Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно

2017 оны 09 сарын 21

 Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.

Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тус(122.201.24.52) 2017 оны 09 сарын 23

Хунд нохцолд ажилладаг хумуус . Би эмч мэргэжилтэй биш гэсэн хараад ойлгож бхад дээр бгаа дарга нар юу бодож ажиллаж бдаг бнаа.... ойлгохгуй бна

0  |  0
бсүх(202.70.46.225) 2017 оны 09 сарын 22

эмч нарыг хуурч тайвшруулж бна асуудалыг явж байгаа цогццэцэг биш дараагийн нөхөрт шууд тулга 30%гэж худал цаг нөхцөөсөн арга гэдгийг багш нар мэдэж бага Бид дэлхийн эмч нарын түвшинд хүргэх цалин нэхээгүй зүгээр л 1000хан доллартай цалинг маань тэнцүүлээч гэж хүсэж бага шүү.энэ дээрээн хатуу зогсоно шүү эмч нараа 0 минут

0  |  0
Top