Хүүхдүүдийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

Японы Токио хотын цагдаагийн газраас нэгэн тайланг ил болгожээ. Уг тайлангаас үзэхэд энэ онд 30 гаруй мянган хүүхэд хүчирхийлэлд өртсөн тоо гарсан байна. Тодруулбал, 18 наснаас доош насны хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг. Энэ нь 2011 оныхтой харьцуулахад анх удаа 30 мянга давсан үзүүлэлт гарчээ. Мөн нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд 1778 хүчирхийлэлд өртсөн хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн байна.

Мөн уг хүүхдүүдэд дахин аюул нүүрлэхээс хамгаалж түр хамгаалах байранд байлгадаг аж.

Түүнчлэн сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн 21 мянга гаруй хүүхэд амиа хорлосон байдаг. Харин хүчирхийллийн гэрч болсон 14 мянга хүүхэд байсан гэнэ. Үүнээс гадна хүчирхийллийн зарим хэлбэрт өртсөн хүүхдүүдийн тоо их өссөн байгаа юм. Тухайлбал, эрүүгийн хэргийн хохирогч болсон 519 хүүхдийн 27 нь амиа алдсан. Тэдний 273 нь эмэгтэй хүүхэд байсны 26 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ.

Бэлгийн хүчирхийлэлд нийт 528 хүүхэд өртсөн. Тэдний 26 нь хойд эцэг эх, үрчилж авсан эцэг эх байсан аж. Мөн нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд 1142 хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан зурганд хүчээр зургаа авахуулсан байжээ.

Иймд дээрх хүүхдүүдийг аюулд хүргэсэн этгээдүүд зохих ял шийтгэлээ хүртсэн. Мөн хүүхдүүдийг аюулгүй байлгах талаар тус улс ажиллаж байгаа аж.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top