Б.Бат-Эрдэнэ: Багш нарыг ажил хаявал хална гэж дарамталж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Багш нар цалингаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлж Засгийн газарт цалин нэмэгдүүлэх шаардлагыг энэ оны наймдугаар сарын 30-нд хүргүүлсэн юм. Засгийн газар багш нарын шаардлагын хариуг хүргүүлээгүйн улмаас энэ сарын 21, 26-ны өдрүүдэд улсын хэмжээнд ажил хаяна гэдгээ зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр багш нар ажил хаялт хэдэн хувьтай байгаа тухай мэдээллийг өглөө.

"Цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Бид багш нарын цалинг шууд  1,600,000 төгрөг болго  гэж шаардан, төр засагт дарамт үүсгээгүй. Харин үе шаттайгаар нэмэгдүүлээч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Сошиал орчинд зарим нэг худлаа цуурхал тараад байна. Тухайлбал, 2017 оны төсөвт багш нараас болж  нэг их наяд төгрөгийн төсөвлөх юм байна. Ингэснээр эдийн засагт дарамт учирна гэсэн гэсэн мэдээлэл тархаад байгаа юм. Бодит байдал дээр 2017-2019 оны төсөвт цалинг үе шаттай нэмэгдүүлэх төсвийг тусгах нь зөв гэсэн саналыг багш нарын зүгээс тавьсан. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас Багш нарын цалинг  30 хувиар хэзээ, хэрхэн  нэмэгдүүлэх нь тодорхойгүй мэдэгдлийг хийсэн байсан. Багш нарын цалинг 30 хувиар нэмэхийн тулд эхлээд  5, 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсч, цалин нэмэгдсэн ч өөрчлөлт ажиглагдахгүй байх магадлалтай. Тиймээс төр засаг илүү зөв талаас нь харж, бодитой үйлдэл хийгээсэй гэж хүсч байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 654 ЕБС байдгаас 366 нь ажил хаялтад нэгдсэн бол СӨБ-ийн нийт 867 цэцэрлэгийн 286 нь ажил хаялтад нэгдээд байгаа аж.

 "Цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн ажил хаялтад оролцох багш нарын мэдэгдлийг урьдчилсан байдлаар авсан байсан. Тус мэдэгдэлд улсын хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн 68 хувь нь 589 цэцэрлэг, ЕБС-ийн 84 хувь буюу 547 сургууль хамрагдах нь албан ёсоор баталгаажсан байсан юм. Гэтэл өчигдөр яамнаас гаргасан тодорхойгүй мэдэгдэл болон засаг дарга, тухайн нэгжүүдийн хэлтсээс янз бүрийн шахалт дарамт ирснээр тоо багасаад байна. Эцэг эхчүүд хүүхэд нь нэг өдрийн боловсрол алдаж байгаад санаа зовох хэрэггүй. Багш нар нэг өдрийн хичээлээ нөхөөд заах боломжтой. Багш нарын ажил хаялт нь  ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.  Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн багш нарын ажил хаялт 43 хувьтай, СӨБ-ийн ажил хаялт 28 хувьтай байгаа юм. Харин улсын хэмжээнд ЕБС 53 хувь, СӨБ-ийн ажил хаялт 33 хувьтай байна.  Зарим нэг аймаг, сумдаас мэдээлэл ирээгүй байгаа. Энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байгаа юм. Мөн хөдөө орон нутгийн багш нарт шалтгаангүй дарамт шахалт учирч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирээд байна. Тухайлбал, захирал нь дуудаж уулзсан, шахалт дарамт үзүүлсэн гэсэн яриа гараад байгаа. Бид цаашдаа үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан Арбитрын шүүхэд хандах болно. Энэ сарын 26-нд дараагийн ажил хаялтыг зохион байгуулна. Хэрэв Засгийн газраас ямар нэгэн бодит шийдвэрийг гаргахгүй бол цаашдаа хугацаагүй ажил хаялтыг зарлах болно” гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bravo(202.55.191.130) 2017 оны 09 сарын 22

багш нар тэмцлээ эцэст нь хүргээрэй. энэ ялзарсан нийгмийн эсрэг, идээч авилга улс төрчдийн эсрэг сэхээтэн та нар л дорвитой, үндэстэй дуугарч чадна

0  |  0
Зочин(210.185.102.90) 2017 оны 09 сарын 22

Багш нар ямар их оюуны хоосролд орсноо яруу тодоор харуулж бна, бусад улс оронд өөрчлөлт шинчлэлтийг багш оюутнууд нь манлайлж хийгээд бна гэхэд та нар өөрсдийгөө хар даа. Эхлээд Боловсролын салбарын идээ бээр болсон авилгын асуудал, тэр 60 хүүхдийг нэг ангид оруулж багш сурагчдаа сурч ажиллах халтай орчныг бий болгож байгаа гаж тогтолцоо, бодлогыг боловсруулж байгаа яамны эсрэг жагсаал цуглаан хийхгүй, ганц үг дуграхгүй байгаа чинь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж бна.

0  |  0
Багш(66.181.187.114) 2017 оны 09 сарын 22

Багш нар ингэж улс төрчдийн тоглоом болж улс орноо дампуурал руу аваачихаа болчихмоор юм. Ухамсартай сэхээтэн хүмүүс байна даа. Өрөө төлж дийлэхгүй зүдэрч байгаа төр засаг та нарын цалинг юугаараа нэмэх юм бэ. Бид ч гэсэн хэцүү байна. Бүгдээрээ л хэцүү байна. Тэглээ гээд улсаа барьцаанд тавих уу? Бонд гаргуулж дахин улс орноо өрөнд унагаж тусгаар тогтнолоо алдах уу??? Та нар энэ асуултанд харилт өг дөө. 24 тэрбум долларын өр тавиад хуваагаад идчихсэн АН-ынхантай та нар ямар хариуцлага ярьсын?

0  |  0
ёхшуо(27.123.214.119) 2017 оны 09 сарын 22

72 р сургуулийн захирал Өлзийжаргал багш нараа дарамталсаар байгаад ажил хаялтыг зогсоов

0  |  0
ЖАЛГЫН ОРК(202.179.25.7) 2017 оны 09 сарын 21

ЖАЛГАНДАА ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ УЧИРЧ БАЙГААГҮЙ ӨССӨН НИЙГЭМ ХАМТ ОЛОНД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДДАГГҮЙ ШАЛИХГҮЙ ӨМХИЙ,ХОР ХУТГАСАН СЭТГЭЛГЭЭ МОНГОЛ БАГШ НАРААС ГАРЧ БАЙНА.МОНГОЛД ГАНЦХАН БАГШ НАР ХЭЦҮҮ АМЬДРААД БАЙНА УУ? МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ МӨНГӨ БАЙНА УУ? БИ БОЛБОЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ЮУ? ГЭТЭЛ СОЛОНГОСТ ХЯМРАЛ БОЛХОД НИЙГЭМШСЭН ИРГЭД НЬ ӨӨРСДИЙН АЛТ МӨНГӨӨ АВЧИРЧ УЛСДАА ТУШААЖ БАЙСАН. ЖАЛГЫН ОРКУУДЫН СЭТГЭХҮЙГ МОНГОЛД УСТГАХГҮЙ БОЛ БИД ЯДУУ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА.

0  |  0
581(103.26.195.116) 2017 оны 09 сарын 21

Tuhain surguuliudin zahiral gej sots nigmin ue shig bon zagirgadaltud baidag uym

0  |  0
зочин(202.179.24.96) 2017 оны 09 сарын 21

өчигдөр 52-р сургуулийн Багш нар Эцэг эхчүүдэд Мэдэгдэх хуудас тараасан байсан гэтэл оройхондоо Шинээр ирсэн Сургалтын Менежер нь Ажил хаялтыг нь болиулсан гэж Сурагчид нь ярьцгааж байна,

0  |  0
zochin(202.9.42.26) 2017 оны 09 сарын 21

za ta nariig daramtlaad yadag ym tvmnii hvvhded oiligtoihon ymaa zaaj surgachihaad tsalin munguu nemvvl

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 09 сарын 21

Багш эмч нарын ажлын хариуцлага өндөртэй бичиг цаасны ажил ихтэй олон хүүхдийн шуугианд толгой эргэм ажиллаж байдаг улс, Иймд цалинг ур чадвараар нь нэмэгдүүлэх нь зөвөө

0  |  0
zaluu(27.123.213.2) 2017 оны 09 сарын 21

mongol d baigaagaa medermeer ym ene bagsh nar

0  |  0
Etseg eh (27.123.214.122) 2017 оны 09 сарын 21

Orj unshij bgaa humuus zov oilgoj unshaachee. Joohon zadlan shinjilgee hiij unshildaa. Shuud 30 huvi nemehgui shuu dee. Joohon tolgoi muutai nohduud unshaad bnaa. Bagsh nariig demjij bn.

0  |  0
зочин(66.181.160.84) 2017 оны 09 сарын 21

та нарын дураараа ажил хаялт хийсний үр дагвараас хүүхдүүд нөхөж хичээл хийнэ юу байдагий

0  |  0
БАГШ НАРАА ДЭМЖЬЕ(202.9.41.52) 2017 оны 09 сарын 21

ЗАСГИЙН ГАЗАР СЭТГЭЛ ГАРГАЖ ЭНЭ ИХ YРЭЛГЭН ДЭМИЙ ЗАРДЛУУДАА ТАНАЖ ХАСАЖ БАГШ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХЭД НЭГ ИХ ХYНДЭЛ ГАРАХГУЙ. ЦАЛИН НЭМЭГДЭХЭД ХУУРАМЧААР ХУДЛАА YНЭ НЭМДЭГ ДЭЛД ЭДИЙН ЗАСГИЙН БYЛЭГЛЭЛИЙГ ИЛРYYЛЭХ ЗОРИГГУЙ ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛД ХЭРЭГГYЙ

0  |  0
Zochin(27.123.213.2) 2017 оны 09 сарын 21

VNAENDEE BAGSH NARIIN HARIUTSLAGIIG CHANGATGAMAAR L SANAGDAAD BAIDAGII SAIN BAGSH BAIGAA LDAA TSETSERLEGIIN BAGSH BAGA ANGIIN BAGSH NAR L VNENDEE IH ACHAA VVRDEG NI VNEN SHDEE MONGOL ORONII EDIIN ZADAG YMAR BAINA GADAADIIN BAGSH NARTAI HARITSUULAAD BAIHDAA YAADGII HAANA BAIGAAGAA MEDMEER YM

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 21

BAGSH NAR 30 HUWI EHNII EELJIND BOLNO SHDEE . TSETSERLEGIIN BAGSH 1 2 3 ANGIIN BAGSH NAR L HETSVV BAIDAG SHDEE DUND ANGIIN BAGSH NAR BOL SURUUL SUR BAIWAL BAI GEJ BVR ETSEG EHIIN HURAL HVRTEL HELDEG SHDEE DUND ANGIIN BAGSH NAR BOL ESTELOI YAAMAI BAINA YUN 1600000 WE ARAI DENDEN SHDEE DAWARTSAN GARUUD SHDEE DUND ANGIIN BAGSH NAR

0  |  0
Top