Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017 оны 09 сарын 20

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

И.Бродский Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Чехийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд хоёр орны аж ахуйн нэгж хоорондын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож,  Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд И.Бродский улс төрч, социологч мэргэжилтэй бөгөөд  өмнө нь БНЧУ-аас Данийн Вант Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bravo(66.181.176.183) 2017 оны 09 сарын 20

Nuguu muuhai shar avgai ashgui ajlaa ugchee. Odom shine elchin saidad mongolchuudiin visag chiregdel asuudal bagatai, hurdan shuurhai shiidej bhiig husye!!!

0  |  0
Top