Асар хурдацтай хөгжсөн Дубай

Өнөөдөр өндөр хөгжилтэй газруудын тоонд Дубай зүй ёсоор орж байгаа билээ. Анх 1991 онд Дубайд юу ч байхгүй эзэнгүй хоосон газар байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр Дубайд шилдэг архитектурын уран ухаанаар бүтсэн өвөрмөц бүтэцтэй барилгууд сүндэрлэж, аялал жуулчлал маш сайн хөгжсөн орны тоонд орж байна. 

Ингээд Дубай хотын сүрлэг барилгуудын тухай мэдээллийг хүргэе.

Атлантис зочид буудал ба усан парк

  Дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн том гэгдэх усан парк юм. Олон улсын жуулчид хүүхдүүдтэйгээ ирж өдрийг өнгөрүүлдэг. Сонирхолтой олон янзын арга сэдлүүдээр бүтээгдсэн тоглоомуудаар өдөржин тоглож хөгжилдөх боломжтой.


Дубайн далдуу модон хиймэл арал 

Дубайн ханхүүгийн тушаалаар бүтээсэн далдуу модон арал нийт 94 сая метр куб элс ашиглажээ.  Дубайн Палм арал нь дэлхийн нэгэн гайхамшигуудын нэг болон хөгжжээ. Дэлхий дээрх хамгийн томоохон үл хөдлөх хөрөнгийн хөгжил гэж хэлж болохоор аж. Персийн булан руу түрэн орсон Палм арлууд хэмээгдэх Palm Jumeirah, Palm Jebel Ali, Palm Deira гурван арал дээрх хөгжил юм. Зочид буудал, орон сууцны барилга, далайн эрэг, зоогийн газар,  худалдааны төв зэрэг төрөл бүрийн үйлчилгээ нэгэн дор хөгжсөн газар. Хамгийн алдартай нь 2008 онд байгуулагдсан дэлхийн 5 одтой Атлантис зочид буудал юм. Дэлхийн аялагчид тус зочид буудалд хоноглохоос гадна зөвхөн зураг авхуулах гэж зорьдог болжээ.


 

Бурж Ал Араб зочид буудал

 Жумурайх Бийч хиймэл арал дээр дарвуулт хөлгийн хэлбэртэйгээр барьсан Бүрж Ал Араб гэдэг зочид буудлыг 20 орчим жилийн өмнө ашиглалтанд оруулсан ба өндөр нь 321 метрт хүрдэг анхны 7 одтой буудал юм. Дэлхийн хамгийн өндөр 4 дэх зочид буудал бөгөөд буудлын ресторан нь далайн мандлаас дээш 200м өндөрт задгай агаарт хийгдсэн байдгаараа онцлог юм. Тус барилгын гэрэл зураг нь дэлхийн гэрэл зургийн том дурсгалуудын нэг болдог төдийгүй Дубайн бэлэг тэмдэг болдог. Хиймэл арлаас эх газар руу Curving хэмээх хувийн эзэмшлийн гүүрээр холбогддог. Тус зочид буудал 1790 метр квадрат талбайгаа 24 каратын алтаар бүржээ. Дэлхийн цорын ганц долоон одтой хийгээд өндрөөрөө дөрөвдүгээрт ордог Бурж Ал Араб зочид буудал хүн оруулах гэхээс илүү үзэмжиндээ анхаарч, гурван метр тутмын нэгийг ашиггүй талбай болгожээ.

Дубай аквариум

 Газар доорх усны амьтдын хүрээлэн гэдэг ба 30 минут газар доорх тунелиэр аялна. Дубайн далайн аквариумд 20 гаруй төрлийн 65000 амьтад байдаг. Мөн тус байгууламжинд 22500 м.кв талбай бүхий Дубай цанын бааз, Мөсөн гулгуурын талбай, Загварын тайз, Оасис оргилуур, 250 тансаг зэрэглэлийн өрөө бүхий зочид буудал, 22 дэлгэц бүхий кинотеатрууд үйл ажиллагаа явуулдаг.

Тэдний ийнхүү хөгжиж чадсан шалтгаан нь газрын баялгаа зөв ашигласантай холбоотой юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )