Yoo Seung Ho-гийн тухай бидний мэдэхгүй баримт

Алдарт жүжигчин, загвар өмсөгч маань 1993 оны наймдугаар сарын 17-нд Инчион хотод төржээ. Тухайн үед түүний гэр бүл хүндхэн, тарчиг байдалд амьдардаг байжээ. Түүнийг урлагийн хүн болоход ээж нь томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Гар утасны нэгэн компани шинэ дүр хайж байхад Yoo Seung Ho-ийн ээж нь зарын дагуу хүүгийнхээ зургийг илгээжээ. Энэ үед Сынхо долоон настай байсан юм. Улмаар Сынхогийн зураг тэнцэн урлагийн гараагаа эхлүүлэх боломжтой болсон байна.


2000 онд “The way home хэмээх кинонд дүр бүтээж байсан нь түүнийг алдаршхад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнээс гадна олон ч кинонд гол дүрийн залуугийн бага насны дүрийг бүтээсэн байдаг. Тухайлбал,  “Хаан бид 2”, “Мөнхийн адмирал И Сүн Шин” цувралуудаар, нохой жаал 2-ын тухай өгүүлдэг “Сэтгэл бол” киногоор шилдэг жүжигчин хүүхэд шагналыг хүртэж байжээ. 


 Мөн 2010 онд 17 настайдаа "Master of Study” цувралд тоглож, KBS drama awards-аас шилдэг шинэ жүжигчин шагнал авсан байдаг. Маш олон дүрийг дэлгэцнээ амилуулж чадсанаар түүний чадварыг хүлээн зөвшөөрөх болсон юм.

Түүний тухай маш олон сонирхолтой баримтуудыг хүргэе. Тэрбээр суурь боловсролоо “Баекшин” хэмээх ахлах сургуульд эзэмшсэн өайна. Түүнийг сургуулиа төгсөхөд нь Солонгосын хамгийн том, нэр хүндтэй хэд хэдэн сургуулиас суралцах урилга илгээжээ. Гэвч Сынхо бүгдэд нь татгалзсан хариу өгсөн байна. Сынхо хэлэхдээ “Сурах болон жүжигчний ажлаа зэрэг хийх нь маш хэцүү. Тиймээс сурахыг хүссэн үедээ сурна” гэжээ. Мөн Солонгост эрэгтэй хүн бүр цэргийн алба хаасан байх ёстой байдаг аж. Гэхдээ алдартай оддыг 29 нас хүртлээ цэрэгт явахаа хойшлуулж болдог аж. Гэвч Сынхо цэргийн албаа 19 настайдаа хаасан байна. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 202.70.46.209 ]      |     9-р сарын 21 -нд, 07:51 минутанд

Mundg

ALBAKER [ 93.65.89.201 ]      |     9-р сарын 21 -нд, 00:57 минутанд

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

bb [ 202.21.118.70 ] 9-р сарын 21 -нд, 20:55 минутанд

Hvmvvsee iishee medeellee yavuulj t1tvee ene huviin medeelliig chine avah gsen hvn bna shvv bolgoomjtoi baitsgaarai. herev vnhr zeel uguh hvn bsan bol mail haygaa bish shuud holboo barih dugaaraa vldeeh bsan ene hvn ugaasaa gadaad hvn bna, ugvvlber zvin huvid ih aldaatai ene tend orsong anzaarch bgaa bizdee