ОХУ-ЫН “ФАБРИКА ЗВЁЗД” ОДДЫН АКАДЕМИ НЭВТРҮҮЛГЭЭС ТӨРӨН ГАРСАН ОД ТИМАТИ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

Түүний жинхэнэ нэрийг Тимур Ильдарович Юнусов гэдэг бөгөөд тайзны нэр нь та бидний мэдэхээр ТИМАТИ. Тэрбээр 1983 оны 8-р сарын 25-нд мэндэлсэн бөгөөд реппер, дууны үг зохиогч, жүжигчин,  продюсер, бизнес эрхлэгч гэх мэт маш олон тодорхойлолтын эзэн юм. Түүний өвөө нь урлагийн хүн бөгөөд Тиматийг хөгжмийн сургуулийн хийлийн ангид явуулдаг байж.

ТИМАТИ БА “ОДДЫН АКАДЕМИ” 

Дуучин Тиматигийн алдрын замнал 2004 оны “Фабрика Звёзд” буюу “Оддын академи” нэвтрүүлгийн 4-р цувралаас эхлэлтэй. Энэ үеэс л Орос орон даяар Тимати гэж чухам хэн болохыг мэдэж эхэлсэн юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлгийг өөрийнх нь амьдралд маш том өөрчлөлт авч ирсэн хэмээн хожим  дурссан байдаг.

“Оддын академи” нэвтрүүлгээс Тиматигаас гадна дуучин Полина Гагарина, "Корни", "Фабрика" хамтлаг, дуучин Виктория Дайнеко, Иракли Пирцкалава гэх мэт алдартнууд төрөн    гарсан юм.

Тэс нэвтрүүлэгт оролцсон бүх оролцогч ижил гараанаас эхэлсэн. Тимати ч мөн адил. Мэргэжлийн багшаар хичээл заалгуулж долоо хоног бүр өөрсдийн юу сурсанаа тоглотод оролцож харуулна гээд ширүүн өрсөлдөөн дунд дуучин болно. Энэ дундаас Тимати онцгойрч басхүү хөдөлмөрлөж чадсан учраас өдгөө дэлхий нийтээр түүний уран бүтээлийг шимтэн сонсож байгаа юм.

Тимати энэ үедээ “Banda” хэмээх реп хамтлагийг үүсгэн байгуулж ахлагчаар нь ажиллаж байв. “Banda” хамтлагийн хурц зоримог шийдэл, шинэ өнгө төрх нь тэр даруйдаа түгэн дэлгэрч    байжээ.
Оддын академи төслийн хүрээнд Тимати хэд хэдэн амжилттай  үзүүлбэр үзүүлсэний нэг нь “Crying the Heavens” дуу байсан юм.
https://www.youtube.com/watch?v=J--VKF5ntwU&feature=youtu.be

Тэр үргэлж олон нийтийн анхаарлын төвд байж ирсэн бөгөөд Оддын академи нэвтрүүлгийн дараа түүний нэр мартагдалгүй дахин сэргэсэн нь Black Star-ийн үүсэлтэй холбоотой юм.

“THE BLACK STAR”-ИЙН ЭРИН ҮЕ


Тиматийг өөрөөр ноён Black star Mr Black Star гэж нэрлэх нь бий. Тэрээр “The Black Star music label”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Тиматигийн карьер төдийгүй Оросын хип хоп хэмнэлийг тэр чигт нь өөрчилсөн.
Алдарт уран бүтээлчид болох Филипп Киркоров, Григорий Лепс нартай хамтарч ажиллахаас гадна Snoop dogg, Flo rida, Eve, Timbaland, Xzibit нартай хамтран ажилласнаараа ОХУ-ын хөгжмийн ертөнцөд асар том алхам хийсэн юм.

Түүний дуулсан дуунууд Австри, Швед, Германы чартуудад эхний 5 байрт, Бельги, Франц, Нидерланд улсуудад эхний 10 байрт бичигдэж байв. Гэрэлтэж буй залуу од Тимати үргэлжлүүлэн продюсер хийж эхэлсэн бөгөөд түүний “The Black Star”-т Mot L’one, Natan, Kristina Si, Egor Creed, Klava Koka, Scrooge, Dan Sokolov , MC Doni гэх мэт алдартай уран бүтээлчид харъяалагддаг.

ХУВИЙН АМЬДРАЛ


Тиматигийн хувийн амьдрал нь ч мөн аз жаргалтай байж үргэлж олны анхаарлыг татдаг. Тэр нэгэн зураг авалтын үеэр Оросын загвар өмсөгч Алёна Шишкова хэмээх бүсгүйтэй танилцаж гэр бүл болжээ. Тимати, Алёна хоёр Алиса гэх нэг охинтой бөгөөд Тимати охиныхоо нэг насны ойд зориулж Мерседес бенз бэлэглэж байв. Харамсалтай нь тэдний амьдрал удаан үргэлжлээгүй салсан ч алдарт дуучин маань хуучин гэр бүлдээ үргэлж цаг зав гаргадаг  байна.

BLACK STAR БРЭНД


“Black Star” хувцасны брэнд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд хэн бүхэнд зориулагдсан чанартай гэдгээр нь хэрэглэгчид таатай ханддаг. Долоон орны 30 хотод “Black Star” хувцасны брэнд дэлгүүр үүд хаалгаа нээжээ. Цаашид ч мөн цар хүрээгээ тэлсээр байх ирээдүйтэй   бизнес болон хөгжиж байна.
 

Тимати мөн хоол хүнсний зах зээлд өөрийн бизнесийн орон зайг бий болгожээ.



Тимати дахин олны анхааралд өртсөн үйл явдал бол хямдхан, амттай, чанартай хамгийн гол нь дахин давтагдашгүй бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн явдал байлаа.  Энэ бол “Black star Burger”. Тас хар бээлий, хар бургер онцгой биш гэж үү? Тэр үргэлж шинийг эрэлхийлдэг гэдгээ алхам бүртээ батлан харуулсаар байгаа нь энэ юм.

“Оддын академи” нэвтрүүлгээс эхлэн өдгөө хүртэл алдар нэрээ улам бүр бататгаж, авьяаслаг уран бүтээлч, чадварлаг бизнесмэн гэдгээ дэлхий нийтэд харуулсан дуучин Тимати залуусын үлгэр дуурайл авах тод жишээ юм.
Тэр үргэлж үүнийг хэлдэг. “Хэнд ч гүйцэгдэхгүй байхын тулд хол гүйх хэрэгтэй”.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top