Сурагчид Сөүлийн Сумпа дүүргийн фестивальд оролцоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

 

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Сөүл хотын Сумпа дүүрэг, Пусан хоттой хамтын ажиллагаатай байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн сурагчдын төлөөлөл 2017 оны  есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Сумпа дүүргийн Хансан Баекжэ фестивальд оролцохоор Солонгос улсыг зорьсон байна.

Тус наадамд ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн уртын дууны дугуйлангийн таван сурагч, 37 дугаар сургуулийн уран нугараач хоёр  сурагч оролцохоор болжээ.

 

Д.Дорж  

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top