Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа бурхны оронд заларчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

  Монгол Улсын Төрийн Шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэрт яруу найрагч Долгорын Нямаа бурхны оронд заларчээ. Тэрээр 1939 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургууль, хүн эмнэлгийн техникум, ЗХУ-д Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн. Хүний бага эмч, зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор,  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт,  Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан,  Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг албан тушаалд ажилласан, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм. 

“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”,  “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, “”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн,  “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” дурсамж тэмдэглэлийн ном гаргасан. Д.Нямаа 1974 онд  МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал,1993 онд Монгол улсын төрийн соёрхол, 2009 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улааан тугийн одонгоор тус тус шагнуулжээ.

Нэрт зохиолч, яруу найрагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

Т.Түвшин

ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.242) 2017 оны 09 сарын 23

УМ МАНИ БАД МЭ ХУМ

0  |  0
unshigch(203.91.115.43) 2023 оны 11 сарын 28

holiin hold uniartah argaliin uulaa zorijee ta mini um sain amgalan boltugai

1  |  0
зочин (202.179.26.121) 2017 оны 09 сарын 22

Бурхны оронд залрах болтугай. Пүрэвдорж гуайн ”Сэгс цагаан богд” найраглалын баатар Сүхбатынхаар Амбасэлмээ гуайтай зочилсон нэвтрүүлгээрээ сэтгэлд үлдэж дээ. тэр нэвтрүүлэгт нэг тийм зөөлөн сайхан хүн харагдаж байсан

0  |  0
Zochin (37.228.243.180) 2017 оны 09 сарын 22

Maanii bad ni hum ym maanii bad ni hum ym maanii bad ii hum

0  |  0
Зочин(49.0.184.58) 2017 оны 09 сарын 22

...Оддын дунд ижилээ үзсэн юм шиг Шөнийн талд адуу янцгаана...

0  |  0
Top