Роналду сүй тавьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн гэр бүлийн талаарх мэдээ мэдээлэл олныг үргэлж гайхашруулдаг. Тэгвэл ээлжит нэгэн мэдээлэл цахимаар тархаад байгаа нь 32 настай хөлбөмбөгчин 22 настай найз бүсгүй Жоржина Родригестойгоо сүй тавьсан байж магадгүй гэнэ. Тэд саяхан Лиссабонд тэмцээн үзэж яваа харагджээ. Гэрэл зурагчдын дуранд өртсөнөөр Жоржинагийн ядам хуруунд бөгж харагдаж байгаа юм.

 Фэнүүд нь тэднийг сүй тавьсан гэж таамаглаж байгаа аж. Жоржина удахгүй амаржих билээ. Роналду ийнхүү дөрвөн хүүхдийн аав болох юм. Түүний өмнөх хоёр хүү, нэг охин нь тээгч эхээс төрсөн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.180) 2017 оны 09 сарын 22

том хүү Жуниор өөрийнх нь хүүхэд, хоёр ихэр хүү охин нь тээгч эхийнх шүүдээ. бүгдийг нь тээгч эхийнх гэчих юмаа, шүтээнийг минь.

0  |  0
Nergui(202.9.41.97) 2017 оны 09 сарын 21

od yumaa od yum margaangui heheh

0  |  0
Top