦАГДААД ШИНЭЧЛЭЛ ХИЙ. 90 ОНЫ ОРОС 2000 ОНЫ ХЯТАД ИНГЭЖ Л ӨӨРИЙГӨӨ АВАРСАН.

0  |  0
Иргэг(202.131.250.130) 2017 оны 09 сарын 20

АТГ ЦАГДАА ТТГ ПРОКУРОР ГЭЖ ТӨРИЙГ САДАА БУЗРЫН ҮҮР БОЛСОН ГАЗРУУДАД САЛХИ ОРУУЛАХГҮЙ БОЛ 90 ЭЭД ОНЫ ОРОМ ШИГ БОЛЛОО. МООД МОНГОЛООР УДААН ДУУСАЖ БНА ШҮҮ. ЯР ШАРХАА ЭРТ ЦЭВЭРЛЭХГҮЙ МОНГОЛ СҮЙРЭХ НЬ. ПУТИНГААС СУРАХ ЮМ БИЙ. ХЭДИЙ ЕР. ЗАСАГЛАЛТАЙ БИШ Ч...

0  |  0
yaval toniloh bol ?!(219.142.145.124) 2017 оны 09 сарын 20

Nerteigeer ni gudamjindaa garaad ard tumnee turhirch taltsuulbol mergeshsen ajil cini bish uu

0  |  0
Зочин(202.21.106.167) 2017 оны 09 сарын 20

Баттулга улсаас мөнгө идээгүй энхийн цагаан тагтаа биш байхоо. Тэгээд л нөгөөдүүл нь элэг бариад суугаад байхгүй юу.

0  |  0
Р(202.9.41.227) 2017 оны 09 сарын 20

Атг татан буулга..

0  |  0
Солонго(202.179.11.10) 2017 оны 09 сарын 20

Яг үнэн С.Жавхлан АТГын дарга болбол жинхэнэ утгаар нь авилгачдыг алаад өгнө дөө

0  |  0
АТГ цэвэрлэ(150.129.143.245) 2017 оны 09 сарын 20

Одоо наад ажил хийдэггүй АТГ цэвэрлэх хэрэгтэй байна ерөнхийлөгчөө

0  |  0
МАНАН- АТГ(103.10.22.34) 2017 оны 09 сарын 20

АТГ-аас сайн юм горьдолтгүй болсон. Мафижсан МАНАН бүлэглэлийн эрхшээлд орсон байгууллага. Дотор нь шудрага хүмүүс мэр сэр байдаг л байх. Гэхдээ л ямар нэгэн байдлаар барьцаалагдаад мэдсэн ч эс мэдээд үнэнийг олж тогтоохгүй нүдэн балай чихэн дүлий болоод л орон тоо бөглөөд мануухайны үүрэг гүйцэтгээд байцгааж байгаа.

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 09 сарын 20

Хүмүүс ажлаа хийж л байгаа Ерөнхийлөгч ШОУ ШОУ

0  |  0
Монгол(203.91.115.43) 2017 оны 09 сарын 20

Ард Түмний Хянан Шалгах Хороо АТХШХ - г яаралтай байгуулах хэрэгтэй. АТГ хэзээ ч үүргээ биелүүлэх боломж байхгүй.

0  |  0
ARD(202.179.11.10) 2017 оны 09 сарын 20

ATG IIG VNDESEER SOLIMOOR BAINA ATG ERH BARIJ BAIGAA NOLOO BVHII NOHOD MAN AN DUND SVLJEE BII BOLOOD SHUDARGAAR AJILAA YWUULAHGVI BAINAA SUURIAAR OORCHIL PORUKOR HVCHII BAIGUULAGA NARIIN HAMTARSAN SVLJEE BAINA VVNIIG ARILGAAGVI TSAGT YAJ TEMTSEED VR ASHIGT HVREHGVI BAINA ESTOI JAJHLANG TAWIBAL

0  |  0
Цэрэнхүү(202.9.43.23) 2017 оны 09 сарын 20

Юм хийх чин бодол зорилготой түүндээ чин үнэнч мөнгө хандивласны төлөө биш ажил хөдөлмөр зан үйлээрээ тодорсон ажлаа мэддэг хийх аргаа мэддэг мэргэжлийн хүнээр яам агентлаг мэтийг удирдуулж ажилд санаа оноо хэлж тусалдаг. Улсын. Их. Хурал. Ерөнхийлөгч байвал засгийн газар сайн ажиллах мэдээж. Одоогийн байдал бол хөндлөнгөөс нь улыг нь шагайж унагах гэсэн оронд өөрөө суух далд бодолтой хүмүүс л байх шиг харагдах юм. Ер нь засаг төрөөрөө тоглоод. Дэлхийд муу нэртэй болж улс орон хөгжиж. Ард түмэн нь сайхан амьдарч чадахгүй хорин хэдэн жилийг ардаа орхиж адилхан зах зээлд шилжсэн олон орны.адагт

0  |  0
ган (119.40.97.94) 2017 оны 09 сарын 20

АТГ гэдэг СОЦ-ын үеийн онцгой бүрэн эрхт комисс биш. Хуулийн хүрээн тодорхой төрлийн хэрэг асуудлыг шалгах үүрэгтэй байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Төрийн албан хаагчийн харицлагыг шат шатны хяналтын байгууллага хяндаггүй тогтолцоо яваад байна. Уг нь Засгийн газрыг УИХ, Засаг даргыг ИНХ, хянаж, ажил үүрэгт дүгнэлт өгч хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагад өгч улмаар улс төрийн карерт нь цэг тавих хэрэгтэй. Харин манайд бол идсэн бүхэн улс төрийн шат ахиж, тэрийн өндөр сэндийд заларч шалгаж байсан үнэнч албатыг баалаад суудаг жишиг тогтов бололтой.

0  |  0
батмөнх(202.21.100.210) 2017 оны 09 сарын 20

С.Жавхлангаар АТГ-ын дарга тавьчихаач.Алаад өгнө дөө

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 20

zov zov, ATG-iig tatan buulgaj ard tymnii dundaas hychtei hyanaltiin apparat baiguulsanch bolno shdee ed naraas deer ajillana daa, bas shyyh zagdaagiinhaniig shaalgah shinechlehgui bol bolohgui ni dee prokuror ni hyrtel huuli zorchdog bolood baina

0  |  0
Sanaa (202.70.46.236) 2017 оны 09 сарын 20

Goe helsen bna

0  |  0
дорж(27.123.214.104) 2017 оны 09 сарын 20

Ингээд л болоо юу.Энэ хэлсэн үг нь юм уу.Юун жул мэдээлэл вэ. АТГ даргатай үзэлцээд өөрёлөх санаатай юм бна.ЗГ-ын томилгоонд хошуу дүрэх бололтой. Өөр бодит үр дүн гарахуйц санал санаачлага алга уу

0  |  0
шудрага ёс(202.70.37.34) 2017 оны 09 сарын 20

АТГ авилгалжсан дарга нарын үгээр ажлаа хийдэг газар болсон. Шудрага эх орноо гэсэн хүнийг тавих цаг нь аль хэдийн болсон. Одооны дарга нараас юу ч хараад хэрэггүй тэд хууль журам ярьсан шиг цагыг өнгөрөөж байна. Тэднийг үндэсээр нь солих хэрэгтэй.

0  |  0
Top