Монголд хэн, хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Цалин, цалин, цалин... Тиймээ, Монголын нийгэмд өдгөө цалингийн асуудал хурцаар яригдаж байна. Бага цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нар ажил хаялт зарлаж, их цалинтай "Төрийн банк"-ны захирлууд түмэн олонд чичлүүлж байна. Үүнээс урьд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлуудын далай шиг цалинг, эмч нарын нулимс шиг цалинтай харьцуулж, нэг хэсэгтээ монголчууд нийтээрээ шогширсон. Гэвч монголчуудын цалингийн хязгаар хоёр тийшээгээ улам л тэлж, баян, ядуугийн ялгаа нэмэгдсээр байна.

Уг нь “Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэсэн цалингийн тогтоол цаана чинь байдаг юм байна. Харин монголчуудын цалин тогтоолдоо дурдагдсан шиг байдаггүй нь харамсалтай. Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас  34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийхэд монголчууд хамгийн бага буюу цагт 1090 төгрөгийн цалинтай гэж гарчээ. Үүнийг долларт шилжүүлбэл 50 цент /ойролцоогоор/ болж байна. Энэ нь бага цалинтай гэгддэг Эстони, Латви зэрэг орны цалингаас доогуур үзүүлэлт аж. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага, нэмэгдэх тохиолдол бараг үгүй монгочуудын цалинтай холбогдсон онигоо хүртэл гарах болжээ. Тодруулбал, Бид чинь дандаа цалин "бууна" гэж ярьдаг юм байна. Цалингаа авах бүртээ цалин "өснө" гэж хэлэх хэрэгтэй юм байна даа. Юу хэлнэ түүнийгээ л хүртэнэ шүү дээ... гэх явган яриа хүртэл хүчээ авсан байх жишээтэй. Ингээд цалинтай холбогдсон статистик мэдээ болон Монголд өнөөдөр хэн хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаар мэдээлэл хүргэе.

Цалинтай холбоотой сонирхолтой статистик

1. Өнөөдрийн байдлаар монгол хүний дундаж цалин 942,9 мянган төгрөг байгаа талаар  Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлжээ.

2. Эрэгтэй хүний дундаж цалин 920 мянган төгрөг бол эмэгтэй хүн 780 мянган төгрөгийн цалин авч байна. 

3.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 5,3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна. 

4. Барилгын салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний дундаж нь 1,2 сая төгрөг гэнэ.  

5.Ажиллагсдын 21 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс багтдаг аж. 

6. Харин нийт ажиллагсдын 18.4 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнд, Тогтмол цалинтай, үйлчлэгч, туслах багш, асрагч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт хүмүүс багтаж байна.

9.Уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин 1.700.000 төгрөг. Үүнээс дээш, доош хэлбэлзэнэ.

10.Маркетингийн менежерийн дундаж цалин 1 600 000 төгрөг,

11. Зочид буудал, Зоогийн газар, орон сууц, конторын ажилчид 700.000 орчим мянган  төгрөгийн цалинтай

13. 100 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826,2 мянган төгрөг. 

15. Хувьцаат компанид ажилчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа ажээ.


Монголд хамгийн өндөр цалинг хэн авдаг вэ?

 -Онгоцны нисгэгчид 10 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Үндсэн цалин долоон сая төгрөг дээрээ нэмэгдэл урамшууллын гурван сая хүртэлх төгрөг авдаг байна.

-Оюутолгойн ТУЗ-ын гишүүд 100 мянган. долларын цалинг хувааж авдаг гэсэн мэдээлэл бий.

- УИХ-ын гишүүдийн цалин нэг сая гаруй мянган төгрөг байдаг. Тэд унаа, утасны төлбөрийн мөнгөө цалингаасаа гадна авдаг нь нийтэд нэгэнт ил болсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 3 сая төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл бий.

-Үндсэн хуулийн цэцийн дарга 1,5 сая төгрөгийн цалинтай. 

Жич: Дээрх статистик дүн мэдээг ҮСХ-ны мэдээлэл дээр үндэслэсэн болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
True(66.181.161.48) 2023 оны 02 сарын 28

Emch tsagdaa gal sunuugch ontsgoi baidliin alban haagchdiin taaling nemeh heregtei shuu de

3  |  0
Hi(66.181.182.132) 2020 оны 09 сарын 02

Emch bags geed baina, term zah Zeel hugjsun soyoltoi gazar Emch nariin tsaling bagsh nartai holbodoggui, yalgaa n mash undue baidag,

0  |  2
z(59.153.87.53) 2023 оны 04 сарын 22

ёо новш яаж амьдраад байгаа юм бэ?

3  |  0
аирах(202.179.11.10) 2017 оны 09 сарын 22

АН -ийнхны хийж байгаа ажил даа хуйвалдаж идэхийн дон туссан хүмүүсээс салах цаг болсон ард түмээн

0  |  0
Дарга нар (103.212.117.150) 2021 оны 08 сарын 08

Монголд мэдээж хэрэг дарга нар л Хамгийн Хамгийн Хамгийн Хамгийн шүү дээ. Ингэхийн тулд л Ямарч үнээр хамаагүй ЭХ ОРОНЧ ХҮҮ болж харагдах гээд улайраад гүйгээд байгаа биз дээ. Ширхэг дарга авдаг цалингаасаа Татгалзаж байсныг Та нар үзээ юу..............

1  |  0
Зочин(202.179.27.53) 2023 оны 04 сарын 22

Ийм байхыг хүсээд л бид бүгдээрээ УИХ-ын 76 сонгосон биш үү. Одоо битгий гонгиноод бай.

0  |  1
huviin baiguulaga(150.129.142.242) 2017 оны 09 сарын 21

huviin baiguullag bas ikh sonin togtoltsootoi. darga nartaa ikh tsalin uguhuus gadna mashin benzin hoolnii mungu bas davhar uramshuulal uguud baidag myrtluu jiriin ajilchid ni tsalin ni baga murtluu yadaj uramshuulal bhgui. hyamraltai bn geed yumaa bagasaga geed jiriin ajiltaniihaa tsalin tnriig bagasgaad baidag. yag ene adilhan yum turiin baiguulaga bas. uul ni hyamraltai yed darga nariinhaa nemegdel uramshuulaliig bagasgaval deer gej bodoj bn

0  |  0
Өвөө(135.23.229.11) 2017 оны 09 сарын 21

Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс телефон, унааны зардалаа цалингаасаа гаргавал нэлээд хэмнэлт гарна даа. Бас түрээсийн, үл хөдлөх хөрөнгийн татвар тогтоомоор байна. Бондын мөнгөний дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө болсон байх магадлалтай.

0  |  0
Зочин(66.181.170.11) 2017 оны 09 сарын 21

Төрийн байгууллагад ажиллаж байгаа багш эмч нар шиг цалинтай , төрийн үйлчилгээний ажилтан бас хөөрхий шүү дээ. Тэд нарын цалинг бас дагаж нэмэх үү . Тэд ч бас л хүүхдэд сургаж, хүн эмчлээгүй ч ажил хийж байгаа хүмүүс .

0  |  0
ууртай хүн(66.181.160.11) 2017 оны 09 сарын 21

тэгш бус байдал гэж энэдээ ллрын тогтолцоотой улс шүү

0  |  0
teneg toriin gai(62.167.114.16) 2017 оны 09 сарын 21

teneg tortei uls bolohoor l odoo boltol zalingiin hemjee dundad zuunii ye shig heveer baina, ediin zasag yamarch baidald baisan dendyy zoon hyn ajiltai baidag , baylagtai oron gehed ichij uhmeer,,,

0  |  0
d(103.57.92.48) 2017 оны 09 сарын 21

Nisgegchid 10-20 saya tug.avdag gesen tom jijig ongotsnoosoo hamaaraad - gene uu ene bol arai uur asuudal olon ulsiin tuvshnii angilalaar tsalinjdag shuu dee ter ih ersdel tevcheeriin dund l nisne shuu dee salbaraa oilgoj bich

0  |  0
Зочинхар (66.181.184.127) 2017 оны 09 сарын 21

Энэ төрийн банк нь бусад аймаг сумруу салбарлаад явахад салбарын захирлууд орлогч гээд мөн адил ийм хэмжээний цалин авна,дэд дарга нар 3орлогчтой дарга нар дээр нь нарын ахуй хангамж машин тэрэг гээд маш их мөнгө гарна энэний төлөө тэмцээч 7сарын 1ний сонгуулын луйвар хэнд хамаатай юм тэрэн шиг хувь хишгээ адилхан хүртэхийн төлөө тэмцэх хэрэгтэй багш нарыг дэмжиж байна.

0  |  0
Zochin(80.51.218.74) 2017 оны 09 сарын 21

Nisgegchid 10-20 saya tug.avdag gesen tom jijig ongotsnoosoo hamaaraad,

0  |  0
ккк(202.70.46.236) 2017 оны 09 сарын 21

Монголд бослог гарч байж энэ ялгаа арилах байх

0  |  0
хар(66.181.184.127) 2017 оны 09 сарын 21

Энэ бүгд төрийн өмчит байгууллагууд энийг жишиг тогтоодог ямар малнууд байна төрийн сангийн зохицуулах хорооны Нямосор эрх мэдэлтнүүд зохицуулалт хийгээчээ тэгчихээд мөнгөгүй эдийн засаг муу байна гэж ард түмнийг хулхидаж байхаа болио үүндээр тэмцэх хэрэгтэй ш дэ юун 7-1ний ямарч ашиггүй юман дээр хөөрөөд байсан малнууд хаана байна.

0  |  0
Top