“Жем Драфт” үйлдвэр Шинэ шар айрагны сурталчилгаандаа жүжигчин Амарааг тоглуулжээ

2017 оны 09 сарын 21

Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр өөрсдийншинээр үйлдвэрлэн,бүтээж буй Крафт шар айрагны сурталчилгаандаа жүжигчин Амарааг тоглуулжээ. Тэд цоо шинэ бүтээгдэхүүнийхээ нүүр царайг зүгээр ч нэг олны танил хүнээр сонгоогүй нь ойлгомжтой. Ур чадвараараа Монголын нэрийг олон улсад гаргаж Холливуудын кинонд дүрээ мөнхөлсөн түүнийг “Крафт” нэртэй шинэхэн шар айрагны давуу тал өнгө төрхийг илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Жүжигчин Амараа ч чанартай сайн бүтээгдэхүүнийг сурталчилахад татгалзах зүйлгүй хэмээжээ.

Крафт нь Дэлхийн шар айрагны чиг хандлагыг өөрчилж чадсан шинэ урсгал чиглэл бөгөөд Монголд анхны шилэн савлагаатай Крафт шар айргийг Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр бүтээгээд байгаа юм. Крафт шар айраг бүр өөрийн гэсэн өвөрмөц содон амт, технологичийн жороор ялгардаг. Жем Драфт үйлдвэрийн бүтээж буй Крафт шар айраг ч өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон жилийн туршлагатай мастер технологичийн тусгай жор, уран сэтгэмжээр бүтсэн байна. Крафт шар айргийг амтархан таашаах хэрэглэгчид жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Монголын хэрэглэгчид ч гэсэн үйлдвэрээс дөнгөж гарсан цоо шинэхэн Крафт шар айргийг амтлах боломжтой болсонд талархаж сууна.

Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр өөрсдийн шинэхэн бүтээгдэхүүний сурталчилгаагаа “Амтыг мэдэр” хэмээн өгчээ.Мөн энэхүү сурталчилгаа нь зөвхөн шар айргийг сурталчилхаас гадна нийгэмд эерэг зүйлийг уриалж, жинхэнэ бодит мөн чанарыг гаргаж ирэхийг зорьсон хэмээн компанийн маркетингийн залуус хэлсэн юм.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 25

Хараал идсэн Шар усын 24 цагийн турш эцэс төгсгөлгүй суртчилаад байгаа этгээдүүдэд хэрээс хэтэрлээ шүү дээ .Аль зах зээл эхлэн үеээс л бүтэн 27 жил залхаалаа шүү дээ Үхэр монголчууп ханаж цадахаа мэдэх биш дээ чаваас даа

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 25

Амраа этгээд Амьд шар айрагний шинэхэн амт нь таны согтууралын мансууралын гайхалтай мэдрэмжийг мэдрүүлэх болно гэж хэлж байгаатай агаар нэг адил юм

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 25

Жүжигчин Амараа гэж этгээд амьд шар айрагний шинэхэн амтын мэдэр гээд 15-35 насны Хүүхэд залуусын ТАРХИЙГ угааж байх юм. Хөөрхийлөлтэй хүүхэд залуусын цөсыг нь хөөргөх нь тэр наад хараал идсан шар усыг Монголын хүүхэд залуус цусалж амьд биш үхэдлүүд болж байна. Монголын Архи Пиво үйлдвэрлэгчид жилдээ 600 сая литр согтууруулах ундааг Хүүхэд Залуусд хүчээр шахаж байх гэж дээ

0  |  0
irgen(103.229.120.208) 2017 оны 09 сарын 24

bie unlegcn sda

0  |  0
Comments(66.181.176.183) 2017 оны 09 сарын 21

Buruu huneer beeree reclamduulj de! Uur ner hundtei, saihan zaluu, busguichuud bsn bol....

0  |  0
Amaraa(73.51.101.9) 2017 оны 09 сарын 21

Sogtuuruulah undaa surtachlaad ”bi yu hiichih ve”?

0  |  0
ALBAKER(93.65.89.201) 2017 оны 09 сарын 21

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
Top