Бусад улсын Ерөнхийлөгч ингэдэг юм байна, харин Монгол Улсын Ерөнхийлөгч яадаг юм бол?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

...Хар тамхины дуулианд нэр нь холбогдсон хүүгээ буруутай нь тогтоогдвол цаазлах тушаал өгөхөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ мэдэгдлээ. Сөрөг хүчний парламентын гишүүн түүний хүү Пауло Дутертэг Хятадаас Филиппинд их хэмжээний метамфетамин хэмээх мансууруулах бодис нууцаар оруулж ирдэг Хятадын триадын (мафи) гишүүн байсан гэх баримтыг тараасан юм. 

Энэ үйл явдлын дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Дутертэ Засгийн газрын албан хаагчдын өмнө үг хэлэхдээ “Хэрвээ энэ хэрэг үнэн бол чамайг /Пауло Дутертэ/ алах тушаалыг би өгнө. Бүр чамайг алах даалгавар авсан цагдааг ч хамгаалах болно гэж би түүнд хэлсэн” гэж ярьсан байна.

Өнгөрсөн оны дундуур Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон 72 настай Родриго Дутертэ нийгмийг цэвэрлэхийн тулд 100,000 хүртэл тооны донтогсод, хар тамхины наймаачдыг устгахаа амлаж байсан юм. Өнөөдрийн байдлаар түүний дайнд 3,800 орчим хүн алагдаж, дахин хэдэн мянган хүн тодорхойгүй шалтгаанаар алагдаад байна. 

...Солонгосын Кёнги дүүргийн Засаг дарга Нам Кёнг Пил энэ сарын 19-ний өглөө хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна. Харин эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг Засаг даргаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт гуйя. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” хэмээн мэдэгджээ. Учир нь түүний 26 настай хүү цагдаагийн байгууллагад мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, бусдыг мансууруулах бодис хэрэглэх явдалд уруу татсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан хэргээр саатуулагдсан байна. Нам Кёнг Пилийн хувьд улс төрчдийн дунд рейтинг өндөртэй нэгэн бөгөөд тэрээр ирэх жил болох Засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байсан  

Харин Монголд...

Image result for Хар тамхи ба Монгол

Хар тамхины хэрэгт холбогдсон хүүхдүүдээ хамгийн хүнд ялаар шийтгэх шийдвэр гаргасан Филиппиний Ерөнхийлөгч, БНСУ-ын Кёнги дүүргийн Засаг даргын гайхалтай ёс суртахуун, улс төрийн соёлыг сайшаахгүй байхын арга алга. Тиймээс ч тэдний мэдэгдлийг дурдаж, жишээ болгон дээр өгүүлсэн нь учиртай. Өнөөдөр "цагаан тахал" нэрээрээ алдаршиж, дэлхий дахиныг айдаст автуулаад буй "Хар тамхи"-ны хэрэг нэгэнт газар авсан. "Монгол хүний удмын санд хар тамхины хор хөнөөл нөлөөлж эхэлсэн" судалгааг ч мэргэжилтнүүд гаргаад амжсан нь "Хар тамхи" Монголд ямар аймшгийн хэмжээнд хүрснийг бэлхнээ нотолно. 

 Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдэх хэргийн тоо өссөөр байгаа нь "Хар тамхитай тэмцэх" хатуу бодлого дутагдаж байгаагийн илрэл юм. Бүр сүүлдээ Монголын нэртэй төртэй улс төрчдийн хүүхдүүд, олны танил алдартнуудын "эрх жаалууд" энэ төрлийн гэмт хэрэгт нэр нь холбогдож, нийтэд ил болж эхэлснийг уншигч та санаж буй биз ээ.

Ганцхан жишээ энд дурдъя.  

Энэ оны эхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн  нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 дугаар давхраас Баянгол дүүргийн харьяат 21 настай Х унаж  амь насаа алдсан хэрэг гарч байв. Тус хэрэгт  10 залуу, нэг эмэгтэй холбогдсон гэх мэдээлэл байдаг.  
Тодруулбал, тухайн үед “Женко” Баттулгын, одоо бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, Монгол банкны Ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын хүү, “The colors” хамтлагийн гишүүд байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар хэрэг үүсгэн цагдаагийн газраас шалгасан байдаг. Улмаар тэднийг ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй ч гэх мэдээлэл тархаж байв. Энэ хэрэгтэй холбоотой маш ноцтой мэдээллүүдийг эх сурвалжууд олонтаа дэлгэж тавьж байсан ба энд дэлгэрүүлсэнгүй. 

Хамгийн гол нь дээр нэр нь дурдагдсан залуусын ихэнхи нь Монголын нэр нөлөө бүхий улс төрч, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд байгаа юм. Тэдэн дунд өмнө хар тамхины хэргээр ял сонсож, Өршөөлийн хуулиар суллагдсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог ч багтсан байгааг анзаарч буй бизээ. Мөн УИХ-д хэдэнтээ сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгү хүртэл байх. Өөрөөр хэлбэл, Монголын нэр хүндтэй улс төрчид, албан тушаалтнуудын хүүхдүүд хар тамхины хэрэгт нэр нь холбогдож, нийтэд зарлагдчихаад байхад тэдний хэн нь ч энэ талаар мэдэгдэл хийж, ард түмнийхээ өмнө мэхийсэн удаагүй. Энэ бүхэн нь өнөөдөр Монголын улс төрчдөд улс төрийн соёл, хувь хүний ёс суртахуун төлөвшөөгүй байгааг харуулж байна. Филиппиний Ерөнхийлөгч шиг "Хүүгээ өөрөө яллана" гэж хатуурхах нь хаашаа юм. Ядаж л "Миний хүү ийм хэрэгт нэр холбогдсонд нийт сонгогчдоосоо уучлалт хүсье" гэсэн  мэдээллийг манай "эрхмүүд" гаргуулчихаж нэг болно доо. Кёнги дүүргийн Засаг дарга шиг "Хүүдээ хамгийн хүнд ялыг оноохыг хүсэх" нь яамай. Ядаж л "Хүүгээ хүмүүжүүлж чадаагүй, ийм хэрэгт нэр нь холбогдсонд хүлцэл өчье" гэж Монголынхоо ард түмний өмнө бөхийж нэг болно доо, манай "нөхдүүд".                         Энд хүний муу үзэх, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтнээс уучлалт гуйлгахыг бичигч би огтхон ч хүссэнгүй ээ. Гагцхүү ёс суртахуун, улс төрийн соёл Монголын нийгэмд төлөвшөөсэй гэсэн үүднээс л үүнийг өгүүллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 69 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.11.114) 2018 оны 07 сарын 06

баттулга өөрсдийн гэмт хэргийн мөрөө баллах ажилаа сайн хийж бгаа...араар нь 60тэрбумын хурган дарга нарт хувийн хэвшил иргэд алуулж бна даа

0  |  0
Zochin(66.181.191.209) 2017 оны 09 сарын 24

Ene battulga gedeg huniig omoorood baigaa zaluusaa 1995 ond battulga ooroo 40 tonni 17 konteiner tsever spirtiig mongold oruulj irj barigdaj ard tumenee arhind horduulj baisan hun, barigdaagui ni heden ch udan heden tonnoor ni oruulj irj baisaniig bid medehgui shuu dee. Ter ih spritend jivsen humuusiin yamar olon ailiin gergii zobj shanalj nulimstai on jiluudiig udsen bol yamar ih huuheduud onchirol hagtsaraliig uzsen bol, battulgiin huu ni har tamhinii heregt holbogdoj bsan ni unen gehdee sain aavin achaar yal avdaggui agdgui odoo ch hereglej bdag biz. eh oronch dur esgegch shuu dee

0  |  0
zochin(202.9.42.45) 2017 оны 09 сарын 24

za ene hunii ul shagaisan yumnuud bolimoor yum er neg aldaal biz ereg neg nuraal biz gej ug baidagdaa buhniig harluulah gej zutgedeg archaagui cetguulchd baih yum tedniig chin bugd hereglesen gej togtoogoogui shuu Dee

0  |  0
үг(103.10.23.123) 2017 оны 09 сарын 23

Энэ хүн үүнд ямарч хамаагүй Шүүх шийдэнэ шүү дээ Монгол улс шүүхтэй хуултай орон Яамар Элбэгдорож шиг худалч долдой амьтан биш

0  |  0
зочин(103.57.93.205) 2017 оны 09 сарын 23

Ёс суртахуунгүй гэр бүлийн хүүхдүүд задгайдуу, хүмүүжлийн доголдолтой байх нь элбэг.Тийм хүүхдийн эцэг өнөөдөр ард олондоо үлгэр жишээ болж чадах уу? Улсын ажилд үнэнчээр зүтгэх үү? Эрхэм ерөнхийлөгчийн үйл хөдлөл нь ариун шударга байж чадах уу? Энэ нь ч өөрийнх нь үйл хөдлөлөөр нийгэмд харагдаж бичигдэж байна бус уу?

0  |  0
huuli(202.9.43.91) 2017 оны 09 сарын 23

mongold huuli bhgvi bolgoson ardchilalaas asuuchaad batulgiin hvvg yllamaar um ...za daa mongold duraaraa durgij boldgiig say battulga haruulchihlaa sh dee ..odoo hvn alsan ch bai shn moligdoj chadval erunhiilugch bolj boldog gazar gantshan mongol sh dee

0  |  0
Зочин(66.181.176.80) 2017 оны 09 сарын 23

ҮНЭН БӨГӨӨД ХУРЦ СЭДЭВ.

0  |  0
Ц(27.123.214.83) 2017 оны 09 сарын 23

Эргүү тэнэгүүд орчлонгоор дүүрэн байх юм. Тэгээд бас сошиалаар хэрэгтэй хэрэггүй элдвийг эрээчиж хуцалдахын хэрэг юун. Хүний орчлонд шороо хөдөлгөж яваа шүү юм бол нэг нь нөгөөдөө хүндэтгэлтэй хандмаар...

0  |  0
Ху-жааг алнаа(202.179.26.143) 2017 оны 09 сарын 23

Женко Орос яваад Монголын нүүрсийг Оросоор дэлхийд гаргана гэж хэлээд л манай нүүрсний экспортыг урагшаа 3 дахин буулгалаа.Женко Хятад Оростой манай худалдаа тэнцвэргүй байна тэнцвэржүүлнэ гэж хэлээд л Монголын махны экспортод 40-70 юань нэмж бараг зогсоолоо.Замын үүдээр 69 машин аргахгүй болголоо. Одоо бараг Хятад Оростой худалдаа тэнцвэржиж байгаа байлгүй.Хохирлыг Женко Монголчуудад төлдөг бил үү? Эсвэл өөртөө халаасалдаг бил үү?

0  |  0
ЗОЧИН(66.181.179.73) 2017 оны 09 сарын 22

үнэн элбэгээг шоронд хийх болсон хангалтай хугцаа өнгөрлөө баяр энхболд сандуй ганбаатар баданжунай баярцогт чулуудай сайханбилэг золжаргал атг ,,, тег,,, сех бүгдийг шоронд хийж шалгах ёстой тэхгүй бол гадагшаа зугтаан шд шоронд хийж шалгах ёстой ёстой анхаар маш но-той ноцтой хулгаачид шүү өөрийчин эсрэг гарууд гэдэгийг мэдэх ёстой бүгэд элбэгдорж энхболд баярын гар хөлүүд шүү анхаар гар хуруугийн таслах болсон тэгж байж шударга төр ёс ярина шд баттулга ерөнхийлөгчөө путний шударга занг дуурайх болсон иймэл удирдагч монголд хэрэгтэй чадахгүй бол чадах хүнд өг анхаар юу гэж хэлж гарсан билэ

0  |  0
ЗОЧИН(66.181.179.73) 2017 оны 09 сарын 22

үнэн элбэгээг шоронд хийх болсон хангалтай хугцаа өнгөрлөө баяр энхболд сандуй ганбаатар баданжунай баярцогт чулуудай сайханбилэг золжаргал атг ,,, тег,,, сех бүгдийг шоронд хийж шалгах ёстой тэхгүй бол гадагшаа зугтаан шд шоронд хийж шалгах ёстой ёстой анхаар маш но-той ноцтой хулгаачид шүү өөрийчин эсрэг гарууд гэдэгийг мэдэх ёстой бүгэд элбэгдорж энхболд баярын гар хөлүүд шүү анхаар гар хуруугийн таслах болсон тэгж байж шударга төр ёс ярина шд баттулга ерөнхийлөгчөө путний шударга занг дуурайх болсон иймэл удирдагч монголд хэрэгтэй чадахгүй бол чадах хүнд өг анхаар юу гэж хэлж гарсан билэ

0  |  0
ШУДАРГА АЖИЛ ХҮЧЭЭ Х(66.181.179.73) 2017 оны 09 сарын 22

БАТТУЛГАА НАМХАРГАЛЗАХГҮЙ АНЫХАА ЭЛБЭГДОРЖОО ШОРОНД ХИЙ ХӨНДӨЛӨНГӨӨС ЗГ АЖИЛ АЛБАН ТУШААЛИЙН ТОХИРОО ЭНХБОЛД БАДАНЖУНАЙ БАЯР НАР НУУЦААР ХИЙЖ ЯВЖ БАЙНА ШД ЭНЭ ШУДАРГА ЁС МӨНҮҮ ШУДАРГА БАЙ ТӨРД БҮҮ ОРУУЛ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ МОНГОЛЫГ САМАРСАН АРААТАНУУД ӨӨРСДИЙН АШИГИЙН ТӨЛӨӨЛ ЗГ ОРОХ ГЭЖ БАЙГАА ШД ДАРХАН ЭРХТЭЙ БОЛОХ САНАА ЭЛБЭГДОРЖИЙН ХЯТАД САНААГ ЯМАР МЭДЭХГҮЙ БИШ ЛУЙВАРЧИН КАПЛА С ЗОРИГИЙН ХЭРЭГ БИЙ ШҮҮ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ АНХААР ШОРОНД ХУРДАН ХИЙ АРД ТҮМЭН ЯРЬДАГ ШД ШУДАРГА БАЙГААЧ АЖИЛАА ХИЙ ГАДААД ХЭСЭЖ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ИЙМЭЛ АЖИЛ ХИЙЖ БАЙНА ОФФШОР ХАУСАА ЭЛБЭГДОРЖОО ШОРОНД ХИЙ ХАРЖ БАЙГАА

0  |  0
har tamhi(103.26.193.40) 2017 оны 09 сарын 22

ih l unen zuiliig uguuljee uunii uchriig oloh heregtei.4 jil yu baihav de alban tushaal munkh bish .hovhorch l taaraa.shireenii ard manuuhai bolood l suuj baihad hugatsaa duusna.

0  |  0
23(71.178.238.52) 2017 оны 09 сарын 22

Хохь чинь та нар өөрсдөө ийм хогийн бааснуудыг түүж сонгоод дэвшүүлээд дарга болгоод байж сүүлд нь битгий олон хуцаад бай хохь чинь ээ

0  |  0
доо(202.9.42.202) 2017 оны 09 сарын 22

манайд ч мафи маягийн бүлэглэл байгаа юм биш үү. ялтан сэжигтэн гэнтхэн холбогдолгүй болоол одоо хүлэгү зүгээр амны тамхи татсан болоол өнгөрөх биз

0  |  0
МАФИОЗО(202.72.245.198) 2017 оны 09 сарын 22

ЭНЭ ӨӨРӨӨ ХАР ТАМХИНЫ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ БӨГӨӨД БУСАД МАФИА УЛСЫН ХҮЧЭЭР Л ДАРЖ БАЙГАА АМЬТАН ТИЙМ БОЛООД Л ХҮҮХЭД НЬ МАФИ БАЙГАА ЮМ ХУДЛАА НОТЛОГДООГҮЙ УЧИР АЛАХ АА БОЛИЛОО ГЭЖ ХЭЛЭХ ЭЭ МЭДЭХ УЧИР АМ ГАРЧ БАЙГАА ЮМ

0  |  0
Тт(202.9.40.69) 2017 оны 09 сарын 22

Жэнко Сугар 2 өөрсдөө хулгайч юм чинь

0  |  0
Факт(103.229.121.227) 2017 оны 09 сарын 22

Та өөрөө залуу насыг тойроод гарсиймаадаа. Залуус алдаал биз. Нэг нь амиараа хохирчоод байхад ийм юм бичиж байдаг. Манайд нээрээ сэтгүүлзүй үнэн шалдаа буужээ зайлуул.

0  |  0
kkk(202.9.42.186) 2017 оны 09 сарын 22

shaatsgaa luusnuudee enkoldiigoo hamgaalj chadahgui ta nar udahgui sanjiin bayrtaigaa nutag butsaarai

0  |  0
kkk(202.9.42.186) 2017 оны 09 сарын 22

shaatsgaa luusnuudee enkoldiigoo hamgaalj chadahgui ta nar udahgui sanjiin bayrtaigaa nutag butsaarai

0  |  0
kkk(202.9.42.186) 2017 оны 09 сарын 22

shaatsgaa luusnuudee enkoldiigoo hamgaalj chadahgui ta nar udahgui sanjiin bayrtaigaa nutag butsaarai

0  |  0
vvv(66.181.160.96) 2017 оны 09 сарын 22

yasan hunii muud durtai lalaruud ve ta nar,Zaluu humuus aldsan l baina.Taarsan shiitgeliig n onoduulaad zasaj avah n cuhal uu.Huugee tsaazlan geed sur badruulaad baih uu.Hend ch iim gai taaraldaj bolno gedgiig oilhoh uhaan alga uu humuuseee

0  |  0
Zochin(66.181.176.205) 2017 оны 09 сарын 22

Za muu MAN sait zinda bolij uz Muu hulgai M.Enkhbold Badamjunai c. Bayer Sundui Metiin novshnuudaa helj yarij chadahgui bj hutsan bez. Taanar duugui harj bai Battulag MGLIIN toloo yu hiihiinhu tsalguI harj bai

0  |  0
T(46.127.193.153) 2017 оны 09 сарын 22

hergiin gazar bsan 1 emegtei n nuguu manai terguun ohin

0  |  0
Зочин(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

Х .Баттулгыг огцруулж хүүгийн нь хамт эрүүгийн хариуцлага хүлээлгэж , хорих ял оноовол шудрага ёсонд нийцнэ .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 22

ХҮҮХДҮҮДИЙГ 100 хувь буруутгах аргагүй . ЭЦЭГ , ЭХҮҮД нь хар тамхи , архи зөөж улс эх орон , ард түмнээсээ хулгай хийж түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд ярьж , гайхуулдаг байснаас хүүхдүүдийнхээ ирээдүйг харлуулсан байна .

0  |  0
mgl (66.181.182.115) 2017 оны 09 сарын 22

uurin gex exner xuuxed gej oligtoi ger bul bii bolgoj chadaxgui baij busdiin ger buliig undes ugsaagaar doromjiloxoos uur yu xiij chagax bilee. iim xun turiig zaslaa yu.

0  |  0
зочин(103.229.120.175) 2017 оны 09 сарын 22

Баяр гуайд зөвлөе эхлээд Сугар гуайд энэ захидалаа хаяглачих дараа нь нийтлэл бич өнөөдөр сэрсэн сэхээтэн үү

0  |  0
ИРГЭН(59.153.112.197) 2017 оны 09 сарын 22

хэн нэгэн эрх мэдэлтнийг өрөөндөө дуудаад л юу гэж хэлнэ гээч.за хамаа манай хүү нэг онцгүй хэрэгт холбогдсон байна.чи үүнийг чимээ шуугиангүй нам дарж аргал чамайг албан тушаал нэг шат ахиулаад чи муу гөлөг насаараа манай гэр бүлийг муу бүхнээс хамгаал ойлгов уу? гэхэд нөгөө мудак зааааааааа ойлголоо би өмдөндөө жаахан нойтогночихлоо гээд л болоо.манай улс төрчдөд улс төрийн наад захын соёл хэм хэмжээ байхгүй үүнийг бүгд мэдэж байгаа.амьдрал мэдэхгүй мангар бацаануудад эрх мэдэл өгснөөс яав.60 тэрбум ч гэх шиг.УИХ _н гишүүн нь хүүхэн хүчиндэж их хурлын танхимд би бандаашаа өмсөөд л гарсийшт г

0  |  0
өах(202.179.11.10) 2017 оны 09 сарын 22

баримтаар нотлох хэрэгтэй хэрэв үнэн бол бүгдийг нь хорьж тусгаарла

0  |  0
Иргэн(202.179.26.227) 2017 оны 09 сарын 22

Юу л болдоо. Мэдээж үгүй л дээ.

0  |  0
Top