Таван хүний амь аварсан найман настай хүү

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Англи улсад нэгэн гайхалтай хүү бий. Тэр бол хэдий найман настай боловч таван хүний амь аварсан юм. Түүнийг Стефен Уильямс гэдэг аж.

Тэрбээр өнгөрсөн сарын 29-ний өдөр далайн эргээр загасчилж явжээ. Энэ үед нэгэн хадан цохион дээр дунд эргэм насны нэг эмэгтэй, өсвөр насны хоёр хүнтэй хамт байхыг олсон байна. Тэд уг хадан цохионоос холдож чадахгүй гацсан байжээ. Ингээд бяцхан аврагч маань аврах завь авчирч, тэднийг аюулгүй газар хүргэсэн аж. Мөн өнгөрсөн нэгний өдөр тусламж гуйсан хоёр хөвгүүний амийг аварсан. Тэдэнд живж үхэх аюул нүүрлэсэн тул ихэд айсан байжээ.

Ийнхүү таван хүний амийг аварсан баатар маань аврагчийн гэр бүлд төрж, өсчээ. Түүний аав, өвөө нь аврагчид аж. Тэрбээр дөрвөн настай байхдаа аавынхаа аврагчтай холбоотой шүлгийг сонсож өсчээ. Ингэснээр аврагч болно гэж шийдсэн аж. Мөн Стефен Уильямс нь хоёр жилийн өмнөөс аврах ангид заадаг хичээлд суух болжээ. Тэнд усан онгоцоор явах, сэлүүрт завины хичээл ордог юм байна.

Харин хүүгээ хүний алтан амь аварч яваад эцэг Хьюз нь ихэд бахархдаг юм байна. Тэрбээр хэлэхдээ, “Миний хүү уснаас огт айдаггүй. Харин ч усан дээр сэлүүрт завиар зугаалдаг шүү” гэжээ.


Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 21

hoorhon umaa

0  |  0
Top