Туршилтаар тариалсан цагаан будаа ургажээ

 

 Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” ХХК энэ онд туршилтын журмаар цагаан будаа тариалсан байна.
“Шидэт хөрс” компанийн тариаланчид энэ жил сумынхаа “Шар-Ус” 1-р багт 0.7 га талбайд цагаан будаа туршилтаар тарьсан нь амжилттай ургаж, өнөөдөр ургацаа хураан авахад бэлэн болжээ. Энэхүү туршилтын журмаар тариалсан цагаан будаанаас нэг тн ургац хурааж авахаар байгаа юм. Туршилтаар тарьсан цагаан будаа нь төлөвсөнөөр ургасанд дээрх компаний хамт олон баяртай байгаа аж. Одоогийн байдлаар дээжийг нь авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад байна.
Тус хамт олон энэ жилийнхээ туршлагад түшиглэн ирэх жил цагаан будааныхаа га-г нэмэгдүүлэн тарих төлөвлөсөн гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

d [ 202.9.41.40 ]      |     9-р сарын 25 -нд, 03:32 минутанд

Amjilt. Bolomjiin uneer zaraarai tegehgui bol hujaa budaa idseer l baina.

10 ын уут [ 202.70.37.34 ]      |     9-р сарын 24 -нд, 13:50 минутанд

овоошдээ .бид гялгар уутаар хийсэн будаа идэхгүй болохнээ. гялай гэж

Goyo [ 74.11.213.206 ]      |     9-р сарын 24 -нд, 07:45 минутанд

Goyo Goyo Goyo

Zochin [ 99.203.14.49 ]      |     9-р сарын 24 -нд, 04:07 минутанд

Baylag buteene gej uuniig helne.amjilt husie.

Монгол [ 73.135.49.137 ]      |     9-р сарын 23 -нд, 18:12 минутанд

Монгол ялна гэж энийг л хэлээд бгаа юм шүү дээ

uuu [ 59.153.114.101 ]      |     9-р сарын 23 -нд, 05:38 минутанд

TOLOVLOH TAAMAGLAH

saihan medee bn [ 188.175.192.216 ]      |     9-р сарын 23 -нд, 00:40 минутанд

Mas zuv

ayush [ 202.21.107.130 ]      |     9-р сарын 22 -нд, 21:54 минутанд

saihan medee bn urgatsiin amjilt hvsie

зочин [ 49.0.133.130 ]      |     9-р сарын 22 -нд, 21:33 минутанд

онц сайхан мэдээ байна даа.амжилт хүсье. будаа шигээ ажил чинь өсөн дэвжиг ээ