Аврагчид Дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээн Туркийн Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ.  Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга нарын тамирчин багтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top