“60 тэрбум”-ын бүлэглэлээс санал болгож буй шинэ Ерөнхий сайд хэн бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

          

МАНАН-ийн угшилтай, “60 тэрбум”-ын тод манлай М.Энхболд шинээр байгуулагдах Засгийн газрын Ерөнхий сайдын сунгаанд хоёр хөгшин “морь” сойчихоод, уяа хэцээ эргэж яваа сурагтай. Залуус нь “тэжээл”, “тариа”-гаа хэтрүүлсэн учраас түүнд өөр сонголт үлдээгүй нь мэдээж. Залуус дотор нь уг нь Сэлэнгэ, Архангай, Ховд, Дорнодын угшилтай хурц түрэмгий нөхөд олон байгаа ч өөрөө уяандаа анхаараагүйгээс тэжээлийг нь ихдүүлж, “допинг”-той орооцолдсон учраас хасагдчихаад байгаа юм. Тиймээс  уяан дээрээ ихэнхдээ  “унтаж” байдаг Н.Энхболд, айлын адуунд голдуу захалж харагддаг Ө.Энхтүвшин нарынхаа, тарыг тааруулж, уяаг нь олох ажилд нэгэнт шуударсан тод манлайн сэтгэл тавгүй байгаа нь дамжиггүй. Тэдний нэр нь л ядаж бусдаасаа арай цэвэр байх.

 Нөгөө уяаны У.Хүрэлсүх гэж тачигнасан нөхөрт хоёр хөгшин нь тараалгаж яваад ирэхвий гэхээс  л харин зүрх нь шимширч, тархин нь гашилж буй биз. Гэвч өөрөө уралдах биш, уяж байгаа болохоор хэнийг нь залуу Хүрэлсүхтэй уралдааны замд зууралдуулж, бариа дөхөхөд хэнийг нь ухасхийлгэхээ тооцсон л байж таарна. МАНАН-гийн уяан дээрээс хөдлөх мангардуу хоёр нөхөр, дотроо бодолтой дороо суурьтай нөхөд л дөө.  Цагтаа Ө.Энхтүвшин нь эзэн М.Энхболд манлайнхаа өөдөөс жигүүр энэ тэр “ургуулчихаад”, довтолгож явсан удаатай. Үе тэнгийн “үхэр”, “хонин”-ууд тэд яаж ийгээд үгээ ололцсон биз. Гэхдээ л яаж ч бодсон М.Энхболд ерөнхий сайдын сунгаанд Ө.Энхтүшингээс илүү Нямаагийн Энхболдод санаа тавьж байгаа нь лавтай.

  Нэгдүгээрт тэд нэг голын угшилтай, хоёрдугаарт үгэнд нь оромтгой, “аядуу зөөлөн” нь түүний “амьдаа”. Нэр нэгтнээ Ерөнхий сайдын олбогт завилуулчихаад өөрөө тэнд суугаа мэт сэтгэл баясгаж явахаа бас мэдэж байгаа байлгүй. Уяач, бөх, морь гурав ер нь хөгшрөхөөрөө адилхан болчихдог гэдэг. Нас өндөрт гарсан уяачид болсон болоогүй морь уяж байж л санаа амардаг бол хурдан морь өтлөхөөрөө уяаны шонгоос салахаа байчихдаг. Гэхдээ М.Энхболд манлайн хувьд ясны уяач учраас хоёр Энхийг сойгоод байгаа юм биш. Түүний энэ удаагийн уралдаан Улсын наадмаас тэс өөр л дөө. Эрх мэдлийн уяанаасаа хагацахгүйн төлөөх эцсийн бөгөөд хамгийн эвгүй уралдаан түүнийг хүлээж байгаа нь түүний санааг зовоогоод байгаа хэрэг. Хууччуулынхаа намба, ноён нуруунд сүүлчийн найдлагаа тавих цор гарц арга үлдсэнээ ашиглах гэж байгаа нь тэр. Хэрэв түүний сойсон хоёр ид хаваа гайхуулж, залуу цагийнхаа хурд хүчийг үзүүлж чадваас магнайгаа хагартал баярлаж, МАНАН-гаа дархлан өргөх юм тэр.

  Ө.Энхтүвшингийн хувьд зүгээр л Н.Энхболдын тарыг тааруулахад л ашиглаж байгаа хонины морь. Нам дотроо нийлэх лидер цөөнтэй, захалж голдуу явдаг, хэдэр ёдор зантай гээд М.Энхболдтой нэг их нийцэхгүй. Нуруун дээрээ тэр болгон гаргаад байхгүйг нь ч тэр өөрөө мэдэж байгаа. Гаргалаа гэхэд хэзээ нэгэн цагт хаа нэгтээ булгиж, бусгаад М.Энхболдыг явгалчихаж мэдэх учраас нэг их найдлага тавихгүй л болов уу...

 Тиймд номхноор нь Нямаагийн Энхболдыг бариа дөхөх мөчид зүтгүүлэх нь гарцаагүй болж таарч байгаа юм. М.Энхболдын өөр нэг “дотор” санаа гэвэл өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ээжийнхээ нутаг Сэлэнгэ аймгаас тодруулж,  “эхийн ач” хариулсан хүн. Харин энэ удаад аавынхаа нутгаас Ерөнхий сайд тодруулахыг санаархан, хацуй шамлан нүд эргэлдүүлэн зүтгэж явна. Ер нь элэг нэгтнээ ихэд дээдэлдгийн илрэл энэ гэлтэй. Харин Н.Энхболд  Ерөнхий сайдын суудалд суулаа гэхэд М.Энхболд л болж харагдах болохоор олон нийт түүнийг хүлээж авахгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг байх аа!!! МАНАН-гийн угшилтай, “60 тэрбум”-ын “тод манлайн” уяанаас Ерөнхий сайдын сунгаанд тоосоо өргөх Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар хол явахгүй л болов уу...   

З.Говьсайхан

www.zindaa.mn       

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.117.8) 2017 оны 09 сарын 22

Энхболдын бууны ноход хэрэггүй эргээд эзэндээ л үйлчилэх болхоос ард түмний төлөө хуруугаач хөдөлгөхгүй Хүрэлсүх ард түмний төлөө ажиллаж чадна

0  |  0
Зочин(103.9.90.53) 2017 оны 09 сарын 22

Ө.Энхтүвшин гишүүнийгээ дэмжиж байна. Тулхтай хүн. Одоо нэг зөв голдрилдоо орох цаг нь болсон шүү Монгол.

0  |  0
Зочин(103.9.90.53) 2017 оны 09 сарын 22

Ө.Энхтүвшин гишүүн яг тохирно. Энэ хүн шударга, зарчимч, ёс суртахуунтай хүн шүү. Тэр хэрэгтэй үедээ, хэрэгтэй цагтаа Монголдоо л байдаг.

0  |  0
зочин(202.179.27.23) 2017 оны 09 сарын 22

Энхболд,энхтүвшин хоер чинь манан бүлэглэлийн гишүүн мөн бөгөөд манан бүлэглэл одоо сандарч энэ хоер бууны нохой нараа дэвшүүлж байгаа юм.манан бүлэглэл бол олон жилийн хугацаанд монголын ард түмний хөрөнгийг идэж ирсэн хувалз бөгөөд өөрдийгөө хамгаалуулах гэж хуулийн байгууллагуудын толгой нарыг томилж.тэр томилсон дарга нар ньчадах чадахгүй нь хамаагүй өөрсдийн тойрон хүрээлэгч нарыг томилж тэд нар нь шударга ёсыг уландаа гишгэж нийгмийг бохирдуулж ард түмнийг ядууруулж бна хэрэв манан бүлэглэлийг устгах гэж байгаа бол үндэсээр устгах хэрэгтэй,

0  |  0
зочин(103.229.123.104) 2017 оны 09 сарын 22

6О тэрбумын бүлэглэлээс засагт орохыг горилогчид хэрэв байгаа эх орны эрх ашгийн үүднээс сайн дураар татгалзах хэрэгтэй.

0  |  0
Уранаа(202.5.202.130) 2017 оны 09 сарын 22

Энхтүвшин нь хамаагүй дээр ш дээ

0  |  0
bold(150.129.140.109) 2017 оны 09 сарын 21

nyamdorj guiag tavisan n deer ee ... xurelsux d itgexed berx zasgiig sorog xuchinteigee niilj ungaad ooroo EC bolno gej yu baixav.. shadar saidiin alban tushaalaa ogno geed bsan xun...

0  |  0
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 21

БИ ХҮНДЭЛДЭГГҮЙ . АРДААР ДУТАГДДАГГҮЙ АРДЫН НАМ БАЙДАГГҮЙ ГЭСЭН БАЙХАА .

0  |  0
Зочин(202.179.25.183) 2017 оны 09 сарын 21

Ө.Энхтүвшин гишүүн ч дайчин, шударга, ноён нуруутай хүн дээ.засгийн газрын тэргүүнд яг л тохирох хүн.Олон нийт таныг их хүндэлдэг

0  |  0
IIIRGEN(202.70.46.218) 2017 оны 09 сарын 21

60TERBUML GENE TER. AN HAMIIN DARGA S.ERDEHII 150TERBUM CHINI MUNGU BISH YUMUU ENE AN. NAM UURSDIINHUU ABILGAA DANDAA NUUN DALDALJ HUNII. BAGA YUMIIG UAMARCH AIMAAR DAIRCH. HUNII OLNOOR BOORLOJ BH SHIB DEE ENE BOL. ZII LUUHAANII. DALD UABUULGA. AN. NAM ULDESNEES MAN NAM ARAI ILUU HUN. CHANAR. NI ARAI SHUDARGA TALDAA GEDEG NI UNEN Z.ENHBOLD DUUGUI TSARAILCHIHAAD. GULUN GULUN GEED HUNII BUGS UHAHAA BOLIOCHEE. TEREND GARAMGAI GEDGIIG CHINI DELHII MEDNE ODOO BOLNO. HUUHDUUDEE ,ACH URDEE GASLAN ZOBLONG BUU. DUUD NUGEL

0  |  0
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 21

EР НЬ ЯАХ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРАА УНАГАСАН ЮМ . ХЭДЭН САЙДЫН СОЛИОД Л БОЛОХ БАЙСАН ЮМ . ИНГЭЖ ДОРДУУЛАХ БАЙСАН ЮМ БОЛ ЗАСГАА ЯАГААД УНАГАСАН ЮМ БЭ ? УРВАГЧИДАА

0  |  0
ахр(103.26.194.233) 2017 оны 09 сарын 21

Ө. Энхтүвшин өвөө одоо болноо. Чамд УИХ-ын гишүүн ч ахадаж байгаа шдээ

0  |  0
Хмм(202.9.42.2) 2017 оны 09 сарын 21

Засс энэ 2 хүрэлсүх танхайгаас хамаагүй илүү. Женко хүрэлсүхийг худалдаад авчихсан ЕС болгох гээд зүтгээд бга. Энэ 2 гар нийлж монголын төрийг бүр бусниулна шүү. Их бохир аргаар явж бга буруу гарын нөхдүүд

0  |  0
багш(103.9.90.231) 2017 оны 09 сарын 21

за за нямкаг тавьчихаа. үзье

0  |  0
зочин(182.160.6.95) 2017 оны 09 сарын 21

бас юун элбэгдорж вэ ха ха

0  |  0
зочин(122.201.24.214) 2017 оны 09 сарын 21

Энэ 60 тэрбум гэдэг бол яриа биздээ Ямар 1 тэрбум төгрөг тарааж байгаад баригдсан бодит зүйл биш шүү дээ. Аль ч намын хийж л байсан ажил шүү дээ. ӨӨрсдөө намын санхүүжилтийг авилгаас салгаагүй байж. Өөрийн гэсэн бодлотой нас тогтсон хүн зөв байхаа. Хүрэлсүхээс Хүрэлбаатар нь хамаагүй дээр байхаа. Засгийн газар дотроо сайдуудтайгаа зодолдоод болохгүй биздээ

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 09 сарын 21

Ene MAN iinhan bur davarlaa turiin gesen todotgoltoi bu8h gazruudad namaas shahaad bn geed huuchin ajillaj baisan turshlagatai buh ajilchdiig ni gargaad yu ch medehgui yamar meregjiltei ni todorhoigui humuusiig ajild avch bn ulsiin uildver alban gazruud chini nurj unah ni bn uls ornii hugjliin tuhai yariad ch hereggui MANiinhan arai l denduu bn uls orniig horlon suitgeed baigaa yam uu geheer

0  |  0
MAN(202.70.34.70) 2017 оны 09 сарын 21

Ene 2 erhem bol gaigui l EC boloh baih shyy. Turshlaga, uhaan bn.

0  |  0
ЦААЗ(202.9.41.97) 2017 оны 09 сарын 21

60 ТЭРБУМЫН БАГ ОДОО БОЛНО. АРД ТҮМЭН ТА БҮХНИЙГ МЭДЛЭЭ.

0  |  0
Зааз(103.229.121.202) 2017 оны 09 сарын 21

Баян ходоодуудыг барианд түрүүлж оруулуулах ээд зүтгээд айгаа юм биздээ

0  |  0
tso(66.181.160.105) 2017 оны 09 сарын 21

xooye manai morinii zurag awaach ee

0  |  0
Зочин(103.26.193.47) 2017 оны 09 сарын 21

Хүрэлсүх л эх орон ард түмнээ бодно.Зоригтой шударга хүн хэрэгтэй байна.

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 09 сарын 21

Харинч зөв хүмүүс сойгдож байгаа юм байна. Амжилт хүсье.

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 21

Ene niigemd HVRELSVH SHIG SHUDATGA HVN HETEGTEI BAINADAA

0  |  0
ард(43.228.131.229) 2017 оны 09 сарын 21

Хятад хааныг бүх ноёд,түшмэл,хиа нартай нь бүгдийг зайлуулж жинхэнэ ардын засгийг байгуулъя.

0  |  0
Үзмэрч.(182.160.35.102) 2017 оны 09 сарын 21

Нямаагийн Энхболд Монголын шинэ ЕС болно. Эргэлзэх хэрэггүй.

0  |  0
иргэн.(62.176.4.10) 2017 оны 09 сарын 21

оффшорчидыг буулга 60 тэрбумийн хэргийг илрүүлж уналтанд байгаа ард түмэндээ буян болох байлгүй дээ .Бага хуралын гишүүд шудрага үнэний тал орно гэдэгт итгэлтэй байна. Хүрэлсүх Нямдорж бол хүчирхэг баг

0  |  0
p(119.40.103.186) 2017 оны 09 сарын 21

n.enkhbold bolio

0  |  0
irgen)(167.114.159.186) 2017 оны 09 сарын 21

MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.

0  |  0
zorig)(192.162.242.160) 2017 оны 09 сарын 21

MAHAH-n buleglel mongoliin toriig yaj samarsniig har.. Ahiad l MAHAH bish shu

0  |  0
n(202.72.245.194) 2017 оны 09 сарын 21

ene yrigdaj bgaa humuusees hen ch hereggui ard irgediin zahialga hurelsuh shuu gedgiig oilgo

0  |  0
Зочин(188.166.152.126) 2017 оны 09 сарын 21

Ардын намын толгойд ардын хүүхдүүд гарсан цагт луйварчид зайлаад өгнөө гайгүй. Хүрэлсүх Нямдорж нар шиг шударга шийртэй хүмүүс хэрэгтэй байна.

0  |  0
Зочин(139.59.41.203) 2017 оны 09 сарын 21

Бууны нохойгоо тавиулаад ард түмнийг бариулах гээ юу. Новшнууд минь барагтайхан байгаарай. Газар нутгаа зарна. Албан тушаалаа зарна. Одоо төрийн суудлыг хаан ширээ шиг удам залгуулахнуу

0  |  0
Top