Оросын тэрбумтан М.Прохоров: Одоо В.Путины нэгэн хэвийн аязнаас хүмүүс уйдаж эхлээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Орост одоо улстөрийн маш сонин нөхцөл байдал үүсээд байна. Нэг талаас “Нэгдмэл Орос”-ыг ялахын тулд “чөтгөртэй ч нийлэхээс буцахгүй” болчихсон улс төрийн хүчнүүд, нөгөө талаас шинэ үеийнхний сонголт гэгдээд байгаа “Зөв үйлс” нам. Дунд нь харин эднийг ямар ч аргаар хамаагүй тасчин хаяхыг хичээх, эрх баригч “Нэгдмэл Орос” нам. “Зөв үйлс” намыг тэрбумтан Михайл Прохоров толгойлох болсныг дуулаад өөрсдийгөө “шинэ үейинхэн“ гэж ойлгодог хүмүүс ихэд баярлаж байсан. Нэгэн цагт сөрөг хүчнийг санхүүжүүлээд “шоронгийн тав” болсон М.Ходорковскийг бүгд мэддэг болохоор түүнийг ихэд эрсдэлтэй алхам хийлээ гэлцэн эр зоригийг нь магтан дуулах шахаж байв. М.Прохоров ч намаа шууд л санхүүгийн хувьд хөл дээр нь бат тогтоохуйц хэмжээний мөнгийг дансанд нь байршуулсан юм. Амьд “домог” Алла Пугачева, жүжигчин Жанна Фриске зэрэг олон нийтэд нөлөөлж чадахуйц алдартнуудын дэмжлэгийг авснаар энэ намын ирээдүй бараг л “гэрэлтэж” эхэлсэн. Гэтэл намын хэсэг нөхдөд М.Прохоров таалагдаагүй юм байжээ. “Тэд М.Прохоровыг огцруулж оронд нь Андрей Дунаевыг сонгож орхих нь тэр.

Гэнэтийн явдалд цочирдсон тэрбумтан өөр улстөрийн хүчин үүсгэн байгуулахаа мэдэгдэн, намын дансанд байршуулсан 800 сая рублиэ буцаан татаж буяны үйлсэд зарцуулна гэсэн цочир шийдвэр гаргаад байна. Ингээд түүний “Комсомольская правда” сонинд өгсөн ууртай ярилцлагыг хүргэе. Тэрбээр редакцид ирэхдээ В.Маяковскийн шүлгийн түүврийг байрьсан байсан бөгөөд түүнээсээ эх орны тухай шад шүлгүүдийг сэтгүүлчид хэлж өгснөөр ярилцлага эхэлжээ.   

-Эхлээд Маяковскийн талаар асууя. Уриа үгний мастер байсан учраас большевикууд түүнд дуртай байсан. Тэгвэл танд ямар уриа байдаг вэ?

-“Манайхан ажил хийж чаддаг, гэхдээ одоо чадахаа байчихсан” гэсэн яриаг сонсоход танд үнэмшилтэй сонсогддог уу... 

-Орос оронд ажил хийхийг хүссэн хүмүүс их байна. Нэг удаа би оюутнуудтай уулзаад “Долоо хоногт 40 цаг ажиллаад сайн цалин авахыг хэн хүсч байна вэ” гэхэд танхимд байсан оюутнуудын 90 хуввь нь гараа өргөсөн...

 -Тэгвэл та өдөржингөө гудамжинд тамхи баагиулж зогсдог “Бүх мөнгөө гаргая” гэсэн уриатай эрчүүдийг мэднэ л биз дээ. Хэн нэг нь чин үнэнийг хэлэх хэрэгтэй байна. Харин тэр үг нь “Хэрвээ бид ажиллахгүй бол ядуу зүдүү байдлаас хэзээ ч гарч чадахгүй” гэсэн үг байх болов уу?

-Та улстөрд нэг л сонин маягаар орж ирсэн. Нэг л тийм, өөр...

-Харь гаригийн хүн гэж үү?

-Ямар ч байсан нэг юм байгаа. Жишээ нь, та их шулуухан?

-Байзаарай. Би улс төрд бүх юмыг анх удаа хийж байгаа шинэхэн улстөрч шүү дээ.    

-Тийм ээ. Оросын улс төрд ийм байж болдоггүй юм шүү дээ. Зальтай байж, зорилгодооо бага багаар хүрэх хэрэгтэй, шууд дайрах нь хэвийн биш үзэгдэл.

-Удаан ярьж болно л доо. Гэхдээ хийх хэрэгтэй байна шүү дээ. Хөдөлж байж л хөгждөг биз дээ. Огцруулах... Одоо эгшиглэж байгаа нэгэн хэвийн аязыг өөрчлөх боломжоо л багасгаж байгаа хэрэг. Уг нь Орост В.Путины нэг хэвийн аянаас бүгд уйдаж эхэлчихээд байна. Одоо бидэнд бүхнийг өөрчлөх маш сайхан боломж гараад байна шүү дээ. Үүнийг хийхийн тулд ердөө л бид одоо хаашаа явж байна, юу бүтээж байна гэдгийг жаахан тунгааж бодоход л болно. Гэтэл үүнийг хэн ч мэдэхгүй байна. Энэ дэлхийд бидний эзлэх байр суурь хаана байгааг хэн ч мэдэхгүй байна шүү дээ. Орос улс Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж болно. Үүнийг хийхэд 7-10 жил л хэрэгтэй.

-Та тэгэхээр биднийг Европын бүсэд багтахыг уриалж байгаа юм шив дээ. Үргэлж дайсан хэвээр үлдэх Европтой түншлээд бидэнд ашигтай гэж та бодож байна уу. Та Бжезинскийгийн “Агуу их шатрын хөлөг”-ийг уншаагүй гэж үү дээ?

-Хүлээгээрэй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Одоо Европын нэг улс бидэнд дайсагнаагүй байна. Одоо Европт хэцүү байгаа, бидэнд ч өөрсдийн гэсэн хүндрэлтэй асуудлууд бий. Тиймээс бие биедээ асуудлыг шийдэхэд тусалж болно шүү дээ. Ингэвэл аль аль нь л хожно. Биднийг яг одоо нефть, байгалийн хий л тэжээж байна. Бас ЗХУ-ын үеэс өвлөгдсөн цөмийн цэнэгт хошуунууд бий. Өөр юу байгаа юм бэ. Дэлхий өөр замаар хөгжиж байна шүү дээ. Өндөр технологийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж байна. Гэтэл манайд ийм үйлдвэр маш цөөхөн. Тиймээс шинэ маягийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Алийн болгон үйлчилгээний эдийн засгаар явах юм бэ. Автозам, төмөр зам тавьж, түүн дээгүүрээ цагт 15 километр биш 500 километрийн хурдаар явах хэрэгтэй байна. Газар нутгийн хувьд бид баруун Европоос том шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал манай талд байна гэсэн үг. Харин хөдлөх л хэрэгтэй байна.         

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amar(27.123.214.80) 2017 оны 09 сарын 22

Ene metiin mongonii uner avsan Oligarkhuud ulsaa khogjuulne gj yu baikhav, daisandaa zugeer l zarj orkhino! Putin khamgaas iluu..!!!

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 09 сарын 22

Путинтэйгээ байсан нь Оросуудад өлзийтэй байх аа зүгээр. Бас л ”мудак” гарууд шүү дээ. Нэг тэнэгтвэл манайхаас дор байдалд орж мэдэх л нөхдүүд.

0  |  0
Үнэндээ 2(59.153.115.104) 2017 оны 09 сарын 21

Манайхан Путин гарч ирээл Березовский мэтийн луйварчин олигархуудыг хуу хамаад л цэвэрлээд сайхан болгоцон гэж ойлгодог Гэтэл аварга зүгээр л Ельциний гаруудыг дарж өөрийн бүр аймаар олигархуудыг л гаргаж ирсэн шүдэ. Би бол харин оросын биатлоны ерөнхийлөгч Прохоровыг дэмжиж байна

0  |  0
Үнэндээ(59.153.115.104) 2017 оны 09 сарын 21

Бид хэдий болтол яг социализмаараа оросыг утга учиргүй магтах юм болдоо. Хөөрхий манай хар масс оросыг аймаар хөгжиж байгаа хүмүүс нь тасархай амьдарч байгаа гэж боддог хэхэ. Гэтэл тэнд маш хэцүү байгаа мах идээгүй хэдэн жил болсон хүмүүс зөндөө нийт ард түмэн архинд живээд бадак болсон эрчүүдийнхэн дундаж наслалт 40 гаруйхан болсон гэтэл бид учраа олохгүй магтаад л. Яахав Путин гуайн тойрон хүрээллийн зуун хэдэн тэрбумтан олигархууд төрсөн. Тэр цэргийн парадыг нь хар гоё гэцгээх юм. Тэр чинь бид ийм зэвсэг армитай гэсэн сүрдүүлэг шүдэ гадны парадыг өөрийн мэт баясахыг үнэхээр ойлгохгүй юм

0  |  0
Иргэн(103.57.94.234) 2017 оны 09 сарын 21

Америкууд оросын олиграхууд, либералуудыг судалж, тэднийг сөрөг хүчинд нэгтгэн орост өнгөт хувьсгал гаргах, оросыг хагалан бутаргахыг олон жил хичээж үрдүнд хүрсэн. Тэр нь ЗХУ-ыг задалж чадсан явдал. Гэвч оросууд сургамж авсан. Оросын дайсан бол түүний либералууд юм. Прохоров тэдний л нэг!

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 09 сарын 21

энэ нөхөр ярианаас нь хараажийн наймаачин орос орныг худалдахаас сийхгүй гар байна даа

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 21

ooroo boloh geed moroodoj baigaa nohor bna daa, oros shig hurdaztai hogjij baigaa oron evropt lav baihgui

0  |  0
Top