Химийн бодистой шороо хаяхыг эсэргүүцээд согтуу Засаг даргадаа зодуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км зайд байрлах Цэцүүх буюу тавдугаар  багийн Солонготын даваанд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумыг зорин уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд  46 настай Г хавчуулагдан нас барсан хэрэг гарсан билээ.  Улмаар машинд тээвэрлэж явсан 135 литр азотын хүчил,  таван тонн давсны хүчил, шатах тослох материал осол болсон газарт багагүй хэмжээгээр асгарч  1.5:450 метр газар бохирдсон юм. 

Энэ тухай дуудлага есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Улмаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 27 хүн таван тонн тонн давсны хүчил, 100 гаруй литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөн, булсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн. 

Ингэхдээ  тус бохирдсон орчмын шороог Солонготын даваанаас 45 км зайд байх Их-Уул сумын төвийн хогын цэгрүү бүтэн хоёр өдөр зөөжээ. Нутгийн  иргэд уг химийн бодистой  шороог хогийн цэгтээ хаяхыг эсэргүүцсэн  хэдий ч Их-Уул сумын Засаг дарга М.Гансүх буулгах зөвшөөрлийг олгосон аж. 

Үүнийг нь эсэргүүцэн "Их-Уул" хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхдэлгэр  нөхцөл байдлыг цаг тухайд нутгийн иргэдэд мэдээлэх зорилгоор төрийн бус байгууллагынхаа албан ёсны пэйж хуудсаар live (бичлэг) хийсэн байдаг. Үүнийг нь мэдсэн сумын удирдлагууд согтуугаар Ц.Мөнхдэлгэрийн биед халдсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн шөнө 22 цаг 30 минутын үед  тус сумын Тамгын газрын дарга И. Наранбаатар  нь Ц.Мөнхдэлгэр рүү утсаар ярьж "Хогийн цэгээс шороог буцаагаад зөөх гэж байна, хүрээд ирээч" гэж дууджээ. Ингээд Ц.Мөнхдэлгэр Ерөнхий боловсролын сургуулийнхаа хоёр багшийн хамтаар  хогийн цэг дээр очжээ. Тэднийг очиход  багийн Засаг дарга нар болон сумын Засаг дарга М.Гансүх нар согтуу байсан аж. Түүнчлэн шороог зөөх хоёр Хово машин байсан байна. 

Гэтэл Их-Уул сумын хоёрдугаар багийн засаг дарга Ц.Гантулга тус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхдэлгэрийг доромжилж "Их-Уул сумын ажилд чи оролцох болоогүй шүү. Чамаар бид нар ажлаа заалгуулахгүй, сумаас зайлаарай" гэж хэлээд улмаар нуруу руу нь хоёр удаа өшиглөж ташаа тус газарт нь дэвссэн байна.

 

Мөн тэдэнтэй хамт байсан нэгдүгээр багийн Засаг дарга асан  Ч.Болдбаатар  Ц.Мөнхдэлгэрийн  толгой руу  хоёр удаа дэвсжээ. Энэ үйл явцыг харсан сумын  Засаг дарга  М.Гансүх  бичлэг хийж байсныг Ц.Мөнхдэлгэр бидэнд ярьсан юм.

Ингээд Ц.Мөнхдэлгэрийн яриаг хүргэж байна. 

 

 

Завхан аймгийн нийт хүн амын 8,5 хувь Их-Уул суманд амьдардаг.  Орон  нутгийн иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд  дээрх үйлдлийг нь эсэргүүцэн улмаар эрүүл мэндээрээ хохирсон  бодит жишээ энэ.  

Хоёрт,  орон нутгийн удирдлагууд нь архи ууж согтуурч алтны компанийн өмнө нутгийн иргэдийнхээ эрх ашгийг гээж, сумын төвдөө химийн бодистой шороог авчруулах шийдвэр яагаад гаргах болов.  Гэтэл тэдний буруу шийдвэрийг нь үгүйсгэсний төлөө эгэл жирийн иргэнээ дарамталж улмаар биед нь гар хүрэх нь Засаг даргын  ёс зүйд хэр нийцэх үйлдэл вэ. 
Мөн химийн бодистой шороог энгийн шороо мэт хаа хамаагүй тээвэрлэж, нэг газраас нөгөө газар руу зөөх нь хэр зохистой вэ? БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулагдсан МХЕГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үзсэн байна. Хэрэв тийм бол тус орчмын шороог яагаад Их-Уул сум руу зөөх болов.  Химийн бодис нь хүний нүдэнд харагддаггүй  хөнөөлт дайсан. Цаашлаад химийн бодис тээвэрлэх, хадгалах, устгах журам гэж байдаг. Гэтэл энэ хуулийн заалт  ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” компанид үйлчилдэггүй гэж үү.  Бүхэл бүтэн химийн бодис тэр дундаа хүчлийг зүгээр л нэг ачааны машинд саванд хийж ачуулаад 1000 гаруй  км явуулах нь аюулгүй ажиллагаа мөн гэж үү.  Нутгийн иргэдийн газар нутгийг бохирдуулж, хордуулсан  “Баян айраг эксплорейшн” компанид хариуцлага тооцож үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах ёстой байтал сумын удирдлагууд нь  тэдний хөл гар болсон энэ мэт увайгүй үйлдлийг өөгшүүлсээр байх гэж үү... 
Бид энэхүү асуудлыг нэхэн сурвалжлах болно. 
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхүүл таарна(27.123.212.140) 2018 оны 03 сарын 11

Хогын сум бэ засаг нь мөнгө авсан гээ биз дээ нэр төр гэж

0  |  0
зэв(202.70.46.219) 2017 оны 09 сарын 26

дервелжинд хэчнээн хор булж байгал орчин хvн ардад ямар хор хенеел учруулж байгаа нь илчлэгдлээ бид эх нутгаа хайрлахгvй бол биднээс еер хэн ч хайрлахгvй гэдгийг ямагт сана тэмц нэгд

0  |  0
зэв(202.70.46.219) 2017 оны 09 сарын 26

гадны хулгайчуудын гар хел болж эх нутаг эгэл олноосоо урвасан хогийн новшнуудыг ТЭНГЭР НЭРГЭГ

0  |  0
Зочин(103.229.122.165) 2017 оны 09 сарын 24

Архичин засаг дарга 7000 хүнээс ийм л юм олддог юм байх даа өрөвдөлиэй хүмүүс

0  |  0
tenguudd(103.26.195.208) 2017 оны 09 сарын 21

uhsen byalduuchnii chn Oyunkhorold bayarlah ter yasiin. Naad heden darga n Bayanairagiin 2 shil arhind huurtaj hudaldagdaad oyunhorol unen zov n medegdehgui baahn tohooromj turshaad baasaaraa ter awgai gaviya baiguuldiin MCS-n gar hol bolson avgaig omoorood bhii

0  |  0
Ih uul(66.181.189.106) 2017 оны 09 сарын 21

Ene oron nutgiin udirdlagat garch bgaa hvmvvs vneheer orowdoltei nohdvvdshtee. Sanjmyataw ih hurald suuh gj baahan shushmainuudar gar holoo beldej samarsanii gai

0  |  0
зочин(202.179.3.42) 2017 оны 09 сарын 21

Их уулынхан идэвхитэй тэмцээрэй энэ баян айргийн үйл ажиллагааг хаах хэрэгтэй . Оюунхорол гишүүнэээ..нутаг чинь бохирдоод хордоод бхад юу хийгээд бнааа.. завханаа цэвэрлэж авъя баян айргийг хаагаач

0  |  0
зоч(202.179.3.42) 2017 оны 09 сарын 21

Хэцүү

0  |  0
зочин(202.70.37.58) 2017 оны 09 сарын 21

ийм засаг даргатай сум хөгжих үү арай ч дээ хууран мэхлэгч, НАМ дагаж далдганасан, архичин засагтай ИХ-УУЛ ХӨӨРХИЙ ЯАНАДАА энэ сум хөгжих үү ийм новшнууд идэж уухаа мэдэхээс сумаа хөгжүүлэхээ мэдэх үү

0  |  0
архичид(103.9.90.130) 2017 оны 09 сарын 21

ххха энэ багийн Засаг дарга гэж яг юу хийдэг хүэ байдаг юм бэ хүн зоддог

0  |  0
архичид(103.9.90.130) 2017 оны 09 сарын 21

ххха энэ багийн Засаг дарга гэж яг юу хийдэг хүэ байдаг юм бэ хүн зоддог

0  |  0
архичид(103.9.90.130) 2017 оны 09 сарын 21

ххха энэ багийн Засаг дарга гэж яг юу хийдэг хүэ байдаг юм бэ хүн зоддог

0  |  0
Зочин(202.179.24.177) 2017 оны 09 сарын 21

Долоон бор огтонын үлгэр шиг юм болж. Согтуу нь болохоос газар шороогоо хайрлаж харамлалгүй яахав. Нөгөө нь нэг шуналын тулам яваа байлгүй.

0  |  0
Зочин(202.179.24.177) 2017 оны 09 сарын 21

Долоон бор огтонын үлгэр шиг юм болж. Согтуу нь болохоос газар шороогоо хайрлаж харамлалгүй яахав. Нөгөө нь нэг шуналын тулам яваа байлгүй.

0  |  0
arkhichin ih-uul (202.21.118.70) 2017 оны 09 сарын 21

irgediin songoson zasag ulaan arkhichingaar duurch dee orovdoltei ih-uul sum n arkhichin zasag darga hen turuulsiin hohichin ta nariin uil lai

0  |  0
Архичин дарга нарт(27.123.214.104) 2017 оны 09 сарын 21

Аймар2 юм гардаг болждээ. Хамгаалуулах гэж сонгосон байлтай. Толгой нь олгой болж. Бид хамгийн гол нь энэ цөвүүн цагт мэдээлэлтэй байх ёстой. Маш сайн мэдээлэл авлаа. Хулгайчуудтай тэмцэнэ

0  |  0
zochin (122.201.22.4) 2017 оны 09 сарын 21

irgediin tatbariin mongoor tsalinjij bj tednii toloo ajilladaggyi iim zasagaas hezee salah be

0  |  0
zochin(202.72.242.131) 2017 оны 09 сарын 21

Наад новшнуудаа тэр шороотой нь ачиж аваачаад булчихаач.Ийм новшнуудаас болж улс орон хөгжихгүй б.а

0  |  0
Их-Уул архичдын өлги(27.123.214.104) 2017 оны 09 сарын 21

Ямар сум болохоороо архичдаар дүүрэн байдаг байна чааваас

0  |  0
Их-Уул архичдын өлги(27.123.214.104) 2017 оны 09 сарын 21

Ямар сум болохоороо архичдаар дүүрэн байдаг байна чааваас

0  |  0
Их-Уул архичдын өлги(27.123.214.104) 2017 оны 09 сарын 21

Ямар сум болохоороо архичдаар дүүрэн байдаг байна чааваас

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 09 сарын 21

яасан дээрэлхүү нхөр вэ эрүү үүсгэх хэрэгтэй

0  |  0
ййрле(59.153.115.208) 2017 оны 09 сарын 21

ийм л новшуудаас МАН цэвэршээгүй болохоор нэр хүнд нь унаж 60,0 тэрбумд холбогдоод байна. Энэ засаг бол бас л мөнгө төлсөн учраас танхайрч байгаа гэж үзэж байна

0  |  0
БАТ(202.21.125.2) 2017 оны 09 сарын 21

Засаг төр барьж байгаа этгээдүүд юу хэлэхийг эхлээд сонсох, Дараа нь ямар арга хэмжээ авсаныг нь нийтийн мэдээлэлээр мөн тандах хэрэгтэй юм болов уу? Бас нэг асуулт Эрхэм гишүүн , сайд Оюунхорол гуай ажлын хэсэг байгуулаад 1000 км газар зөөлгөөд ИХ-УУЛ сумын төвд 1000км- газарт асгах шийдвэр гаргасан нь сонин байна.Энэ сонин мэдээлэлийг залруулж үнэн бодит мэдээлэл өгөхийг БОАЖ-н сайд-н үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролоос асуумаар байна.

0  |  0
зочин(202.21.118.70) 2017 оны 09 сарын 21

арчаагшүй засаг вэ

0  |  0
zochin (202.21.118.70) 2017 оны 09 сарын 21

zailuulaach naad hoguudiig

0  |  0
zochin (202.21.118.70) 2017 оны 09 сарын 21

arai bishee ene sum

0  |  0
zochin(202.21.118.70) 2017 оны 09 сарын 21

sumiin zasag darga bagiin darga nar arai bish ym yu bolloo gej ene zaluug zodoj bga ym bol oilgohgui bna nutagaa gesen iim zaluu bna gedeg saihan bna bayr hurgie ene zaluud

0  |  0
zochin(27.123.214.123) 2017 оны 09 сарын 21

Xortoi ovcig vndseer ni tasaldag vgvi bol daraa jil daxiad l yrgana xybiin sym ni um bishvv

0  |  0
Top