Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч цас орно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

Нутгийн баруун хэсгээр маргааш,  ихэнх нутгаар энэ сарын 25-нд хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тариаланчид, хадланчдад онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд говь, талын нутгаар өдөртөө дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top