Ашиглалтад ороод жил хүрээгүй ”Анхны оч” гомдол дагуулав

 Орхон аймгийн нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орсон “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгатай холбоотой эмч нар гомдол гаргажээ. Барилгын чанар, хийц, гүйцэтгэл муугаас гадна агааржуулалтын хоолой, гадна зам, талбай борооны усанд эдэгдэж эвдэрсэн байна. Ашиглалтад ороод есхөн сар болж байгаа барилга ийнхүү эвдэрч эхэлсэнд эмч, ажилтнууд нь бухимдаж байна.
 
 Эл барилгыг орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр “Сэхүүн чоно” ХХК барьсан юм. Энд, тэнд байрлаж байсан “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг нэгтгэх зорилгоор 2015 оноос орон нутгийн удирдлагууд “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн барилгыг барих болсон. Үүний нэг нь дээрх барилга юм. Уг төвөөр нэг, дөрөв, тавдугаар хорооллын 20 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг. Харамсалтай нь барилгын чанар муугаас болж дотор нь ажиллаж байгаа эмч нар бухимдаж барилгын дээвэр хэзээ нурж ирэх бол гэсэн айдастай байгаагаа хэлж байна.  Уг нь энэ байрыг анх хүлээж авахаас өмнө аймгийн Засаг дарга өнгөрсөн онд барилгын чанарт анхаарч ажилла гэсэн үүргийг “Сэхүүн чоно”  ХХК-т өгч байсан юм.
Л.Зул
www.zindaa.mn 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Б [ 182.160.32.153 ]      |     9-р сарын 21 -нд, 20:42 минутанд

ЁСТОЙ НЭРЭНДЭЭ ТААРСАН СЭХҮҮН ПИЗДУКУУД БАЙНА ДАА . ХАХАХА