НИТХ-ын даргад нэр дэвшигч Н.Баярмөнх нэрээ татлаа

2017 оны 09 сарын 21

НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж байгаа сурагтай. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч,  Н.Баярмөнх нэрээ татсан байна. Н.Баярмөнх нь намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн  намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ажээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаас дээрх дэмжигдсэн нэгэн  НИТХ-ын даргад нэр дэвших эрхээ авах юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.108) 2017 оны 09 сарын 21

Nusaa archij chadahgui bj nam be yah gej irgediin hurald orson?ym hiih gej bishuu archaagui hulchgar we.bur zailaach namiig iim yms bish bolgoj bn

0  |  0
МАН(103.26.193.197) 2017 оны 09 сарын 21

Энэ бацаанууд ч зугаатай ч юм даа ,еерее нэрээ дэвшуулээд л еерее нэрээ татаад л . Еерее хэвлэлээр тэгснийгээ зарлаад л... Зугаатай л юм

0  |  0
Top