ХҮНД ЖИНГИЙН “КОММУНИСТ”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

"Зиндаа" сэтгүүл болон "ZINDAA.MN" сайтын "Гол тоглогч" буланд энэ удаа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн гэгдээд буй Ухнаагийн Хүрэлсүхийг онцолж байна. 

 


 

АХМАД ЛИДЕР

У.Хүрэлсүх тамирчнаар бол “Хүнд жинд хүч үздэг” улстөрч юм. Түүний улс төр дэх жин даац туйлын хүнд бөгөөд суурьтай аж. Өвгөн царс, өч төчнөөн залуу улиасууд өнгөрсөн хугацаанд улс төрийн энэрэлгүй салхи, элдэв шуурганы хөлд үрэгдэж, үндэс ч үгүй хиарч унасан нь олонтаа атал өнөөх У.Хүрэлсүх гэгч мод улам л жин нэмж, салаа мөчрөө тэлэн ургаж өндийсөн байх юм. 

Түүнийг олон нийт яагаад ч юм, улс төрд шинэхэн хүн мэт, эсвэл залуухан кадр мэтээр санадаг. Угтаа бол мань эр тун хуучны хүн билээ. Хаа байсан нөгөө Ху намын үеийн хүн. Тэр үедээ зүгээр ч нэг цүнх баригч байгаагүй, бүр туг баригч нь байсан нэгэн.

У.Хүрэлсүхийг залуу кадртай яагаад андуурдаг вэ гэхээр түүний ааг омог, зориг золбоотой холбоотой. Хар залуудаа улс төрийн тэмцэл хийгээд, хэрсүү сууж хэнхэг тусчихсанаас биш улстөрчид дундаа хөгшин нэгэнд тооцогдохгүй. Өдгөө дөнгөж 50 нас шүргэж байна. Тэгсэн хэрнээ, Н.Энхбаяраас ч өмнө улс төрийн халуун чулуу долоосон чоно гээд бод. П.Жасрайгийн үеэс улс төрд идэвхтэй оролцож, сөрөг хүчний эсрэг өлсгөлөн зарлаж, тухайн үеийн залуучууд дотроосоо онцгойрон тодорсон догь нөхөр л дөө. Тэр үед М.Энхболд, С.Баяр, Н.Энхбаяр нарын бараа сураг ч байхгүй байсан гээд бодохоор аргагүй. Анх их л үзэл сурталжсан, өөрийгөө намынхаа улаан хамгаалагч гээд итгэчихсэн дүртэй гарч ирсэн гэдэг юм. Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч явсан энэ залуу 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болсноос хойш өдгөө бараг хагас жаран өнгөрчээ.

Намын төв хороонд гурван жил орчим ажиллаж, улмаар УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон. Энэ үеэс намынхаа тухайн үеийн нөлөө бүхий хүмүүстэй ойртон нөхөрлөжээ. Нэгэн ярилцлагадаа “Өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр гурав” хэмээсэн байдаг. 22 настай цэргийн бага дарга МАХН-ын улаан хамгаалагч болсон түүх ийм. Түүнээс хойш УИХ-ын гишүүнээр тойргоос хоёр, жагсаалтаар нэг удаа сонгогдож,  дөрвөн удаа Засгийн газрын гишүүнээр ажиллажээ. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол мэргэжлийн Засгийн газарт мөн Шадар сайдын алба хашсан юм. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ.

 

УЛААН ХАМГААЛАГЧ


Хүнд жингийн “коммунист” гэдгээ тэр олон ч удаа баталсан даа. Нударгаараа ч баталсан, ам хэл, үйл хэргээрээ ч баталсан. Коммунист гэх үг одоо үед доромж мэт сонсогдох болж. Дарангуйлагч, айлган сүрдүүлэгч, муйхарлагч, хэзээ ч бүтэшгүй үзэл санаатай, хүнд сурталтай нэгнийг “аа, муу коммунист” гэж хочлох, гоочлох нь бий. Тэгвэл энд арай өөр утгаар хэрэглэж байна. Хуучинсаг боловч тууштай үзэл санаатай, хамгаалах үнэт зүйлтэй, зарчимтай, захиргаатай гэдэг утгыг илүү оноож, энэ ёгтлолыг ашиглаж буй. Гэхдээ У.Хүрэлсүх бол ёгтолсон ёгтлоогүй коммунист. Учир нь тэр МАН-аа коммунизм, социализмтай нь, өнгөрсөн түүх, өнөө ба ирээдүйтэй нь, алдаа оноотой нь хамт үнэн сэтгэлийн угаас хайрладаг, хамгаалдаг нэгэн. “Энэ намыг хэний ч аавын хүүгээр муу хэлүүлэхгүй” гэж яснаасаа, цуснаасаа өрвөлзөж, өмгөөлдөг нь түүний мөн чанар.

Намдаа хэт үнэнч туйлбартай байдал нь түүнд цогтой тэмцэгчийн дүр төрхийг бий болгосон гэж болно. Намынхаа тугийг шатаалгачихаад, уур гомдол хоёроо барьж дийлэхгүй төрийн ордонд агсам тавьж байсан ч удаатай. Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн өөдөөс харж байгаад "Хүнд гарын баагийнууд аа, томоотой байгаарай" гэж хашгирч чадах аавын хүү түүнээс өөр байхгүй. Л.Гүндалай УИХ-ын гишүүн байхдаа иймэрхүү дүвчигнэлийг үзүүлдэг хэдий ч мань хүний хажууд тамирчин шиг ч харагддаггүй байв.

Харин У.Хүрэлсүх гэнэ гэнэ тэсэрнэ. Ингэхдээ жинтэй буулгана.
 МАН руу нь чулуу шидсэн хэнбугайн ч өөдөөс тоосго бариад босоод ирж мэдэх ёстой л шийдсэн тэмцэгчТүүнд энэ дүр нь сайхан зохидог. Намын улаан хамгаалагч гэдгээрээ ч алдартай. Түүх сөхье.

Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай ид яригдаж байсан үе. Харин иргэний хөдөлгөөнүүд огцруулахгүй гэж жагсаал цуглаан хийж, тухайн үеийн МАХН-ын байр руу дайрлаа. УИХ-ын гишүүд хэрхэхээ мэдэхгүй чуулганыхаа танхимд бүгэж, битүүхэндээ түгшүүртэй сууцгаах үед У.Хүрэлсүхийн уур гэнэт буцалж, чуулганы танхимаас гудамжинд үсрэн гарах нь тэр. Толгойдоо улаан эмблем бүхий цагаан даавуу ороосон нь фронтын дайнд шархтсан цэргийг санагдуулж байв. Зүгээр ч нэг цэрэг биш ээ. Шархандаа халуурч, улангассан тийм цэрэг шиг харагдаж билээ.

Хувьсгалт намынхаа урагдсан тугийг мөрөн дээрээ тавьчихсан жагсаал цуглаан хийгээд гүйж явах нь түүнд зохино гэж янзын. "Манай нам мандтугай. Ура" гээд л тун сүртэй.

 

ТОПОР МӨН, МУУЖГАЙ БИШ


Одоо У.Хүрэлсүх шинэ хочтой болсон. Тэр нь топор буюу сүх. Их олон утгатай үг шиг байгаа юм. Эртний слави хэлээр топор гэдэг нь “цохих” гэсэн утгатай юм байна. Өнөөдөр энэ үг МАН-д ч, АН-д ч трэнд болж байна. “Hero”-гийн Б.Баатар У.Хүрэлсүх хоёрын хоорондоо утсаар ярьсан бичлэг задарснаар У.Хүрэлсүх “Топор” нэртэй тагнуулч болж хувирсан юм. Энэ намд хөтөлж, хөлд оруулж, улс төрийн цагаан толгой зааж өгсөн Н.Номтойбаяр нь түүн рүү "хутга" шидэв. Н.Номтойбаяр "Хүрэлсүх бол хөгийн новш байж” гэх утгатай үгс дайж, ярилцлага өгчээ. Тэгээд "Топор Муужгай" гэдэг шинэ томъёолол гаргах гэж оролдов.

Харин У.Хүрэлсүх тэр бичлэгийг худал хуурмаг, эвлүүлэг гэж ч мэлзсэнгүй. “Тийм ээ, миний ярьсан бичлэг мөн” гээд шууд л “улайчихсан”. Бусадтай адил булзах, улайхгүй гүрийх, худлаа гөрөх, хоёрын хооронд гурвын дунд шалчигнах зан түүнд байхгүйн илрэл. Түс тас, ил тод. Хамгаас үнэн зүйл бол ард түмэн "Топор" гэдэг үгийг У.Хүрэлсүхийн духан дээр тодоос тод тамгалж өгсөн мөртлөө "муужгай"-г мартчихлаа. Яагаад? Яаж ч хардаж сонсоод тэр бичлэгт У.Хүрэлсүх намаасаа урвасан гэх үзэл санааны хэлтэрхий ч алга. Тиймээс...

У.Хүрэлсүх топор бол мөн. Харин муужгай биш. Н.Номтойбаяр нарын хэлээд буй муужгайн авир төрх У.Хүрэлсүхд зохихгүй. Гэтэж мяраах, хумсаа нуух, гэм хоргүйгээр хүржигнэх зэрэг шинжийг түүнээс хайгаад ч олохгүй. Тиймээс "живхтэй бацаан"-д дайж явуулсан "муужгай" гэдэг зүйрлэл түүнд наалдсангүй. Ард түмэн тэнэг биш учраас Топор мөн, муужгай биш гэдгийг бүгд ойлгожээ. Ер нь ХҮРЭЛСҮХийн тухай Номтойбаяр мэтийн нусан чавх дүгнэлт хэлэх нь өөрөө тэнэг асуудал. Ярьж байгаа хүн нь Номтойбаяр байсан учраас урвагчийн асуудал угаасаа зохиомол гүтгэлэг юмаа гэдгийг хүмүүс төвөггүй ойлгосон хэрэг.

Үүнээс болж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг ажилласан, намаасаа урвасан гэж буруушаагдаад буй. Энэ нь яг үнэндээ “буруу шаах” буюу худал гүтгэх гэсэнтэй утга ойролцоо сонсогддог. Учир нь У.Хүрэлсүх хэзээ ч намаасаа, нөхдөөсөө урваагүй. Харин ч түүнээс "зарим" хүмүүс аль эрт урвасан байж. Хоёр жилийн өмнөөс л алдарт 60 тэрбумын бичлэгт М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар "Хүрэлсүхийн хөлийг тасдах" тухай ярьжээ. Яг аалзны хөлийг тасддаг шиг гээд байгаа шүү. Тэгвэл нэг жилийн өмнөөс Ерөнхий  сайд асан Ж.Эрдэнэбат намын даргын суудлын төлөө танхимын шадар сайдаа мөрдөн тагнах үйл ажиллагааг эхлүүлж байжээ. "Топор"-ын хувьд улаан нүүрэн дээр нь л М.Энхболдыг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа илт сөргөлдөж эхэлсэн. Учир нь түүнийг чиглэсэн олон дайралтууд тэвчээрийг нь аль эрт ховх "сорчихоод" байсан биз. У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хурал дээр М.Энхболдод хандан “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлчихээд гарч ирсэн гэдэг. Энэ үеэс тэр хэзээ ч зогсож болохгүй "хувьсгалт тэмцэл"-ийг өөрийгөө золиод ч хамаагүй хийх ёстой гэдэг илүү том итгэл үнэмшилтэй болсон байх. Үүнийхээ хариуд тэр урвагч, тагнуулч, төрийн дайсан болж хувирав. Хэрвээ түүнийг тагнуулч гэж нэрлэх ёстой бол ийм тэнэг тагнуулчийг би дуулаагүй. Хэрвээ тэр төрийн дайсан юм бол олигархижсан, мафижсан төрийн л дайсан.

 

ХУЙХТАЙ ЭР

 


УИХ-ын 65 суудлыг авсан эрх баригч МАН-ынхан У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг үг хэлсэн энэ үеэс л зүрх зориг орж, шүүмжлэл хийгээд өөрчлөлтийн тухай ярьж эхэллээ. Тэр утгаараа У.Хүрэлсүх энэ намын зүрх зориг нь юм.

Ер нь л энэ намын төлөө зүрхтэй, зоригтой үйлдэл олныг хийсэн. Бүтэлтэй нь бий, бүтэлгүй нь ч бий. МАХН-ыг дэмжигч Монголын зүүний хүчний холбоо гэгчийг байгуулж, өдгөө нам доторх хамгийн том фракци болоод буй.  Мөн намын залгамж халааг бэлтгэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-г анх байгуулсан. Хүнд хэцүү цаг үед МАН-ын генсекээр ажиллаж, намын  тогоо шанагатай зууралдаж явсан лидер. Намын байраа шатаалгачихаад үнс нурмаас өөр гийх гэгээгүй явахад Тусгаар тогтнолын ордонг босгож, намынхаа голомтыг бат тулсан нэгэн.

Бас МАХН нэрийг МАН болгож сольсон. "Хаясан" нэрийг нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярт "бэлэглэчихсэн" нь хэрэг мандаав. МАНай хүнд гар үүнээс болж олон ч удаа адлуулсан. Гэхдээ үүнд улс төрийн ямар зориг шаардагдсаныг өнөөдөр дурсахад ч халгахаар халуун байна. “Хэрвээ нэрээ сольсноос болж нам сонгуульд ялагдвал би албан тушаалаа өгөх болно” гэж мэдэгдээд, хэлсэндээ ч хүрч МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаа бусдад шилжүүлж байлаа. Түүгээр ч зогсохгүй, намаа ялагдуулчихаад намын нэрээр УИХ-ын гишүүн нэр зүүж явах нь байж болшгүй зүйл хэмээгээд төрийн түшээгийн сэнтийгээс хүртэл татгалзаж байв. Гэтэл өнөөдөр энэ намын удирдлагад өөрөө ялагдчихаад гүрийгээд, гүлдийгээд сууж байгаа улстөрчдийн дэргэд У.Хүрэлсүх дэндүү том, илэрхий зангарагтай харагдаж байна. Харин он цагийн хүрдэнд МАН гэдэг нэр 96 жилийн түүхтэйгээ хамт тодоос тод бичигдэн үлдэж байгааг бид харж байна

Н.Энхбаярын ид мандан бадарч, эрх мэдэл сүр хүчээрээ далайлгаж байхад У.Хүрэлсүх л хамгийн анхны бэтгийг хагалсан. Худалч хүнд Н.Энхбаяр Монголын эзэн хаан байсан үе.  Н.Энхбаярын эхнэр Монгол Улсын сайд нарыг гэртээ дуудаж загнадаг байсан тийм үе. НИТХ-ын сценарийг ЭХНЭР гал тогоондоо ноороглодог байсан гэхээр... 2003 онд Н.Энхбаярт хандан "Энэ төрийн ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу" гэж хэлээд тавьчихсан гэж байгаа. Мөн 2007 онд "Та өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль амалж орж ирсэн хүнийхээ талаарх мэдээллийг илчил. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг" гэж заргалдсан. Тэр үед Н.Энхбаяр шиг том хүн байхгүй, түүний өмнө хэлтэй бүхэн зусардаж, хөлтэй бүхэн тахилздаг байсан атал МАНай хүнд гар л харин тэмцэлдэж, сөргөлдөж зүрхэлсэн. Тухайн үедээ бол яадаг ч байсан, хуйхтай л эр юм байна гэж бодоод өнгөрсөн.

 

“БУРУУ ИШИЛСЭН” СҮХ


Гэтэл одоо Н.Энхбаяраас дутахгүй эрх мэдэл, хүч чадлыг төвлөрүүлсэн М.Энхболдыг сөрж байна. Нэг удаа бол тохиолдол гэхсэн. Хоёроос дээш удаагийн тохиолыг тэгвэл мөн чанар гэнэ. Тэмцэгч мөн чанарын тухайд хоёр зааг ялгаа бий. Нэг нь системийн гаднаас шүүмжилж тэмцэх. Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарын гудамжнаас хийж байсан тэмцлийг үүнд жишээ татаж болно. Нөгөө нь системийн дотроос шүүмжилж тэмцэх. Энэ бол хэцүү. У.Хүрэлсүхийн тэмцэж буй хүчин нь 60 тэрбумынхан, эсвэл М.Энхболд нарын цөөн улстөрч гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 27 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАК групп багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, хууль хүчний байгууллагын эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын баялгийг харийнхантай цөлмөж дуусах гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. У.Хүрэлсүх тэмцлийн бамбар бариад босч ирмэгц байдал бишдсэнийг мэдэрсэн М.Энхболд Англид элчин сайдаар сууж асан С.Баярыг дуудаж, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж тэргүүтэн тэвдэж эхэлсэн байна. МАНай хүнд гар өөрсдийг нь сүйд хийж дөнгөнө гэдгийг тэд ойлгохын дээдээр ойлгож байгаа хэрэг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ц.Элбэгдоржийн толгойлсон шударга бусын хонгил цагдаа, прокурорын байгууллага, АТГ, ТЕГ-ыг улс төрийн зорилгоор ашиглаж байна” гэж мэдэгдэж байсан. Ерөнхий сайд байхдаа шүү дээ. Энэ бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Гэвч ялагдал хүлээсэн юм. Засгийн газар нь огцорч, өөрөө АТГ-т байцаагдаж эхэлснээр хэрэг явдал шувтарсан. Ер нь энэхүү бүлэглэлийг нэр цохож, ил тод зарлаж, тэмцэл өрнүүлсэн улстөрчдийг цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагаар дарж авдаг жам ёс сүүлийн жилүүдэд тогтоод байгаа. Харин өнөөдөр М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж, С.Баяр дөрвийн хийсэн нүсэр систем нуран унаж байна. Нурааж байгаа “буруу ишилсэн” сүх нь Хүрэлсүх. Тийм ч учраас өнөөдөр энэ систем У.Хүрэлсүхийг нухчин дарахаар сүүлчийн эрэг шургаараа хүчлэн ажиллаж байна.

 

БАЛБАХ ТУСАМ ИРЛЭГДДЭГ БАЛТ СҮХ


Үнэндээ бол эрх баригч намынхаа удирдлагын эсрэг, өөрийн талынхныхаа эсрэг, аль өнгөтэй өөдтэйг хамж шимсэн бүлэглэлийн эсрэг сөрнө гэдэг хэр баргийн хүний зүрхэлж хийх ажил биш. АТГ, ТЕГ, ЦЕГ, шүүх прокурор тэр чигтээ эсрэг зогсож байхад шүү. Омголон зан цусанд нь буцалсан нэлээн хүнд жинд хүч үздэг улстөрч л үүнийг чадна. Нам дамжсан бүлэглэл, олигархи тогтолцооны эсрэг сөрөн зогсож, нэг нам, журмын нөхөр гэж тал тохой таталгүйгээр тууштай тэмцэж чадаж байна.

Нийтлэлч А.Баатархуяг “У.Хүрэлсүхийн гараар могой бариулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болсон “ухаалаг бэртэгчингүүдийг” тоол гэвэл гурван их хурал болно. Үнэндээ МАН дотор шархаа тоолбол У.Хүрэлсүх шиг, гэхдээ голдуу нуруундаа, өөрийн талынхны сумны шархтай хүн ховор... Бас тэгж сийчүүлчихээд “үхдэггүй” долоон голтой улстөрч” гэж бичсэн. Түүнийг одоо ч М.Энхболдын ялагддаг Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа эсрэг ажилласан гэж ялын дүгнэлтгүй, шүүхийн тогтоолгүй "цаазлахыг" оролдож байна. Гэтэл намынхаа рейтингийг өсгөх ажлыг хийж, 21 аймгаар хөндлөн гулд давхисан хүн нь У.Хүрэлсүх байж таарсан. Тиймдээ ч орон нутагт М.Энхболд хаа очиж хамгийн өндөр саналуудаа авсан байдаг. Гэтэл хотод навс ялагдсан буруугаа түүнд тохох гээд мань эрийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хөдөлгөчихсөн хэрэг.

Хүрэлсүхд нэг хачин чанар бий. Сүхийг балбаад л, давтаад л байвал улам л ир орж, хат суудаг жамтай. Түүнтэй адил Хүрэлсүхийг муулаад л, хусаад л байх тусам жавхаажаад, зовхио босгоод байх янзтай.

Түүнийг Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбон нэг хэсэг балбав даа. Бас Энэбишийн Мөнх-Очирыг нударгалсан хэргээр шүүрэн шанага болтол нь нүдсэн. Хадгаламжийн банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөгийн маапаанд МАСЗХ холбогдоод ирэхийн цагт У.Хүрэлсүхийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж буй гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Пургон автомашины хэргийг тэр үеийн цагдаа "олж тогтоогоогүй" байсан бол магадгүй МАН-ын лидерээр аль эрт тодорчих байсан биз. Юун пургон билээ гэж асуух хүн энэ намын тэр үеийн кадрууд дундаас лав гарахгүй байх. Гэхдээ Ө.Энтүвшингийн нөхөн сонгуульд зүтгэж явахдаа пургон машин сонгуулийн үеэр өгснийхөө төлөө ялд унасан гэдгийг сануулах илүүдэхгүй.

 

УХАМСРЫН ШАНАА

Тэр заримдаа хэтэрхий гэмээр эрс шийдэмгий үйлдэл гаргадаг. Нэг салхилбал хуй дэгдээж байж л санаа амарна. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг төрийн ордонд “унагасан” явдал үүнийг нотолно. Чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан түүн рүү салаавч гаргаж томорсон нь шанааны шалтгаан болж. Аргагүй, АН олонхи болчихсон аатай ч байсан даа. Тэгмэгц У.Хүрэлсүх дуудаж гаргаж ирээд шанаадаад унагачихсан. УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ид явах үедээ өрөөнд нь өөрөө гүйж очиж томорч байгаад мөн л ухамсрын шанаа аваад зугтаж байв. Шанаа хүртсэн Э.Мөнх-Очир хэвлэл мэдээллийн хэрэгслээр детектив киноны зохиол шиг юм хэдэн сар жилээр хөврүүлж билээ. Яг үнэн чанартаа Гарьдхүүгийн Баярсайхан шиг л юм болсон хэрэг шүү дээ. Хэний ч үгэнд орохоо байсан эрхээрээ хатсан, авлигаар сагасан зарим нэгэнд ийм ухамсрын шанаа их тустай ч гэлцдэг дээ.


У.Хүрэлсүх гурван удаа хэлсэн амандаа унаж байсан юм. Эр хүний шийр, улстөрчийн жудагтай байхыг ямар ч албан тушаалаас илүүд үзсэн гурвын гурван тохиолдол түүнд бий. Эхнийх нь хэрвээ нам нь ялагдал хүлээвэл намын генсекийн албаа өгнө гэж амалсан, өгсөн. Хоёр дахь нь УИХ-ын гишүүнийг шанаадаж унагачихаад “Би гишүүнээсээ татгалзана” гэж хэлээд төрийн сэнтийгээс буусан. Гурав дахь нь МАН 65 суудал авч үнэмлэхүй олонхи болчихоод байхад “Шадар сайдаа өгч байгаад шалгуулна” гэж хэлээд тэр даруй өргөдлөө гаргаж өглөө. Өөрийгөө тагнаж, чагнасан гэх хэрэг үүсгэж, гайтуулах гэсэн өнөөх эрх мэдэлтнүүдийнх нь явуургүй аргад өгсөн эрс зоримог хариулт нь энэ. Сэтгүүлч Б.Ганчимэг "Хувь хүнийхээ хувьд У.Хүрэлсүх бусдад өс санамтгай, шүд зуумтгай, жавар сэнгэнүүлсэн хүйтэн хүн биш. Лав ханилж яваад хутгалдаг Түгжил зангүй мужик. Бас хулгахгүй, хулчийхгүй, ер нь л яаж ч мэдэх нөхөр дөө" хэмээн тодорхойлж байжээ.

Бусдад шанаа өгсөн үйлдлээ тайлбарлахдаа “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчихгүй. Тэвчээрт хязгаар бий” гэжээ. 


 

 

МОНГОЛ ХУВЬСГАЛЧ

Түүний тэвчээр өнөөдөр ч тэсэрч, намынхаа 60 тэрбумын гэгдэх бүлэглэлийнхэнд шанаа өгөхөөр шийджээ. Эхний цохилтоо ч хийсэн, тэр цохилтын салхинд Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийсч унасан. Одоо МАНАН-г манартал цохиж, шударга ёсыг тогтоох хүч түүнд л байна. У.Хүрэлсүхийн өнөөдрийн тэмцэл шинэ үеийн хувьсгалыг санагдуулж, ард түмний дэмжлэгийг авч байна. 1921 онд Ардын хувьсгал ялаагүй бол, 1990 оны Ардчилсан хувьсгал болоогүй бол өнөөдөр Монгол хаана байхсан бол. Бид бүгдээрээ яг ингэж боддог. Сүүлийн хувьсгалаас хойшхи 27 жилийн түүхийг эргээд харахад Монголд дахиад хувьсгалын тохироо бүрдчихжээ. Гэхдээ буу барьж тэмцдэг биш, хууль сахиулж шударга ёс тогтоодог хувьсгалыг ард иргэд хүсч байна. Олигархжсан төр, нам дамжсан МАНАН бүлэглэлийг хазаарлан зогсоож, хариуцлага тооцохыг иргэд хүсч байна. Гэртээ ороод эхнэрээсээ, гадаа гараад танихгүй хэн нэгнээс, таксинд суугаад жолоочоос, бааранд ороод архичнаас асуу. Монголчууд олигархуудаасаа салж, шударга нийгэм бүтээхийг хүсч байна. МАНАН бүлэглэлийн толгойг бөхийлгөж, ардын нурууг тэнийлгэх үүргийг У.Хүрэлсүхэд оноох болсон шалтгаан энэ аж. Төрийн толгойд гарсан увайгүй олигархуудыг нам цохих ийм НУДАРГА, авлига, албан тушаалын наймааг тас цавчих ийм СҮХ Монголын төрд ЯГ ОДОО л хэрэгтэй байна. Монголчууд 30 жил ирлэсэн хүнд жингийн ХҮРЭЛСҮХээ далайсан шиг далаймаар байна. Дамдины Сүхбаатар, Санжаасүрэнгийн Зориг, Ухнаагийн Хүрэлсүх... МОНГОЛ ХУВЬСГАЛчдын цуваа тасрах учиргүй.

         

 

 

Нийтлэлч  Д.Дамдинжав 

Эх сурвалж: "Зиндаа" сэтгүүл, ZINDAA.MN сайт. 

Жич: Зарим фото зургийг Google хайлтын системээс татаж нийтлэв.

 


Сэтгэгдэл ( 180 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(101.235.87.63) 2017 оны 11 сарын 01

Aaa laa la la ene hunii uls toriin reiting eronhii said bolsnoor olond hen be gedegn ilchlegdej karern duusnadaa koorkiis !

0  |  0
Altanzul.J(122.201.21.93) 2017 оны 09 сарын 26

Хүрэлсүх бол (Улаан хувьсгалч Дорж )гуай шүү дээ.Энэ хүний мөн чанарыг танихгүй л байна даа.Албан тушаал эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүн дээ.Яг хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байдаггүй л байхгүй юу даа.Шатсан даавууний өөдсөөр толгойгоо боочихоод Намын төлөө боож үхэх шахуу гүйж явсан хүн Эрс шинэчлэл. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхөн Намын байрыг нь эзэлчихээд цуглаан хийж байхад Хүрэлсүх болон намын гишүүдээс нь хэн ч байгаагүй?!?!,7 сарын 1нд намын байр нь шатаж байхад Хүрэлсүх энэ намдаа хайртай хүмүүсийн сүг сүүдэр нь ч харагдаагүй шүү дээ.Ийм л хүмүүс дээ?!?!?!?!?!

0  |  0
Зочин(150.129.143.149) 2017 оны 09 сарын 26

ямар гоё бичээ вэ үнэхээр мундаглс төрч монголд ийм олон улс төрч байвал сайхан

0  |  0
зочин(203.91.118.138) 2017 оны 09 сарын 26

газрын дороо ч, дээрээ ч баялагтай 60-д сая малтай 3-хан сая хүнтэй байж бидний амьдрал гэж үнэхээр харамсам. МАН, АН 2 л ийм болгосон. одоо Хүрэлсүх яах бол. ээдээ барахгүй дээ. их хурлыг тараа. бүр дургүй зэвүүг зэрэг хүргэсэн адгийн шаарууд.

0  |  0
Кенже(27.123.214.89) 2017 оны 09 сарын 26

Монгол одоо л нэг зов сонголт хийж байна

0  |  0
иргэн(203.91.118.138) 2017 оны 09 сарын 26

үнэн үү. чадах уу

0  |  0
МУ-ын иргэн(59.153.112.146) 2017 оны 09 сарын 26

У.Хүрэлсүх Монголын ард түмний итгэлийг дааж чадах эсэхийг харах л үлдлээ.

0  |  0
Шинжээч Д.Ганхуяг(202.179.27.211) 2017 оны 09 сарын 26

Хамаг баялгаа харийнхан болон тэдний гар хөл бологчдод цөлмүүлсэн иргэдийн хувьд том боломж. Энэ боломжийг ашиглахын тулд Топорыг иргэдийн зүгээс дэмжих хэрэгтэй. Хзрэлсүхийн хувьд ч ард иргэдийнхээ нурууг тэнийлгэх том боломж. Энэ хоёр боломжийг ашиглацагааяа

0  |  0
Монгол(202.179.27.211) 2017 оны 09 сарын 26

Хүрэлсүх ерөнхий сайд болох нь Монголын иргэд харийнханд хамаг баялгаа цөлмүүлнийг зогсоох, ер нь зөв замдаа орох боломж гарч ирж байна гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс сайн дэмжлэг хэрэгтэй. Өөрийн эзэмшлийн хамаг баялгаа харийнхан тэднэий гар хөл бологчдод алдсан иргэдийн дэмжлэг хэрэгтэй. Энд нам гэдэг байр сууринаас биш, Монгол гэдэг байр сууринаас хандах нь зөв.

0  |  0
Д.Ганхуяг(202.179.27.211) 2017 оны 09 сарын 26

МАН зөв сонголт хийлээ. Энэ залуу нэг л тийм Монгол үнэртэй хүн шиг харагдаад байдаг юм. Харин Манангаас түүнийг хамгаалах хэрэгтэй. Манангийн гар хөл хаа сайгүй байгааг цэвэрлэх хэрэгтэй. Тухайлбал Ц.Нямдоржийн хэлснээр 111 жилийн ялтай Номтойбаяр төрийн сайд, УИХ-ын гишүүн байна. Ийм юм байж болох уу Баяр, Элбэг, Баярцогт, М.Энхболд гээд МАНАН хаа сайгүй бүрхэж байна. Тэнгэр цэлмэж, хөх тэнгэрээ хараөх юм сан.

0  |  0
Дорж(202.9.40.31) 2017 оны 09 сарын 26

Маш зөв . Дэмжиж байна.

0  |  0
Отгончимэг(27.123.214.88) 2017 оны 09 сарын 26

Номтойбаяр ичдэг болоосой

0  |  0
Л.ГАНТӨМӨР(59.153.113.149) 2017 оны 09 сарын 25

ДЭМЖИЖ БАЙНА. ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ.

0  |  0
МАН ын гишүүн(202.179.26.168) 2017 оны 09 сарын 25

Хүрэлсүх Нямдорж Баттулга 3 нийлж шинэ маягийн МАНАН гарах юм бишүү Шинэ МАНАН хуучинаасаа дээрдэх баталгаа байна уу МАН ын бага хурал хир шударга шийдэх л үлдлээ

0  |  0
zochin(202.70.46.235) 2017 оны 09 сарын 25

Ok

0  |  0
Зочин(103.9.90.53) 2017 оны 09 сарын 25

Намаа ялагдуулдаг хүн хэрэггүй

0  |  0
Zochin(202.72.245.70) 2017 оны 09 сарын 25

BUH. AIMGUUDIIN DARGIIG SOLIJ, ZASGIIN GAZRIIN HYANALTIIG. SAIJRUULAHIIG MAN IIN GOL AJLAA BOLGOHIIG ZUVLUJ BNA, ORON NUTAGT ZAMBARAAGUI BAIDAL,ALBAN TUSHAALIIN ERH MEDEL , MUNGU URGUI URELT, MEDLEGGUI NAMAAS GARSAN. INEED HURMEER, ICHIH NUURGUI OLON JIJIG DARGA NARIIG BOLIUL

0  |  0
Zochin(202.72.245.70) 2017 оны 09 сарын 25

ODOO ER NI HAA SAIGUI. KOMMUNIST HUMUUJIL. MASH IH HEREGTEI. BOLSON. , BUGD BURUU UZLIIG DEMJIJ, UUJ IDEJ. ,ZALHUURCH BAIHIIN. TULD. UNEN,,,,!!!!! Buhniig UZEN YADAJ BNA!!!!!!!!!!!!!!!

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 09 сарын 25

HVRELSCHIIG DEMJIJ BAINAAA. ENHBOLD. LXAILMAAR BNA DAA

0  |  0
Зочин(66.181.189.159) 2017 оны 09 сарын 25

Хурэлсух МАН МЭнхболд тэргуутэй авилгачдыг-намын нэрийг шороотой хутгасан нехдийг хариуцлагаа хулээж огцрохыг шаардсан намаа шудрага бус садан терлийн найз нехдийн нам засаг болгон хувиргасныгнамд нэг хуний роль ихэссэд дургуйцсэн намаа бузар булайгаас салгах гэсэн учраас урвпгч биш Харин намаа эусийн зорилгоос нь салгаж цеен хэдэн авилгачдын нам болгосон Энхболд намынхаа гол зарчмаас урвасан намаа унагасан хун

0  |  0
Мэргэжлийн хяналт(43.242.241.86) 2017 оны 09 сарын 25

МАН одоо агентлагийн зарим ажил хийдэггүй ажлаа мэддэггүй дарга нараа зайлуулаачээ жишээ нь МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү гэж тэнэг нөхөр байнаа

0  |  0
зочин(122.201.31.189) 2017 оны 09 сарын 25

одоо эцсийн горьдлого болж байна МАНАН үнэдээ сүйрүүлж байгаа шүү дээ хахуульд идэгдсэн засгийн газар,УИХ байж болохгүй ард түмэн ядарч байна арай боломжтой нэг гадагшаа гарч боолын хөдөлмөр хийн гэр орноо тэжээж байна Хэмжээ чинь болсон бол боль эс боивоос гэдэс чинь хагарна

0  |  0
Бат(90.194.216.102) 2017 оны 09 сарын 25

Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Хүрэлсүх ямар улайрч байнаа, бүх сайтуудад худлаа намтар зохиож тавиаал, болоогүй бас хүмүүсийн нэр төрд халдаж доромжлоод. Хбаттулга нь бас туслаад. Хүрэлсүх мөндөө. Банк багадаад одоо улсын төсөв рүү шунаж байгаа юм бн. сэтгэгдэл устгахуу, чөлөөт сэтгүүлчдээ?

0  |  0
цуурхай(66.181.160.23) 2017 оны 09 сарын 25

Цөхөрсөн ард түмний эцсийн горьдлого

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан ”Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал б

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч,

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагм

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, бари

0  |  0
Зочин(59.153.115.94) 2017 оны 09 сарын 25

Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

0  |  0
уншигч(139.5.219.212) 2017 оны 09 сарын 25

сайхан нийтлэл байна.

0  |  0
МАН-н ахмад гишүүн(202.9.42.219) 2017 оны 09 сарын 25

Огцорсон засгийн газар төмөр зам барих концессын гэрээ батаалж байна.Хэн авч байгаа нь ойлгомжтой Хүрэлсүхээ энэ завхралыг бүгдийг болиулах нь зөв Ерөнхийлөгч,Хүрэлсүх,Ц.Нямдорж та гурав энэ улс оронд үүссэн ядуурал авилга цөөхөн хэдхэн хүн буюу бүлэглэл эх орны өнгөтэй өөдтөөг хувьдаа завшиж байгааг зогсоож чадна.Луйвраар үнэгүйдүүлж авсан бүх салбарын хувьчлалыг эргэж харах ёстой шүү.Луйврын бүлэглэл маш олон газрыг луйвраар авсан.Бүгд ярихаас цаашгүй байна.Ер нь цэгцлэх цаг нь болсон

0  |  0
пялдаг биш(119.40.98.10) 2017 оны 09 сарын 25

ямар аймаар пялдаг юм вэ энэ хүнд ард түмэн дүнгээ тавьсан байгаа

0  |  0
ARD(27.123.213.2) 2017 оны 09 сарын 25

ERONHII SAID HVRELSVH BOLOH BAISIIMDAA

0  |  0
Ingodo(103.229.121.80) 2017 оны 09 сарын 25

Cag nb bolson shvv dee

0  |  0
зочин(139.5.218.70) 2017 оны 09 сарын 25

Цаг үе нь ирэхээр тэнгэрээс ч илгээсэн ч юмуу гэмээр эх ороноо цэгцлэх аавын сайхан хүү төрдөг жамтай.Монголд минь энэ жамаараа олон сайхан баатарлаг ,оюунлаг эрс төрсөнийг түүх өгүүлнэ.Одоо харин нь тэр хүн нь энэ хүн мөн үү.

0  |  0
Иргэн(66.181.183.205) 2017 оны 09 сарын 25

МАНАН-гаас салья гэвэл Хүрэлсүхийг сонгоцгоо

0  |  0
So(103.242.44.78) 2017 оны 09 сарын 25

Mongolchuud iim temtsegch markiin humuus garhah huleelttei boljee.Eronhiilogchoo songoloo. Eronhii saidaa Toporoor, AN-in dargaar Altanhuyagaa songochihvol sanaa amarhaar baina. Niitlel taalagdlaa.

0  |  0
Тунгалаг (124.158.92.27) 2017 оны 09 сарын 25

Намын бага хурлын эрхэм гишүүдээ намынхаа эсрэг ажилласан намаа унагсан хүнд намын даргын ажлыг өгөхгүй байх гэж бодож байна та бүхэн залуу хүн гэдгээр нь биш улс төрд хир зэрэг ажилласан туршлага хувийн зан чанар ноён нуруу тулхтай шудрага хүнийг сонгож монголын ирээдүйг сонгоорой туйлбаргүй хувийн эрх ашиг албан тушаалын төлөө яахаас буцахгүй болсон хүнийг бүү сонго Авилгатай тэмцэх газар өөрөө өөрийгөө тагнасан гэж мэдэгдсэн мэдэгдлийг санаарай

0  |  0
зочин(202.179.26.48) 2017 оны 09 сарын 25

Энэ нийтлэлд үнэн юм зөндөө байна өө. Гэхдээ арай л ПАЛДИГАджээ Дамдинжав гэгч.

0  |  0
Хүн(203.91.118.180) 2017 оны 09 сарын 25

Хүмүүс залхаж байна.

0  |  0
zochin(124.158.112.17) 2017 оны 09 сарын 25

Naidlaga shuu, Khurelsukh ee.

0  |  0
зочин(49.0.216.112) 2017 оны 09 сарын 24

У.Хүрэлсүхийг дэмжиж байна.80%ийн үнэн бий шүү.Манай арми цэрэг хүнийг сайн бэлтгэж гаргадаг. У.Хүрэлсүх ерөнхий сайдын албыг хийж чадах хүний нэг яг мөн.Бусад шүлсэн буунууд улс орныг самарна шүү.

0  |  0
Mongol(66.181.176.11) 2017 оны 09 сарын 24

Odoo tsag ni bolson. MAHAHgiinxan ene ulsaar toglood duuslaa. Ed nartai temtsex er zorig, udirdagch xeregtei bn. Turiin albaar yaj togloj baigaag bugd xarj bn. Xurelsux HAMZXg baiguulaxdaa iim bolno gej zoriogui. Odoo zugeer alban tushaaliin tsuuvur chononuud Niisleleer duuren. Bugd 60-iin nuxduud biz. Demjij bn. 20 onii songuuli yaxvee Naana chini uls chini ezengui, luivarchdiin gart bn.

0  |  0
undhigch(122.201.29.237) 2017 оны 09 сарын 24

Eh oron ard tumen chn huleej bn Hurelsuhiig demjij itgej bm

0  |  0
Z bold(139.5.217.62) 2017 оны 09 сарын 24

Ug ni cni lbaimaar baigaa ymdaa gebcn tanaihan ch ih horni cabnuuddaa ayulfai ogneopacno

0  |  0
manang sonooh hun(46.125.249.100) 2017 оны 09 сарын 24

huzuugui uhdeliig huzuugeer ni taslah zorigt mongol

0  |  0
B.Otgonbayar(202.9.41.118) 2017 оны 09 сарын 24

Zuv. Demjij baina.

0  |  0
Batjargaliin Otgonba(202.9.41.118) 2017 оны 09 сарын 24

Unen aguu bichjee. Er xunii nunjigtei uls turchiin bair suuritai, yostoi l suuliin ueiin xellegeer tulkhtai, shudarga, chadvarlag, ers shiidemgii tuuniig tsag ue khuleej baina. Tsag ni irseen. Uragshaa uragshaa uls turiin ajiltan yum...

0  |  0
дэмжинэ(66.181.184.221) 2017 оны 09 сарын 24

ХҮРЭЛСҮХЭЭС ӨӨР ХЭН Ч БИШ ШҮҮ. ЭНЭ ХҮН МАНАНГ УСТГАЖ ЧАДНА

0  |  0
Дэмжиж байна.(202.72.245.202) 2017 оны 09 сарын 24

Үнэхээр л УЛС ТӨРЧ ХҮН ГЭЖ ХҮРЭЛСҮХИЙГ Л ХЭЛНЭ ДЭЭ

0  |  0
ДЭМЖИГЧ(202.72.245.202) 2017 оны 09 сарын 24

Харин ч ард түмэн бидэндээ туслаж, муу муухай ялзарсан хүмүүсийг ил гаргаж байгаад олон хүмүүс талархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та шүү,

0  |  0
itgell(202.9.42.123) 2017 оны 09 сарын 24

hvrelsvhee chi garna shvv. eronhiilogchtei niilj bgad naad tsagda shvvh atg atgasan manang ustgaj enhbold bayr elbegdorj sandui gantulga metiin aalznuudiig gar holvvdtei n baih yostoi gazruudruu n yawuul!!! durtai hvndee zohiomol hereg vvsgj hvn helmegdvvldeg hvchnii baiguullaguudiig vndseer n solij baij niigem amar amar amgalan bolno!

0  |  0
N(202.131.244.226) 2017 оны 09 сарын 24

Hurelsuh gegch ene hun l zasagaa udirdaj chadna mon niigmiin yalzraliig arilgah hun mon.Busad ni bulingartsan tegeed ch barahgui.Margaash ene hun l said boloosoi

0  |  0
МАНын гишүүн(202.179.31.102) 2017 оны 09 сарын 24

Хүрэлсүхийг хөлснийхөн сайн муулах юмаа. Харин та нарын муулсан хүн ялдагыг мэдэх үү. Хүрэлсүх энэ орныг удирдаж чадна.

0  |  0
зочин(27.123.214.126) 2017 оны 09 сарын 24

ӨӨРЧЛӨЛТ , ШИНЭЧЛЭЛТ , ХУВЬСГАЛ их хийж байсан орнууд ямагт ядуурч хоосорч , иргэний дайнд нэрвэгдэж байсан .

0  |  0
иргэн(27.123.214.126) 2017 оны 09 сарын 24

Уг нь итгэж байсан юмсан . Гэтэл АН - ы луйварчид дээрэмчдэд биеэ үнэлэгч , төрийн эргэлт зохион байгуулагч , Өөрийнхөө намын баййрны өмнө үймээн зохион байгуулагч байсан байна ш дээ .

0  |  0
Lkhagva(66.181.184.159) 2017 оны 09 сарын 24

Eh ornoo gesen haluun zurhtei eh etseguudiin haluun setgel. Uvug deesiin gegeen suns. Zaluuchuud gegeen tungalag husel, balchir ursiin zun bileg taniig eveene Mongolchuudiin az hiimeriig tushih gantshan zuil bol ariun shudraga olj haraagui eh zan

0  |  0
Иргэн(27.123.214.117) 2017 оны 09 сарын 24

Монголын заяа түшиж ийм хүнээ гаргана байх гэж найдаж байна.Энхбаяр,Энхболд нарын дутагдалыг хэлчих зоригтой хүн Хүрэлсүхээс өөр хэн байсан юм.Олигархжисан төрөөс салах энэ боломжыг бүү алд.

0  |  0
irgen(103.57.95.212) 2017 оны 09 сарын 24

uu zza manaas garaad mahnd orchihson yumuu

0  |  0
SAINBILEG(122.201.22.173) 2017 оны 09 сарын 23

TIIMEE UNUUDRIIN DAMRUURCH YALZARSAN TUR, LUIVARCHIN AVILGALCH DARGA NARAAS SALGAJ CHADAH ZORIGTOI HAMGIIN GOL N EH ORONCH HUN BOL YAHIIN ARGAGUI UHNAAGIIN HURELSUH YUM

0  |  0
эрдэмтэн Ч(139.5.217.109) 2017 оны 09 сарын 23

Энхтүвшин гарвал тэгээд л тэтгэврийн хүмүүс сайд, газрын дарга хэвээрээ л байна. Харин Хүрэлсүх өөрчилж чадна даа. Баахан тэтгэврийн хүмүүс эрдэмтэн нэрээр Их сургуулиудын УЗ-ийн дарга, гишүүн болох юм. Ид насны судлаачид зөндөө л байна. Хүрэлсүх арай хуучин руу ширтээд л суухгүй, зоригтой байвал улс төрд удаан явна. Тэгэхгүй нөгөө хэдтэй зууралдаад огт удахгүй лдээ

0  |  0
ыбө(139.5.217.248) 2017 оны 09 сарын 23

Женко энэ хоёр нийлвэл Монголын төр юу болохыг төсөөлөхгүй л байна шүү. Нэг л жүжиглээд ч байгаа юм шиг нөхөр дөө.

0  |  0
Denver(63.144.248.218) 2017 оны 09 сарын 23

Argagui l uneniig helsen baina. Minii medeh Hurelsukh yasnii er hun mun.

0  |  0
ЗОЧИН(103.26.195.95) 2017 оны 09 сарын 23

ТӨРийн үнэнч хар хүн алгага. албан тушаал эрх мэдэл мөнгөнд толгой нь манарсан нийгэм

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 09 сарын 23

HURELCUH tertee yergui ERONHII SAID bolno hen durtai n dohiuraar tsohuildag holsnii hooson tsan nar hutsaad yu ch olohgui

0  |  0
Zochin(66.181.183.199) 2017 оны 09 сарын 23

Odoogiin uls torch nertei hulgaichuudiin hajuud hurelsuh bol jinhen tor barih hun .odoo hurelsuheer tor bariulahgui bol toriin hulgaich nar huchee ablaa staanchin namiin zaluu gishuud mini neg yum bodon biz

0  |  0
Bi(66.181.160.19) 2017 оны 09 сарын 23

Yg unen odool neg oorchlowl zohih uy bnada hurelsuhl chadna

0  |  0
Ананд(202.55.182.125) 2017 оны 09 сарын 23

Хүрэлсүхээс өөр эрүүл ухаантай хүн байгаа гэжүү, тэр Энхтүвшин мэтийн мангаруудаар юугаа хийнээ

0  |  0
Хурцаа(66.181.160.81) 2017 оны 09 сарын 23

ЯГ ЗОВ.ХУРЭЛСУХ.

0  |  0
Уншигч (66.181.184.221) 2017 оны 09 сарын 23

Энэ Дамдинжав бичнэ гэж урлана шаглана, урна тасдана шүү. Олон сайхан нийтлэл тань амттай шүү. Энэ бол зүгээр л ураад хаясан байна ш дээ. Ойрд ийм амт амтлаагүй байсан юмсан баярлалаа танд. Олон сайхан нийтлэл хүлээж л сууя.

0  |  0
Хх(66.181.160.80) 2017 оны 09 сарын 23

Одоо л хэн нэг нь хийхгүй бол АНам, МАНам хоёр дахиж төрийн толгойд гарахгүй. Үүнийг зөв мэдэрч байна

0  |  0
Zochin(202.70.46.234) 2017 оны 09 сарын 23

Ard tumnii diilenh huvi n demjij bga n unen. Esreg bair suurin dr bga bgahan huvi n MANANgiin suudert buzar bulai argaar doldoidon aml zuugch nariin bolon uhamsarguigeer Mi ovogtiig tahin shutegchid hoichin ur urhagiig sain muug yalgaj salgaj chadahgui niigmiin tsuunh bgaa n haramsaltai

0  |  0
Zochin(202.9.43.106) 2017 оны 09 сарын 23

Mongoliin turuur togloson Enhbayr, Elbegdorj bolon tuunii hamsaatanguudiig olon tuunii umnu tseerlel huleelgeh heregtei. Oффortonguudiin eh suuriig tabisan, tedniig haatsaalan hamgaalj, usgun urjuulsen Bagabandi guai mun hariutslaga tootsoh heregtei bna.

0  |  0
ZYa(202.70.46.216) 2017 оны 09 сарын 23

Yaria ni tsegtstei hunii bodol ni ch tsegtstei gej boddiishd

0  |  0
Zochin(202.9.43.106) 2017 оны 09 сарын 23

Mongold unuudur huuli, es zuitei, shudarga tur heregtei bna. Ene buhniig hugatsaa aldahgui hiih heregtei. Mongoliin tur oligarhuudiin gart orson. Uuniig Hurelsuh bolon busad nuhduud emh tsegtstei bolgono gedegt Mongoliin ard tumen huleej bna.

0  |  0
зочин(103.57.93.205) 2017 оны 09 сарын 23

МАНАН-гийн олгархижсан, мафижсан бүлэглэл л айн сандарч байгаа. Өнөөдөр нийгмийн болоод бидний захиалга бол Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар мөн. Нийгэмд шударга ёс үгүйлэгдэж бна.

0  |  0
Хорвоо(66.181.184.221) 2017 оны 09 сарын 23

Одоо л энэ МАНАН нэртэй луйварчид, 60 тэрбумын хулгайч нарыг Монголын төрөөс авч хаях цаг ирж байна даа. Дахин энэ төрд ийм боломж гарч ирэхгүй нь тодорхой. Энэ бүх зүйлийг Хүрэлсүх Нямдорж хоёр л хийж чадна өөр хэн ч ингэж зүрхлэхгүй ээ

0  |  0
иргэн(202.55.182.125) 2017 оны 09 сарын 23

Хүрэлсүх бол Путинтэй дүйхүйц улстөрч, эр хүн. Мэдээж алдаагүй хүн гэж байхгүй.

0  |  0
Зочин(66.181.182.172) 2017 оны 09 сарын 23

Мунаг гар даа, энэ хүн улс төрч биш сумын төвийн овгор шдээ

0  |  0
unshigch(122.201.29.237) 2017 оны 09 сарын 23

Eh ornii eh oronch hvvdee mgl- chuud itgene hairlana

0  |  0
зочин(66.181.185.162) 2017 оны 09 сарын 23

маш их бодлоо. эцсийн эцэст сүх хэгэгтэй гэдэгтэй сана нийлж бна.

0  |  0
so(202.9.41.151) 2017 оны 09 сарын 23

mundag zaluu,,khurelsukh chadnaa..demjij baina...

0  |  0
Амгалан(202.70.46.221) 2017 оны 09 сарын 23

Иртэй хииморьтой цоглог хувьсгалч шудрага Жинхэнэ Монгол эр хүн

0  |  0
Amgalan(202.70.46.221) 2017 оны 09 сарын 23

Яг зөв тодорхойлж шүү Үнэн

0  |  0
Зочин(202.21.106.151) 2017 оны 09 сарын 23

Өө яахын. Ямар нэг хүний нөлөөнд байдаг хүн хэрэггүй.

0  |  0
хэцүү(66.181.176.141) 2017 оны 09 сарын 23

Тэмцэх тийм амар гэж бодно уу. Та нар энд комент бичихээс өөр юу чадаж байгаа юм бэ. Энхболдод дарлуулаад дуугүй сууж байсан хүмүүс ком-ны араас худлаа томорцгоогоод.

0  |  0
тэмцэхэд зориг(66.181.176.141) 2017 оны 09 сарын 23

Тэмцэж чадаж байгааг нь үнэхээр үнэлэх хэрэгтэй шдэ. Сая Энхболдын эсрэг Хүрэлсүх дуугараагүй л бол хэн ч дуугарч чадахгүй гөлөг царайлах байсан нь үнэн шдээ

0  |  0
Сайхан(202.70.46.217) 2017 оны 09 сарын 23

Монголын төрийг МАНАН-ын савраас аварч 60тэрбум хотын фракцыг зайлуулах түүхэн боломж олдоод байна. Энэ үйл хэргийг хийж чадах хүн бол та нарын муу хэлээд байгаа Топор гээч Хүрэлсүх юм.

0  |  0
irgen(202.9.42.99) 2017 оны 09 сарын 23

Saiduuda zuv tomiloh heregtei.Nomtoig said baitugai gishuunees ch buulgah bagadana

0  |  0
irgen)(128.199.47.202) 2017 оны 09 сарын 23

Хүрэлсүх МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ. Түүнд монголын ард түмэн итгэж байна

0  |  0
zochin)(139.59.150.230) 2017 оны 09 сарын 23

Энэ хүн шиг тууштай, итгэлтэй хүн үгүй байх. Намдаа хэт үнэнч туйлбартай байдал нь түүнд цогтой тэмцэгчийн дүр төрхийг бий болгосон. Хүрэлсүх шиг хүн энэ төрийг зөв гольдролд нь оруулж чадна.

0  |  0
зочин.(193.201.225.45) 2017 оны 09 сарын 23

Шудрага ёсны төлөө зүтгэсэн Хүрэлсүхийг МАН дэмжихгүй бол АН МАН хэнд ч итгэх арга алга Авилгалыг зогсоох ганц хүн өөр тохирхоор хүн алга

0  |  0
Г. Батбаяр(77.247.181.165) 2017 оны 09 сарын 23

оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая

0  |  0
Г .Наранбаатар (62.210.37.82) 2017 оны 09 сарын 23

оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая

0  |  0
зочин.(192.160.102.170) 2017 оны 09 сарын 23

оффшорчидыг буулга 60 тэрбумийн хэргийг илрүүлж уналтанд байгаа ард түмэндээ буян болох байлгүй дээ .Бага хуралын гишүүд шудрага үнэний тал орно гэдэгт итгэлтэй байна. Хүрэлсүх Нямдорж бол хүчирхэг баг

0  |  0
yuanga(84.180.232.167) 2017 оны 09 сарын 23

Sain er khun, demjij bna, Mafia bulegleliig shanaaj unagaasen deer , kkkk

0  |  0
дэмжинэ(202.9.41.97) 2017 оны 09 сарын 23

Монголын төрийг цэвэрлэх ганц хүн бол ардын хүү Хүрэлсүх

0  |  0
Irgen*(139.59.41.244) 2017 оны 09 сарын 23

Yunii tuld udiig xvrtel ywlaadaa garax ch xeregtei. Gishvvd ch demjix xeregtei.

0  |  0
Zochin*(192.162.242.10) 2017 оны 09 сарын 23

Uls turd ugasa busdiig surj chaddag xelex zvilee xelchixdeg xiix zvilee xiichixdeg ni xol ywdag bolson. Xvrelsvx tiim l xvn

0  |  0
Үнэн (150.129.140.131) 2017 оны 09 сарын 23

Муу багш хичээлээ ойлгомжгүй хүндрүүлж дарамталдаг шиг байхгүй юм зохиож төөрөгдүүлэлгүй ил байгаа хэргүүдийг шалгаачээ. Ард түмэн харж мэдэж байна шүүдээ. Гэрчүүд ч эрж хайх хэрэггүй байна.

0  |  0
Би(150.129.140.131) 2017 оны 09 сарын 23

Улстөрчидийг гэнэт энэ тэрд хайр зарлаад үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэрэгтнүүд гаргаад ирэхээр итгэл алддаг. Гэсэн мөртлөө улаан цагаан нүдэнд ил байгаа идэж уусан хөрөнгөтэй, уул усаа сүйтгэсэн ялтай хүмүүсийг хаацайлаад худлаа хэрэг зохиож ард түмний тархинд суулгаад байгаа нь аймшигтай.

0  |  0
Бурхан минь(103.10.23.123) 2017 оны 09 сарын 23

О Дашболбар шиг шудраг эх оронч улс төрч Монголд дахин төрөх үү

0  |  0
ХАСАР(202.179.26.143) 2017 оны 09 сарын 23

Хувь хүний зан чанар, оюун ухаан, сэтгэлгээнд хамгийн ойрхон очих арга хэрэгсэл бол тэр хүний темпераментийг мэдэх нь чухал гэж үздэг.Темперамент гэдэг хувь хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох маш чухал бөгөөд үл өөрчлөгддөг үзүүлэлт. Энэ үзүүлэлтээр нь харвал эгзэгтэй үед дандаа холерик темпераменттай хүмүүс гарч ирсэн байдаг. Холерикууд эрч хүчээр дүүрэн, хурц, шуурхай, шийдвэртэй , шудрага бус зүйлийг үл тэвчигч, үргэлж багаар ажилладаг, бусдыг дагуулах чадвартай, зохион байгуулах чадвартай хүмүүс байдаг,

0  |  0
иргэн(103.57.92.152) 2017 оны 09 сарын 23

ард түмэн АН МАН гэж хулхидуулсаар байгаад одоо туйлдаж гүйцлээ. Шалтгаан нь ердөө МАНАН харин одоо үүнийг үгүй хийх хүн нь Хүрэлсүх болов уу гэж сүүлийн найдлага тээж байгаа нь мэдрэгдэж байна шүү. ЗГ огцруулдаг гишүүд харин зөв зүйлийн төлөө яваа шүү. Хүрэлсүхийг дэмжиж байна. ЗГ унагаасан гишүүдийг ард түмэн бас дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье. баяр, энхболд номтойбаяр мөнхбат элбэгдоржийг үзэн ядаж байна.

0  |  0
ХАСАР(202.179.26.143) 2017 оны 09 сарын 23

Улс орон минь авилгад идэгдэн мөхөж байна.Масс стерестэй, өөрчлөлт гаргахыг хүсч хүлээж байна. ” авилгалтай тэмцвэл нам чинь мөхөж мэднэ” гэсэн үг бий, гэхдээ ” авилгалтай эс тэмцвээс улс орон чинь мөхнө” гэсэн үг бас бий. Тиймээс өөрчлөлт хийхийн тулд нам гэдэг ойлголтоос арай дээгүүр харж чадах эр зориг эрс шийдэмгий чанар хэрэгтэй.Буурьтай гэдэг үгээр халхавчилж бусдын араар бөвийж суудаг эрхэмүүдэд зохих ажил биш. Энэ бол улс орныг мөхөөж байгаа авилгажсан системийн эсрэг хийх амаргүй, хүч сорьсон тэмцэл гэж арай томоор хол харах хэрэгтэй. Хэрэгцээтэй үед цаг үе хүнээ өөрөө төрүүлдэг.

0  |  0
zochin(27.123.214.86) 2017 оны 09 сарын 23

yag unen MANAN gedeg ayult bulegleliig zogsooj chdah eronhii said bol Hurelsuh oor hench bish ard tumniihee toloo uragsha demjij bn

0  |  0
Zochin(66.181.178.67) 2017 оны 09 сарын 23

Daichin baij bolnoo.Gehde E/Said hamgiin bolowsroltoi hun bh heregtei.Suh bol juldana.Odoogiin alban tushaal l yag taarna.Cuh es said bolwol Erdenetiin 49huwi bol hudlaa bolno.Yaagaad gewel HHBank bol Battylgatai mash ih holbootoi hedgiig yaagaad yaridaggyi um boloo ????!!!

0  |  0
123(202.21.115.78) 2017 оны 09 сарын 23

Номтойбаярын ярилцлага нийгэмд нэг их нөлөөлөл өгөөгүй , дурдагдаад өнгөрсөн нь өөрийнх нь ямар байр, буйр суурьтайг л өөрт нь буцаагаад харуулсан. мөнгө ярьдаг хүн нь номт өөрөө. Энэ нийтлэл ядаж л үнэн болж

0  |  0
Ankhaa...(202.131.248.214) 2017 оны 09 сарын 23

Дамдины Сүхбаатар, Санжаасүрэнгийн Зориг, Ухнаагийн Хүрэлсүх... МОНГОЛ ХУВЬСГАЛчдын цуваа тасрах учиргүй.

0  |  0
kkklll(202.21.112.202) 2017 оны 09 сарын 23

mash zub

0  |  0
иргэн(103.26.193.202) 2017 оны 09 сарын 23

гоё гоё

0  |  0
Nergvi*(149.202.202.78) 2017 оны 09 сарын 23

enkhtuwshin eronhiii said hj chadahgui

0  |  0
Anguush*(188.166.20.247) 2017 оны 09 сарын 23

khurelsukh eronhii saidad tohiroh gants hun

0  |  0
Gehdee(202.70.46.220) 2017 оны 09 сарын 23

Jaahan dowiilgonagtaj. Gehdee l ...

0  |  0
irgen)(139.59.225.84) 2017 оны 09 сарын 23

Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх орны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг юм шүү

0  |  0
Зочин)(139.59.225.84) 2017 оны 09 сарын 23

Одоо засаг тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Засгаа шинэчилье, хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ засгийг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй.

0  |  0
La la (202.70.46.220) 2017 оны 09 сарын 23

Bichih gej yostoi zumlaad ogdog gar uu gu yu. Nyamdorjiig ni unshij bsan ym.

0  |  0
good(66.181.160.108) 2017 оны 09 сарын 23

oird iim ym unshsangui. hurelsuhiig demjij bna. setguulvhid bayarlalaa

0  |  0
Coool!!!(202.9.41.97) 2017 оны 09 сарын 23

Yanztai bichjee. Amjilt husie!

0  |  0
ард(202.9.42.202) 2017 оны 09 сарын 23

МАШ ОЙЛГОМЖТОЙ ГООР ХҮРЭЛСҮХИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ МОНГОЛД ХҮРЭЛСҮХ ШИГ ХҮН ХЭРЭГ БОЛООД БАЙГААГ ДИЙЛЭНХ ОЛОН НИЙТ ХҮСЭЭД БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА АА ИЙМД АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨӨРИЙН САНАА ЗОРИЛГООР НУУЦААР САНАЛ ХУРААЛГАЖ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ АРДЫН НАМЫН ШИНЭЧЛЭЛ МАРГААШ ХАРАГДАХ БИЗ ЭЭ БИ НАМЫН ГИШҮҮН БИШ ХҮН ОЛНЫ ЯРИАГ СОНСОХОД ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ ХҮНИЙГ ДЭМЖИХ ХҮМҮҮС ИХ БАЙХ ЮМ АА

0  |  0
Ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 23

HVRELSVH SHUDARGA DAICHIN ZALUU SHVV

0  |  0
ха ха(202.9.41.97) 2017 оны 09 сарын 23

за ёстой нам шааж дээ ха ха

0  |  0
Top