Тодруулга: Маргааш хичээл орохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос өчигдөр албан ёсоор мэдээлэл хийж, 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс буюу маргаашнаас эхлэн ажил хаяхаа зарласан. Засгийн газраас "Багш нарын цалинг тодорхой хувиар нэмнэ" гэсэн хариу тайлбарыг багш нарт хүргүүлсэн ч хэзээ, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байгаа юм. Ингээд "Маргааш хичээл орох уу" гэсэн асуултад Нийслэлийн хэд, хэдэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн албаны эх сурвалжаас тодруулга авлаа.

Нийслэлийн 84 дүгээр дунд сургууль "Багш нар Засгийн газраас цалингаа нэмүүлэхийг шаардсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гараагүй учир нь манай багш нар ажил хаяхыг дэмжиж байгаа" гэв.

Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль "Маргааш хичээл орохгүй. Тиймээс хүүхдүүдээ сургууль руу нь зөөх хэрэггүй" гэсэн мэдээллийг эцэг, эхчүүдэд нь өгчээ.

Нийслэлийн 33 дугаар дунд сургууль "Маргааш хичээллэхгүй. Амраана" гэсэн зарыг сурагч нартаа тараажээ.

Нийслэлийн 39 дүгээр дунд сургууль "Багш нар цалингаа л нэмүүлэхийг хүссэн. Үүнийхээ төлөө л тэмцэж байгаа. Тиймээс маргааш ажил хаялтанд нэгдэнэ" гэсэн хариуг өглөө.

Ийнхүү  цалингаа нэмүүлэхийг төр засгаас шаардсан багш нарын тэмцэл хурц хэлбэртээ шилжиж, ажил хаях нь нэгэнт тодорхой болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solo(66.181.160.31) 2017 оны 09 сарын 21

Үнэншдээ багш нар яаж хичээдэг билээ

0  |  0
Одон(43.228.130.98) 2017 оны 09 сарын 21

хийснийхээ хэрээр буюу цалингийн шатлалыг бий болгох хэрэгтэй тэгвэл багшийн мэргэжлийн чанарт ахиц гарна. худал хуурмаг зүйлс цаашаа болно.

0  |  0
Зочин(202.21.106.148) 2017 оны 09 сарын 21

Сайн багш нарыг хувийн сургууль өндөр цалингаар урвуулаад авчдаг. Ур чадварыг нь үнэлж байгаа хэрэг. Тэгэхээр ”сааралхан” багш нар нь үлддэг. Өнөөгийн тавьж байгаа шаардлагад нийцүүлэх 2 гарц байна. 1. хувьчлал...хувийн сургууль муу багш авна гэж үү??? Муу багштай газар хүүхэд тогтоно гэж үү???? Чадсанч чадаагүй ч шатлалаар ижил цалин авдаг энэ тогтолцоог л халах болохоос нийтээр нь цалин тэгш нэмж болохгүй....Зөв м?ханизмаар хувийн сургуулиудыг санхүүжүүлдэг болчвол сайн багш нарын төлөө сургуултуд тэмцэлдээд аяндаа асуудал шийдэгдэнэ. 2. Багш нарын шаардлагаар ТҮ биш ТЗ болгох

0  |  0
Зочин(202.21.106.148) 2017 оны 09 сарын 21

Одоо багш нар үндсэн цалин болон жил, ур чадварын гэх мэт нэмэгдлүүдээ нэмээд хэдэн ₮ цалин авдагийг ажилласан жилээр нь ард түмэнд ил болгоод өг. Миний ойлгож байгаагаар багш нар манайдаа гайгүй цалин авдаг юм биш үү??? Бүгд л цалингаа нэмүүлмээр байна. гэхдээ өнөөгийн ЭЗ нөхцөл ямар байгаа бидээ???

0  |  0
dash(59.153.114.155) 2017 оны 09 сарын 21

Bagsh naraas medleg, zaah arga, yos surtahuun, huuhdiin humuujiliig tuluvshuuleh shalgalt avch, shigsheed, setgeltei, zutgeltei eruul Bagsh naraar selbeg heregtei

0  |  0
иргэн(202.21.107.5) 2017 оны 09 сарын 21

Мөнгө эхэлж бодсон,хүүхэд барьцаалсан өөдгүй хүмүүс бол багш.

0  |  0
зочин гуай(202.70.34.38) 2017 оны 09 сарын 21

багш нар ажил хая л биз та тэгээд хэдэн сар ажил хаяхыг харья 3 сар болоход мөнгөгүй болоод ирэхээр ажлаа хийж л таараа та нар шиг харин ч мөнгөтэй хүн монголд байхгүй байлгүй хандив болгож мөнгө авна бэлэг сэлт авна гэж мөнгө авна энэ ч тэгээд мөнгө биш юм үү ардын хүүхдийг битгий боож бай тэнэг багш нараа

0  |  0
ganaa(202.131.231.83) 2017 оны 09 сарын 21

яах гэж ардын хүүхдүүдээр тоглоод байгаа юм бэ,Орой хичээллэхгүй л гээд байсан,Бүр шөнө болсон хойно маргааш хичээллэнэ ч гэх шиг, Тэгээд ажилаа хаяжил байхгүй, муу цалингтай г нь мэдсээр байж үхсэнээ хийж багш болсон юм,Хэдэн сар цалин байхгүй хэвтээд үз л дээ та нар

0  |  0
4545(202.131.243.186) 2017 оны 09 сарын 21

төр засгийн толгойд байгаа хулгайчууд хагартлаа баяжаадбусад нь гэдэс цувдай идээд байх хэрэгүү? зөвхөн багш нар биш шүү.дараагийнх нь хүлээж байгаа Элбэгдоржоо чиний ардчилал нэг иймэрхүү. одоо өөрөө шорондоо оч. улс орныг дампууруулчаад бас цалин авдаг хэн бэ ТА

0  |  0
Дэмжиж бн(202.9.42.2) 2017 оны 09 сарын 20

Ялангуяа 1р ангийн багшийн цалинг нэммээр бн. Айл айлын эрх бяцхан 50,60 хүүхдэд бүгдийг шинээр зааж сургана гдг маш хүнд. Мөн ажлын үр дүнгээр цалинг нэмдэг бол зүгээр байхын. Багш нарын зөв!!!

0  |  0
Иргэн(103.57.94.43) 2017 оны 09 сарын 20

багш нарын цалин боломжийн юм биш үү хамгийн их архидаж арга хэмжээ зохион байгуулдаг зунжин нийлж зугаалдаг хүмүүс шдээ

0  |  0
Irgen(150.129.143.38) 2017 оны 09 сарын 20

Ene olon huuhduud Bagsh naraasaaa ajil hayj hel am hiihiigl surch bndaa. Denduu gunigtai um... Ene humuusd bagshlah ymarch yos zui alga bugdiin ajilaasn haluul taarna ajil oldohgui bagsh nar zunduul bgashdee.. buh gazarl tsalin mungun hurku hetsuul bgashdee helehch ug alga daa. Bagsh hun iim baidagguil bsn da bidnii uyd

0  |  0
chiek(27.123.214.106) 2017 оны 09 сарын 20

72 р сургуулийн захирал Өлзийжаргал багш нараа дарамталсаар байгаад болиулсихлаа

0  |  0
Irgen(122.201.22.222) 2017 оны 09 сарын 20

Bagsh naraa ingej dord uzej nud uzuurledeg ard tumnees yamar gegeerliig huleeh ve? Ediin zasgiin bolomjtoi uy gj ali uyiig, heden oniig heleed bn ve? Bainga l zasag soligdoj ediin zasgiin hund daramtand bdg bizde., Ert hudluy buh niiteeree, emch nar, tsagdaa nar, shinjleh uhaan, urlagiin salbariinhan bugd negdsen ni deer, araas huviin hevshilch dagaad nemegdene. Shudarga ursulduun hereglegchiin tuluu gazar gj bdg bzde? baraa buteegdehuunii undeslelgui usultund hynaltaa tavildaa.

0  |  0
өбэарх(202.9.47.177) 2017 оны 09 сарын 20

75-р сургууль бас орохгүй гэж хүүхдүүдийг тараасан байна.

0  |  0
aaweewassdaw(122.201.23.201) 2017 оны 09 сарын 20

goe goe bagw nariin tsaling bitgii nemeesee aandaa olsono ter tsagt oorsdoo guigaad irne harjil baigaarai

0  |  0
иргэ(202.70.46.235) 2017 оны 09 сарын 20

ажил хаялт хийж болно гэхдээ хэдэн мянган багшийн цалинг нэмүүлэхийг тулд хэдэн зуун мянган хүүхдийн эрх ашигийг хохироож болохгүй биз дээ тийм их цалин авдаг төрийн албан хаагч цөөхөн шүү дээ

0  |  0
aagi(103.11.192.46) 2017 оны 09 сарын 20

Bayan gol erdmiin urguu bas hicheel orohgui geed huuhduud irj bna lee

0  |  0
Top