Ө.Энхтүвшинд Ерөнхий сайдын суудал гоё харагдсан байх

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

 Монголын улс төрд МАНАН будан яг хэзээнээс эхэлж хөшиглөсөн нь тодорхой бус. МАНАН-гийн завхрал дээд цэгтээ хүрч, ард иргэдийн амгалан тайван байдлын элч хуулийг сахиулан, үнэнийг баримтлагч байх ёстой прокурор хүртэл тэдэнд үйлчилж байгаа ч юм шиг дүр зураг торолзох болов. Бүр бүлэглэл энэ тэрээ “Хотын фракц” гэж нэрлэсэн нөхдийн “мөнгө цагаан нүд улаан”-аар эргэлдүүлэх нь хэрээс хэтрэв. МАНАН-гийн бүлэглэл төрийн толгойд авирсан нь “60 тэрбум”, “Концессын гэрээг өөрсдөдөө хуваарилсан явдал”,.. зэргийнх нь хөзөр дэлгэгдсэнээр ил боллоо. Хармагтайн орд газрын гэрээг үзэглэх тухай яриа ч тэднийг даган гарч ирсэн. Энэ бүх мөнгөний “овоолго”-ын дэргэдээс МАНАН бүлэглэл холдох тун дургүй байна. Одоо тэд дундаасаа шинэ ерөнхий сайдад хоёр хүний нэр гаргачихаад ажиж байна.

 Тэгээд ч МАН-ын  даргад нэр дэвшиж, улмаар Ерөнхий сайдын суудалд суух санаархлаа МАНАН дундаас, УИХ-д суусан олонд зарлачихлаа. Ө.Энхтүвшин гишүүнийг олон түмэн мэднэ. Өөрийгөө тоож, намын даргад нэрээ дэвшүүлснийг нь М.Энхболдын бодож олсон нүүдэл гэж харах хүн ч олон байна. Гэвч Ө.Энхтүвшин намынхаа даргын албыг өгч байгаа М.Энхболдын хувьд таалагддаг хүн нь биш. Учир нь тэрээр маньд байтугай МАН-д ч олигтой гавьяа байгуулаагүй нэгэн. Дотроо эв түнжинтэй, хэрүүл уруулгүй шахам байхад нь МАН-ыг дотроос нь хагалан бутаргах “гавьяаг” тэр зохион байгуулж байсан нь саяхан. Жигүүр ч билүү нэг тийм юм байгуулчихаад, М.Энхболдруудайралт хийж байсныг бид мэднэ. Түүнийхээ хүчинд БСШУ-ны сайдын суудалд сууж амаа хамхиж байв. Ердөө л албан тушаалд дуртай нэгэн гэдэг нь түүнээс харагддаг. 

 Шударга зарчимч хүн болж харагдахдаа гаргууд нэгэн. Намынхаа сул талыг сайн хардаг, эгзэгтэй агшныг өөртөө ашиглахыг зорьдог л ганц зарчимтай.  Сайд болохоосоо өмнө МҮОНРТ-ийн ХЭГ-ын дарга, ЗГХЭГ-ын даргын албыг зайдагнаад өндөр албан тушаалын амтанд  орчихсон байв. Түүнээсээ буугаад хорондоо жигүүр байгуулан дайрч байсан нь тэр. Ө.Энхтүвшин МАН-ын даргын сууж үзээгзй биш үзсэн. Амтыг нь ч мэднэ. Гэхдээ хоёр дахиа яагаад суумаар санагдсаны учир нь нууц биш шиг. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг үг өөрийг нь хурцалж орхив бололтой. Тэгэхээр Ө.Энхтүвшинд МАН-ын даргын суудлыг өгөхийг М.Энхболд дэмжихгүй л болов уу... МАН-ын даргад дэмжихгүй бол жигүүр байгуулна гэж айлгалаа ч М.Энхболдод урьдынх шиг алдчихаар юм байх биш. Нэгэнт буухаас хойш өөрийнхөө талын хүнийг л зүтгүүлчихээд харин ч тайзны араас хэлэх үгийг нь шивнэж зогсох нь дээр биз ээ.  

 Харин Ө.Энхтүвшин МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх болсон тухай мэдэгдэлдээ: “Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа.” гэж дурджээ. Зүгээр сууж байхаар нэрээ дэвшүүлээд үзье, юмыг яаж мэдэх вэ... гэсэн санаа цухалзаж байх шиг.  Мэдээж дээр нь Ерөнхий сайд болох далд мөрөөдөл ч буйг дээр дурдсан. Ө.Энхтүвшинд Ерөнхий сайдын суудал гоё харагдсан учраас л намын нөхдөөсөө өндөр дэмжлэг хүссэн байх. Нэгэнт М.Энхболд дэмжихгүй болохоор түүнд өөр дэмжлэг олдохгүй. Ядаж гарын үсэг зурсан гишүүдийн дотор түүний нэр алга.

 Ц.Нямдорж гишүүн гэхэд л түүний тухай гашуун үг амнаасаа унагаж байсан удаатай. Тиймээс тэр ганцаардах нь гарцаагүй. Харин түүний зүг чиглэсэн анхаарлыг далимдуулан Нямаагийн Энхболдын нэр танхим дотроос эсвэл аясаар чимээгүйхэн явж байгаад гэнэт гарч ирж мэдэх. М.Энхболдын хувьд Н.Энхболдыг дэмжих магадлал өндөр. МАНАН дундаас үнэндээ энэ хоёр гишүүнээс өөр нэр дэвшчихээр хүн алга. Гэхдээ аль нь ч ялгаагүй МАНАН. Буцаад л идэж уухын индрээс бидэнрүү хэхрэх нь гарцаагүй. МАНАН-гаас л ангижрах хэрэгтэй. Ө.Энхтүвшин гэдэг хүн МАН-ын дарга  болохгүй.

З.Говьсайхан   

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.25.183) 2017 оны 09 сарын 24

Ө.Энхтүвшин гишүүн ноён нуруутай, зарчимч,нэр цэвэр, ард түмэн түүнийг хүсч байна.

0  |  0
Зочин (202.179.25.183) 2017 оны 09 сарын 24

Ө.Энхтүвшин гишүүн төрөө тогтворжуулж, ард түмнээ 1-рт тавиж чадах хүн.

0  |  0
Зочин(202.179.25.183) 2017 оны 09 сарын 24

Ө.Энхтүвшин гишүүн бол баргий залуу хүнээс илүү эрч хүчтэй, дайчин, зоримог хүн.

0  |  0
иргэн(202.21.107.27) 2017 оны 09 сарын 24

”Ядарсан цагт Пагамаа ч яахав аа” гэж Далан худалч жүжигт гардагтай адилхан болноо.

0  |  0
Zochin(150.129.140.137) 2017 оны 09 сарын 24

Khurelsukh mash ikh nolootei uchraas ZG-g ogzruulj chadlaa.Odoo mash ikh eserguuzeltei tulgarch bui ued n nemer bolokhoos chono boroonoor gegcheer O.Enkhtuvshin ES-d myraaj bgaa shar muur lugaa.Iimd iimerkhuu muujgainuudin sarisan khonshoor dunduur tas zokhikh yostoi.Daljiigaad l muuraad ogno.Khen temzsen ter zutgekh yostoi.Khurelsukhed amhilt.Ukhrakh gazar ugui tul sanasnaa khii sarvaisnaa av.Orsoldogchoo dutuu unelj bolokhgui.Bugdig sain tooz taivshirch bolokhgui uls tord 2 bair mongon medal baikhguig buu mart

0  |  0
Зочин(27.123.214.104) 2017 оны 09 сарын 24

Тэгээд МАН д Энхтувшингеес еер хэн бгаа юм бэ. Албан тушаалын телее бие биенээ улайран муулж гэдсэндээ хелее жийлцэж бх шив дээ.

0  |  0
Od(66.181.185.33) 2017 оны 09 сарын 23

Ta nar olon jil hudlaa huurlaa odoo bolson.

0  |  0
Od(66.181.185.33) 2017 оны 09 сарын 23

Ene hunii orond zaluu hun baibal Deer shuu dee.

0  |  0
Иргэн(27.123.214.123) 2017 оны 09 сарын 23

За! даа?! та нар мянга хориглох гээд нэмэргуй л болов уу?! Энхтувшингийн од гуйчихсэн байхад хэн ч хориод нэмэргуй л болов уу?! Хар л байгаарай Энхтувшин гэдэг хун 30 дахь еронхий сайдшдээ?!

0  |  0
zochin(66.181.184.102) 2017 оны 09 сарын 23

boli.doo.Enhtuvshin.guai.MAHyn.shinechleld.bitgi.saad.hii

0  |  0
Зочин (66.181.185.226) 2017 оны 09 сарын 23

Шударга нэгнийгээ битгий ингэж муулж бай.

0  |  0
Зочин (66.181.185.226) 2017 оны 09 сарын 23

Ө.Энхтүвшин гишүүн бол маш шударга , зарчимч хүн.Тэр өөрийн үзэл бодолдоо үнэнч, МАН-аа өдий зэрэгт хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн хүн.

0  |  0
Ажлын мал(103.57.93.246) 2017 оны 09 сарын 23

За энэ мангар ажлын мал сайд болвол амиа хорлоноо

0  |  0
Зочин(66.181.176.80) 2017 оны 09 сарын 23

ТОПОР Ч ЁСТОЙ БАРУУН СОЛГОЙГҮЙ МӨНГИЙГ ИДЭВХТЭН БИЧИГЧ НАРТ ЦАЦАЖ БАЙНА ДАА.НАМЫНХАА БАГА ХУРЛААС АМЬД ГАРЧ ИРДЭГ Л БАЙГААДАА ХӨӨРХИЙ.

0  |  0
ёхшуо(27.123.214.115) 2017 оны 09 сарын 23

энд болж байгаа бүх зүйл энхтүвшингийн үеээс эхлээд одоо л идээ бээр нь гарч байгаа шүү дээ одоо өөрийгөө өөгүй өндөг мэтээр

0  |  0
Зочин(66.181.181.171) 2017 оны 09 сарын 23

Захиалгаар бичжээ зайлуул.Үүх түүхээс нь үзвэл хамгийн шударга, эх оронч хүн бол Э.Энхтүвшин, намын нөхөд нь яахнэв, харж л байя

0  |  0
zochin(202.179.25.77) 2017 оны 09 сарын 23

Hujii sharlasan yumig harahaar zevuu hureed bh yum

0  |  0
Top