Цөмийн зэвсгийг хуулиар хориглох гэрээнд Япон улс нэгдсэнгүй

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай олон улсын гэрээ байгуулагджээ. НҮБ-ын төв байранд өчигдөр болсон үзэглэж, батлах ажиллагаагаар 50 улс гарын үсэг зурсан байна. Цөмийн зэвсгийг хуулиар хориглох хэлэлцээрийг Коста-Рикагийн Ерөнхийлөгч Луис Гуиллеро Солис Ривера даргалжээ. Тэрбээр цөмийн зэвсгийн улмаас хүн төрөлхтөн байнгын айдастай амьдарч байгаа учир энэхүү гэрээнд нэгдэхийг цөмийн зэвсэгтэй орнуудад уриалав.

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох гэрээнд ийнхүү 50 улс гарын үсэг зурж, гурван сарын дараа хэрэгжиж эхлэх юм байна. Гэрээний дагуу цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах ч хориотой. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших, энэ төрлийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг хоригложээ. Гэвч цөмийн зэвсэгтэй бүх улс энэ гэрээнд нэгдээгүй аж. Тухайлбал, Япон улс цөмийн зэвсгийг улс орон, ард түмнээ хамгаалах хэрэгсэл гэж үзжээ. Цөмийн туршилтаараа дэлхий нийтийг түгшээгээд байгаа БНАСАУ ч мөн цөмийн зэвсгийг улс орноо харийн түрэмгийллээс хамгаалах хэрэгсэл гэж үздэг юм.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Иргэн [ 223.38.63.86 ]      |     9-р сарын 24 -нд, 02:02 минутанд

Улс орон дээгүүр нь пуужин харваад заналхийлээд байхаар энэ өндөр хөгжилтэй орон зүгээр сууж байгаад нурам болохыг хүсэхгүй шдээ. Японы зөв

Иргэн [ 223.38.63.86 ]      |     9-р сарын 24 -нд, 02:01 минутанд

shinee [ 202.55.182.125 ]      |     9-р сарын 23 -нд, 06:44 минутанд

buruu

Өөнөө [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 21 -нд, 00:20 минутанд

япон ингэж улс орноо хамгаалах нь зөв