Нохой, муур устгалын ажил явагдаж байна

2017 оны 09 сарын 21

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХКзэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.

Устгалын ажилд “Бид туслая” ТББ нь энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хяналт тавин ажиллаж байгаа юм.

  • Устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулах.
  • Устгалын ажлыг дүүрэг бүрийн хороо бүрт хүрч ажиллах зорилготойгоор, сар бүр график гарган ажиллуулах.
  • Анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьж ажиллаж байна.

Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган  эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажил хийгдсэн. Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СҮ даргын ажил эхлэв(150.129.141.177) 2017 оны 09 сарын 21

Сү.Батболд дарга ажлаа хийж л байгаа юм байна даа. Зарим хүний нохой СПИРАЛ тавиулаагүй байна.Тухайлбал: Батзориг гишүүний Баянзүрх дахь БАНХРУУД...

0  |  0
Top