Өмнөговьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ жилийн хувьд хур бороо багатай, зуншлага, намаржилт тааруу, байгалийн хадлан тэжээл өөрийн орон нутгаас бэлтгэх боломжгүй муу гэнэ. Тиймээс 2017-2018 оны өвөлжилт хүндрэл учирч болзошгүй болоод байгаа талаар тус аймгаас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
 Тогтоолын дагуу аймаг аюулгүйн нөөцдөө 150 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа аж. Аймгийн аюулгүй нөөцөд 91 тн өвс, 170 тн тэжээл байгаа бөгөөд үүний 55 тн нь хорголжин, хивэг 28 тн, эрдэнэшиш 88 тн байна. Энэ оны өвөлжилтөд зориулж аймгийн аюулгүй нөөцөд 60,0 тн өвс татах төлөвлөгөөтэй байгаа аж.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймагт 30 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд аймгийн аюулгүй нөөцийн тэжээлийн нөөц 100 хувь хангагдсан байна.
Сумын нөөцөд 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс одоогоор 63,0 тн өвс, 73,0 тн тэжээлийн нөөцтэй, өвс тэжээл татахаар гэрээ байгуулах шатандаа байна. Аюулгүй нөөцөд 685 тн өвс, 370 тн тэжээл татаж нөөцлөх шаардлагатай юм.
Зуншлага намаржилт тааруу байгаа Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд, Гурвантэс, Баяндалай, Сэврэй, Ноён, Ханхонгор сумын малчид хадлан гар тэжээл бэлтгэх боломжгүй байна.
Малчид иргэдийн оролцоотойгоор 9,9 мянган тн өвс, 3,3 мянган тн гар тэжээл, 6,6 мянган тн хужир шүү бэлтгэхээс 303 тн хадлан, 217 тн гар тэжээл, 304 тн хужир шүү татан нөөцөлж, малчдын хувийн бэлтгэл 4,2 хувьтай байгаа гэнэ.

Л.Зул

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
говийн охин(112.72.11.108) 2017 оны 09 сарын 21

хүний мэдээ туухаа боль

0  |  0
Top