ОБЕГ-ын дэд даргаар Б.Ууганбаярыг томилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилжээ.  Тушаалыг Онцгой  нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсчээ. Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
доо(202.9.42.202) 2017 оны 09 сарын 21

огцорсон хүний тушаалаар болох уу

0  |  0
Top