Ротари клуб ээлжит хандиваа Увс аймгийн хүүхдүүдэд өргөлөө

 Увс аймгийн Хөл бөмбөгийн холбоо болон Японы Ойта мужийн Ротари клубын хамтын ажиллагааны хүрээнд Ротари клубын зүгээс Улаангом сумын 200 хүүхдэд 10 сая төгрөгийн цүнх, хичээлийн хэрэгсэл хандивлалаа. Энэ дагуу өчигдөр Улаангом сумын ЗДТГазар дээр 60 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгслийг нь гардуулсан байна. Өнөөдөр үлдсэн 140 хүүхэд цүнхээ хүлээн авчээ.
 
 Ротари клуб нь 2015 онд Увс аймгийн Хөл бөмбөгийн холбоонд зургаансая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэгслийг, 2016 онд аймгийн төвийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран харьяа тойргийн сургуулиудад зургаансая төгрөгийн үнэ өртөг бүхий микроскоп, телескоп, глобусыг хандивлаж байсан юм. Хандивын зүйлсийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Увс аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож гардуулан өглөө. Тэрбээр өмнө нь Японы Ойта мужийн дунд сургуульд суралцаж байсан бөгөөд энэ шугамаараа дамжуулан Увс аймгийг Ойта мужтай холбох гүүр болоод байна.
ЛЗул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )