Хууль зөрчиж ажил хаяснаа ойлгожээ

Өвөрхангай аймагт өнөөдөр найман сургууль, нэг цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарласан байна. Багшийн цалинг 1,6 сая төгрөгт хүргэх ёстой гэсэн шаардлагыг нь төр засаг хүлээж авалгүй, харин ЗГХЭГ-аас “Багш нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх асуудлаар судалж байгаа” гэсэн хариулт өгснийг багш нар буруушааж, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран орон даяар ажил хаях арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.
Өвөрхангай аймагт одоогоор Арвайхээр хотын нэг, хоёр,  дөрөвдүгээр сургууль, Хархорин сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Гучин-Ус, Тарагт, Төгрөг сумын ЕБС, Сант сумын цэцэрлэгийн хоёр бүлэг ажил хаяж, сурагчид, хүүхдүүд гэррүүгээ буцсан ч тэдний ажил хаях тухай мэдэгдэл хууль зөрчсөн учраас үр дүнд хүрэхгүй, харин ч хариуцлага тооцогдоно гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Учир нь Хөдөлмөрийн хуулиар ажил хаях, жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг бол Өвөрхангайн Үйлдвэрчний эвлэл, багш нараас энэ сарын 18-ны өдөр сургуулийн удирдлагадаа мэдүүлсэн байна. Тиймээс БСШУЯ, аймгийн БСУГ-аас ажил хаяхгүй байх үүрэг чиглэлийг есдүгээр сарын 20-нд дээрх сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгджээ. Энэхүү ажил хаялт нь хууль зөрчсөн үйлдэл учраас зарим сургуулиуд сурагчдаа буцааж дуудаад байна.
Өвөрхангай аймагт багш нар наймдугаар сарын 30-ны өдөр жагсаал зохион байгуулж, “цалин нэм” гэх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

ӨВӨРХАНГАЙН ОРКУУД [ 202.179.26.143 ]      |     9-р сарын 22 -нд, 22:03 минутанд

ЯДУУ МОНГОЛД ЯАГААД БАГШ НАР ХҮҮХДҮҮДЭЭР ДЭНЧИН ТАВИАД БУСДААС ИЛҮҮ ЗУЛГААХ ГЭЭД БАЙГАА БИЛЭЭ? ӨВӨРХАНГАЙНХАН ОЙЛГОМЖТОЙ Л ДОО НИЙГЭМД БУСДЫНХАА ЭРХ АШГИЙГ БОДОЖ СУРААГҮЙ ЖАЛГАНЫ СЭТГЭХҮЙ.

зочин [ 202.21.118.242 ]      |     9-р сарын 21 -нд, 19:32 минутанд

дарангуйлын эрин үе ирсэн байна.

иргэн хүн байна [ 103.26.195.164 ]      |     9-р сарын 21 -нд, 18:00 минутанд

Үнэн зөв зүйтэй мэдээлэл өгөх хэрэгтэй ш дээ. энэ хэдэн сэтгүүлчид өөрийн гэсэн тархи толгой байдаггүй юм байхдаа. Тэр дээр сууж байгаа дарга нар нь гэж насаараа наанаа суух юм шиг аашлахаа болих хэрэгтэй. Эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл үүрдийнх биш гэдгийг унасан хойноо л мэдэх байхдаа хөөрхийс.

Зочин [ 103.57.93.88 ]      |     9-р сарын 21 -нд, 08:50 минутанд

Битгий айгаарай! Та нарт алдах юм байхгуй, ард чинь цалингийн зээл, гар руу чинь харсан хуухдууд чинь байгаа шуу!

Чимэг [ 66.181.160.26 ]      |     9-р сарын 21 -нд, 00:50 минутанд

Мэдээ хулгайлахаа болиорой

Зочин [ 112.72.11.118 ]      |     9-р сарын 20 -нд, 22:33 минутанд

Demiirsen ym iim zuil bichlee gd bid shantraxgui

Багш [ 202.5.206.61 ]      |     9-р сарын 20 -нд, 22:23 минутанд

Битгий солиор

зочин [ 112.72.11.107 ]      |     9-р сарын 20 -нд, 22:21 минутанд

Хаха Гучин-Ус сумын ЕБС-н багш нар ичмээр юмаа жилийн жилд хамгийн сүүл мушгиж байж хамгийн түрүүнд цалин нэмүүлэх гэнэ. Түмний хүүхдийг сургаж чадахгүй мэрэгжилийн багш нар дутагдалтай байж.

Zochin [ 27.123.214.124 ] 9-р сарын 20 -нд, 22:48 минутанд

Mergejliin bagsh nar ni tsalingaa golood end tend iluu tsalintai ajil hiij yvaa. hervee tsalin nemgdeed bolovsroloo demjivel bagsh nariin chanar, surgaltiin chanar nemegdenee. Zunii 3 sar ch amarch chadahgui zeelee toloh gj solongost 3 sar ajilladag humuus bagsh nar l bgaa shuu dee.

Zochin [ 112.72.11.118 ] 9-р сарын 20 -нд, 22:53 минутанд

Zow sh dee sum oron nutag demjixgui tgd bas doromjloxni ix baix ymaa tanii ene bichsen comment bagsh narig gutaaxaas gadna nutag usniixaa neriig bas gutaaj bgaa gdgee uhaaraach

Zochin [ 103.242.47.38 ] 9-р сарын 20 -нд, 23:46 минутанд

etseg eh ni uhamsartai baih ni tuhain ailiin huuhdiin surah husel ermelzel, bagsha hundleh setgel zuid nolooldog.

зочин [ 202.179.24.96 ]      |     9-р сарын 20 -нд, 21:42 минутанд

Эрх баригчид өөрснөө Хуулиндаа захирагдаж, Хууль дүрмээ дагадаг билүү

Zochin [ 103.242.45.175 ]      |     9-р сарын 20 -нд, 21:36 минутанд

Энэ захиалгаар багш нарыг сүрдүүлж байгаа захиалгат мэдээ байх аа