Аймшигт алиалагч 370 гаруй сая долларын ашиг олжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Аймшгийн зохиолын хаан Стивен Кингийн алдарт зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" кино 60,103,110 долларын орлогоор АНУ-ын бокс оффисынжагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлээд байна. Энэхүү кино нь Стивен Кингийн зохиолоос сэдэвлэж хийсэн анхны IT киноны Remake буюу шинэчилсэн хувилбар юм. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа тус кино одоогийн байдлаар дэлхий даяар нийт 371,297,380 долларын ашиг орлогыг олжээ. Гэвч киноны зарим нэг сэтгэл сэрдхийлгэм үйл явдлаас болоод зарим улсад "IT" киног гаргахыг нь хориглосон юм. Хэрэв хориглоогүй байсан бол үүнээс ч илүү амжилт олох магадлалтай байсан гэдгийг судлаачид онцлоод байгаа аж. Киноны гол дүр болох аймшигт алиалагч "Pennywise"-ийн дүрийг жүжигчин "Bill Skarsgard" чадварлагаар амилуулсан нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Түүний дүрдээ хувирсан байдал нь бүх цаг үеийн аймшигт алиалагчдаас илүү байх магадлалтай байгаа юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top