Багш нарын асуудлаар БСШУСЯ-наас МЭДЭГДЭЛ гаргалаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багш нарын ажил хаялтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ. Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. 

Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН АЛБА

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 29 )

Иргэн [ 66.181.176.215 ]      |     11-р сарын 12 -нд, 13:57 минутанд

Энэ ажил хаяад , цалингаа голоод бгаа багш нарыг халаад шинэ боловсон хүчин авах хэрэгтэй. Захиралууд нь шинээр багаа бүрдүүлээд , бүрдүүлж чадахгүй зайгаа тавиад өг. Дунд нь хүүхдүүд хохирч бнашдээ. Ажилгүй шинээр төгссөн боловсон хүчин зөндөө бнаа

Iged [ 182.160.2.216 ]      |     11-р сарын 11 -нд, 15:47 минутанд

Hugazaagui hayulchih heregtei tegeed tsalingui baigaad uzeg l dee

Тунгалаг [ 103.57.93.85 ]      |     9-р сарын 21 -нд, 18:05 минутанд

Юун хууль тогтоомж яриад байна. Өөрсдөө биелүүлдэг болсон цагтаа хууль ярих нь шударга . Манай нийгэм ялзарч доройтсон нь нэгэнт ил болсон өнөө цагт харьцангуй цалин хангамж нийтийн дургүйцлийг хүргэж байгааг ойлгохгүй байгаа юм уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа юм уу. Тэгвэл та бүхэн ч гэсэн хэдэн саяар авдаг цалингаа 600.000 болгочих доо.

[ 202.9.42.10 ]      |     9-р сарын 21 -нд, 09:01 минутанд

Huuhduudiig baritsaalj uursdiin tsalin hangamjaa nemuuleh gej zutgeed bgaa bagsh ner zuusen hooson tolgoitoi garuudad helehed busad ajil mergejliin humuusiin tsalin ta nariinh shig l bgaa, zarim ni bur baga ch bgaa!!! Uls ornii ediin zasag unaltand orchihson bhad haanaasaa ta nariin tsaling nemeh yum?, unaj yavaa ediin zasgaa bur tulhen unagaagaad uls ch ugui boloh gee yu!!! Iim humuus bidnii ireedui bolson huuhduuded mini ulgerlej bgaa geheer unendee l aimaar yum. UURSDIIN MEDLEG, UR CHADVARAA AHIULAAD UR CHADVARIIN UNELGEEGEE NEMUULIYE GEVEL ARAI SHUDRAGA BUSHUU!!!

Зочин [ 202.9.43.145 ]      |     9-р сарын 21 -нд, 02:54 минутанд

Та нарын гурван талт хэлэлцээр хэзээ биелэдэг байсийн ялангуяа засгийн газар хэзээ биелүүлдэг байсийн тархи угаахаа боль

Өвөө [ 202.9.43.22 ]      |     9-р сарын 20 -нд, 23:11 минутанд

Энэ яамны хулгайчууд багш нараа дэмжихийн оронд ”барих, хорих, шийтгэх” -ээр далайлган харигслахаар занаж эхэллээ. БАГШ НАРАА, БҮҮ ШАНТРААРАЙ!

зочин [ 103.87.255.90 ]      |     9-р сарын 20 -нд, 22:07 минутанд

шинээрин,шинэ эхлэл гээд улсын мөнгөөр хэдхэн өөрсдийн хүүхдээ сургадаг сургуулиа болиоч,зарим сургууль ачааллаа дийлэхгүй байна шүү дээ

туул [ 103.87.255.90 ]      |     9-р сарын 20 -нд, 22:03 минутанд

бага ангийн багш нарын цалинг үг дуугүй нэмэх хэрэгтэй гэж бодож байна.

123 [ 202.131.225.249 ]      |     9-р сарын 20 -нд, 19:25 минутанд

Бага ангийн багш нарт туслах багш хэрэгтэй л байгаа шүү дээ. цалингийн хувьд үндсэн цалин 350-550 к байдаг мөртлөө зэрэг дэм, анги даах, дэвтэр засах, олон жил ажилласан гэх мэт нэмэгдэлүүд нь нэмэгдээд бидний авч байгаа цалингаас илүү авдаг шүү дээ уул нь тиймээс ур чадвараас нь шалтшаалж цалингийг нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.

ээж [ 103.9.90.194 ]      |     9-р сарын 20 -нд, 19:25 минутанд

Яг үнэндээ хүүхдээ өгөх сургууь олдохгүй байгаа. 1-р сургууль гээд гүйлдээд 5-8 саяар хахууль өгөөд хүүхдээ оруулах юм. тэр нь тэгээд ангид 50-60 хүүхэдтэй адилдаа адил, энэ бүгд хотын хүн амын төвлөрөл, ачааллаас болоод сурах сургууль, эмчлүүлэх эмнэлэг, амьсгалах агаар хүрэлцэхгүй болж. муур багш, муу эмч, муу цаоинг төрүүлж байгаа ш дээ

зочин [ 202.9.42.237 ]      |     9-р сарын 20 -нд, 18:52 минутанд

Ардчилсан нам сөрөг хүчин болохоор засгаас мөнгө нэсэн жагсаал идэвхжих юм даа

Zochin [ 202.179.31.94 ] 9-р сарын 20 -нд, 20:30 минутанд

Uls turjvvleh hereggvi shvv

Дорж [ 202.179.25.62 ] 9-р сарын 21 -нд, 00:55 минутанд

Багш биш нэр зүүмэн мануухай нар хуц багш хүний сэтгэл ийм байдаггүй юм

Zochin [ 202.9.42.10 ] 9-р сарын 21 -нд, 09:21 минутанд

Yag unen

Bagsh [ 27.123.214.103 ]      |     9-р сарын 20 -нд, 17:42 минутанд

Ta nar ataarhaj uhlee yu end eserguutsej bichsen heden garuudiin shees ni goojihnee uruwdultei ch amitad yumdaa haha

haruusal [ 103.9.90.130 ] 9-р сарын 20 -нд, 21:52 минутанд

bagsh hun baij yamar muuhai haraktergui buduuleg yum be minii huuhdiin bagsh bish baigasai.tiim baival ulsad surlagaaraa 1t ordog surguuli baisan ch gargana

Tok [ 202.70.46.213 ]      |     9-р сарын 20 -нд, 17:21 минутанд

Ajilas halhii ni haraach temtssen shig temtseh heregtei shuu bagsh naraa . Ene zarim humuus huuhedgui bas ooroo surch bgagui ymshg ym bichih ymaa joohon uhaantaigaa bgasai bagsh gedeg hetsu ajil bh shu medhgui bol duugui bh ni tani humuujil bh

Bagsh [ 66.181.182.198 ]      |     9-р сарын 20 -нд, 07:17 минутанд

Yamniihan ogtsroh

52-ийн төгсөгч [ 202.179.26.92 ]      |     9-р сарын 20 -нд, 06:50 минутанд

МАНгаруудын томилсон 52 сургуулийн захирал Цэрэнханд гэж авгай ажилчдаа дарамтлан Хонхорт газар шорооны ажил хийлгэдэг гэнэ. Цалинг нь арвижуулж байгаа юм байх даа.

Zochin [ 27.123.214.103 ] 9-р сарын 20 -нд, 17:35 минутанд

Chi zugeer hudlaa medeelel bitgii taraagaad baigaarai

Зочин [ 202.9.40.20 ]      |     9-р сарын 20 -нд, 06:17 минутанд

Сайхан хэллээ. Багш нар минь тэмц муусайн юмнуудтай. Дэмжиж байна

900 [ 202.9.40.20 ]      |     9-р сарын 20 -нд, 06:16 минутанд

Ямар ч төрөөр удирдуулаад байна даа Монгол минь. Багш нарынхаа төлөө төр төлөөлөөд бодлого гаргаж тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй яам нь ийм ч байх гэж. Тэгээд одоо яахийн 30000 багшийг ажил хаялаа гэж ажлаас халаад дараагийн багш нарыг төгсөж иртэл ҮҮРЭГ гүйцэтгэгч багш гэж ажиллуулах уу Яамныхаан Малнуудаа

багш [ 202.9.47.177 ]      |     9-р сарын 20 -нд, 05:57 минутанд

энэ яамыг орвонгоор нь солих хэрэгтэй дээ СУРАГЧДАА ҮНЭЛЭХ ДҮГНЭХ АЖЛАА ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ ОЮУНГЭРЭЛ ГЭДЭГ АВГАЙД БИЗНЕС БОЛГООД АТГУУЛЧИХСАН ЕШ гээд бөөн мөнгө ӨӨРСДӨӨ БОЛОВСРОЛОО ДҮГНЭЖ ШАЛГАЖ ЧАДДАГГҮЙ ЯАМ БАЙХ Ч ГЭЖ

zochin [ 66.181.183.174 ]      |     9-р сарын 20 -нд, 05:49 минутанд

odoo tolgoi erguulex 3 talt uulzalt gej munxruulna daa naad muu bizda nar chin ternees yamaa aris nooson xede terbumaar ni ug ch urj baigaa baixgui yu

зочин [ 103.26.195.182 ]      |     9-р сарын 20 -нд, 05:45 минутанд

багш нарын цалинг сайн нэмэхгүй яасан юм бэ юун 30 хувь бэ? сая төгрөг хүрэхгүй юм байна багш нарыг төрийн үйлчилгээ биш албан хаагч болгох хэрэгтэй сарын цалин нь сайн бол хэн ч ажлаа хаяж гүйхгүй шүү дээ та минь нэмэх хэрэгтэй

Оок [ 150.129.143.118 ] 9-р сарын 20 -нд, 06:35 минутанд

Төрийн албан хаагч болгох хэрэгтэй.үйлчилгээний нэртэй болохоор форм өмс гэх нь холгүй бхийн

Bagsh bish [ 202.9.42.10 ] 9-р сарын 21 -нд, 09:08 минутанд

Haana ter saya tugrugiin tsalin chini bgaa yum!! Gaduur ihenh ajil 500,000- 600,000 bgaa shuu, bitgii hudlaa neg negnee huurugduud bai!!!!

zochin [ 103.229.121.218 ]      |     9-р сарын 20 -нд, 04:06 минутанд

bagsh nariin ajil hayajltiig denduu amia bodson artsaagui yos zuigui uildel gej etseg ehchuud eserguutsej bn

dash [ 139.5.218.106 ] 9-р сарын 20 -нд, 06:39 минутанд

Sanal neg bna.

Zaya [ 202.70.46.219 ] 9-р сарын 20 -нд, 07:54 минутанд

Jil bolgon l bagsh nar ajil haydg busad Torin alband hagchid bs l im tsalin avdg shvde

Bi [ 122.201.21.53 ] 9-р сарын 20 -нд, 16:07 минутанд

Hezee jil bolgon ajil hayj bsan medehgyi l bn 18jil ajillaj bn anh uda l ajil hayh gej bn

irgen [ 62.167.114.16 ]      |     9-р сарын 20 -нд, 04:03 минутанд

orovdmoor baga zalintai umaa, bagsh nariin dyr torh, zarai zus ni ch yasan doroi haragdaj baina daa

irgen [ 62.167.114.16 ]      |     9-р сарын 20 -нд, 04:03 минутанд

orovdmoor baga zalintai umaa, bagsh nariin dyr torh, zarai zus ni ch yasan doroi haragdaj baina daa

Иргэн [ 66.181.179.108 ]      |     9-р сарын 20 -нд, 03:22 минутанд

Яам за больж үз... Шатахууныг нь хийгээгүй тохиолдол машин явах уу ТЭНЭГүүдээ....

зочин [ 202.70.46.218 ]      |     9-р сарын 20 -нд, 03:16 минутанд

Эндяригдаж бгаа сэдэв ньзөвхөн багш эмч гэж ярих юм бусад ажилчид яах болж бна жоохон өрөөсгөл хандаад бнада

Nar [ 202.9.42.173 ] 9-р сарын 20 -нд, 21:00 минутанд

Emch gej yrigdaagui bhaa bagsh bagsh l geed bh yum busad ni bol yu ch bish

Эцэг [ 202.9.43.23 ]      |     9-р сарын 20 -нд, 02:59 минутанд

Цалин ярихаас өмнө сурлагын чанар ярих естой бас сурах орчинг сайжруулах асуудлыг ярих естой. Боломж нь бүрдвэл цалин тэтгэвэр хоерыг хамтад нь авч үзэж нийтэд нь нэмэх шаардлагатай. Багш нарын ажил хаялтыг цагаа олоогүй. Хүүхэд хохироосон буруу ажиллагаа гэж эсэргүүцэж байна

X [ 27.123.214.119 ] 9-р сарын 20 -нд, 06:18 минутанд

Bitgii xyts dynd syrgyyliyd 1 angid 50 60 xvvxed xicheellej bna. Ene syrax syrgax orchin mun vv. syrgyyli tsetserleg barix mungu xurungu xaanas olox bsan be. Oyu tolgoi Offshort nyysan xaxyyli xylgain mungunuus

dash [ 139.5.218.106 ] 9-р сарын 20 -нд, 06:43 минутанд

Bagsh nariig yos surtahuunii Hicheel surgaltad yaraltai, urgunuur hamrah

зочин [ 202.70.46.216 ] 9-р сарын 20 -нд, 16:31 минутанд

чи сэтгэлд, амьдралд чинь хүрэлцээгүй цалин авчихаад сэтгэл дүүрэн ажиллаж чадахуу айн?

Etseg ehiin tuluulul [ 202.9.42.10 ] 9-р сарын 21 -нд, 09:12 минутанд

Mongold hureltseetei tsalin avch bgaa hun hovor shuu. Bagsh nar heterhii yos zuigui bnoo.

Зочин [ 202.9.43.23 ]      |     9-р сарын 20 -нд, 02:50 минутанд

Хуулийн хүрээнд л шийдэх хэрэгтэй. Эх үүсвэрээ хуулийн дагуу бий болгож байж шийдэх асуудал. Түүнээс дэвэргэн бусдын хатгалга ятгалагаар засаг төр үүмүүлэх үүднээс шийдэх асуудал. Цалин тэтгэвэр нэмэх тухай хамтад нь шийдэх асуудал. Зөвхөн багш эмч гэж ярих нь буруу гэж үзэж байна

МОНГОЛ [ 202.9.40.104 ] 9-р сарын 20 -нд, 07:13 минутанд

ЧИ ИХ ЦАТГАЛАН БООХОЙ. ЭСВЭЛ ТЭНЭГ МАЛ

Yanaa [ 202.9.42.10 ] 9-р сарын 21 -нд, 09:17 минутанд

Ee huurhii iim l humuus bagsh hiideg yum biz dee? МОНГОЛ ... Ene bagsh naraa yos zui, ur chadvar zergeer ni shalgaruulalt yavuulaachee yam ni arai arai

zochin [ 103.229.121.218 ]      |     9-р сарын 20 -нд, 01:47 минутанд

bagsh nariin yos zui gej neg iinerhuu baihad tednees garj bui bolobson huchin yamar bh n oilgomjto huuhduudiin surah orchin saijruulah tald deer neg ch sanal helehgui mortloo oorsdiinhoo tsaling nemuuleh gej uhej bn tednii tsaling nemeh shaardlagagui bitgii dabar oorsdiinhoo medlege bolobsrol yos zuigee deeshluulsenii daraa shalgalt ogch tentssen tohioldold uye shatlalta nemuultsgee

Нх [ 150.129.143.118 ] 9-р сарын 20 -нд, 06:38 минутанд

Чи хэнээр заалгаад өдий зэрэгтэй явна хө

dash [ 139.5.218.106 ] 9-р сарын 20 -нд, 06:45 минутанд

Elseltiin shalgaltiin dungeesee icheed ajil hayah btugai bmaar

Зочин [ 202.9.43.228 ] 9-р сарын 20 -нд, 08:05 минутанд

ЕБС-ийн эосэлт хэтэрхий мөнгөнийх болоод байна.ҮҮНД сургалтын менежер гэж нэг хүн байхын хэрэг алгаа захирал нь мэддэг болж түүний цаана хахууль явагдаж байна төвийн сургуульд хүүхдээ оруулахад 2-3 сая төгрөг өгч байх юм болимоор тэгж аваад анги 50- 60 хүүхэдтэй болохгүй бол багш нат хь адөр өнжих гэж эцэг эхээс мөнгө аваад байх болжээ

Учрал [ 27.123.214.83 ] 9-р сарын 20 -нд, 16:40 минутанд

Мань бол 1990-ээд оны дундуур сургуульд орж байсан Тэр үед багш нар хичээлээ чанартай заадаг байсан. Одоо бол багш нар өөрсдөө ч мэдлэг тааруухан байж 30%-ийн нэмэгдлийг голж байна гэдэг бол ичгүүртэй. Ер нь тэгээд одоо цагт тааруухан сурлагатанууд л багшийн мэргэжлийг сонгодог болсон байна лээ.

zochin [ 202.179.8.14 ] 9-р сарын 20 -нд, 18:06 минутанд

tiim shu jinhene bagsh ter uyed l bsan um. odoonii bagsh nar gej muuhai huyalazsan umnuud huuhdiin mangaanuud

dash [ 59.153.114.155 ] 9-р сарын 20 -нд, 18:26 минутанд

Chadvartai, yos zuitei Bagsh bol nemegdel orlogo hangalttai, erelttei. Aash muutai. bolovsrol nimgen ni hetsuu

Nar [ 202.9.42.173 ] 9-р сарын 20 -нд, 21:04 минутанд

Odoonii surguuli tsetserleg 2 arai heterchee dandaa mongoor huuhed abna mongoor ajil chin abna 1muu tsetserlegiin bagsh 1500000 gaar orno

eh [ 103.9.90.130 ] 9-р сарын 20 -нд, 21:57 минутанд

tsling ni nemeh ni zov.gehdee mongoliin ireeguig beldej baigaa humuusiig yos surtahuuntai yadjil hariltsaani soyoltoi bailgaj undur hariutslaga tootsdog ene tal deer audit hiideg baih heregtei.deer sedgegdel bichsen zarim bagsh nar aimaar buduuleg bnaaaaa

Иргэн [ 66.181.179.246 ] 9-р сарын 21 -нд, 06:23 минутанд

Хүүхэд авахдаа мөнгө авч байгаа сургууль, багш, эрхлэгч, захирал, хэн байна тэднийг иргэд нэртэй устай нь баримт нотолгоотой холбогдох байгууллагад нь хэлж мэдээлээчээ. Иргэд нотолгоотой хэлэх газар нь хэлж энэ муухай зүйлийг таслан зогсоох хэрэгтэй гэж боддогдлоо дээрх хүмүүсийн бичсэн байгаа уншаад. Мэдээлэхгүй болохоор хэн юу авч байгааг мэдэхгүй таслан зогсоох боломжгүй байдаг байх

Hun [ 66.181.160.27 ] 11-р сарын 12 -нд, 12:37 минутанд

Энэ үнэн сургалтаа сайжруулах хэрэгтэй байна одоо энэ багш нар энэ хүүхдүүдийн төлөө гүйгээд ашиггүй гэсэн бодолтой байна. Зөвхөн цалин авах л зорилготой байна да . Энэ хувийн сургууль яагаад сургалт сайн байна. Төрийн сургууль яагаад сургалт сайн байж бгүй гэж . Энэ баш захирал нартай холбоотой асуудал шүү.

baatar [ 202.9.41.130 ]      |     9-р сарын 20 -нд, 01:19 минутанд

abilgalaar heden ter bum idchihsen hun iim zergiin ym hiih bailgui ter 85 dugaar tsetserlegee zasah talaar ajilla gej SUG-tei heleech bagsh naraa