Ашиглаагүй 24 газрын зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргажээ

 Архангай аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төв Эрдэнэбулган сумын 2012-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт шинжилгээ хийж, энэ тухай мэдээллийг өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа.

Эрдэнэбулган суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 35 байршилд 664 иргэнд газар олгосон байна. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Булганхангай хороололд 80 иргэнд аймгийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3.2 га газар олгожээ. Харин бүх төрлийн худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 2013 онд төсөл сонгон шалгаруулах журмаар 3 иргэн, ААНБ-д 0.68 га, 2014 онд дуудлага худалдаагаар 6 иргэн, ААНБ 2.18 га, төсөл сонгон шалгаруулах журмаар 10 иргэн, ААНБ 1.16 га, 2016 онд дуудлага худалдаагаар 6 иргэн, ААНБ 0.18 га, төсөл сонгон шалгаруулалтын журмаар 10 иргэн, ААНБ 3.8 га-г газрыг олгожээ. Өөрөөр хэлбэл, нийт 42 иргэн, ААНБ-д 9.72 га газар олгосон байдаг юм байна.

Газрын тухай хуулийн дагуу хоёр ба түүнээс дээш жил эзэмшил газраа ашиглаагүй нийт 24 газрыг өнөөдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хүчингүй болгох саналыг гаргалаа.

Л.Зул

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )