УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудаа баярлууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар уламжлал ёсоор Ахмадын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн ахмад буурлуудад хүндэтгэл  үзүүлэх арга хэмжээг "Улаанбаатар паласт" зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн 3500 гаруй ахмад настанд  авьяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж,  нийт  3500 гаруй ахмадад  гарын бэлгээ гардуулсан юм. 

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ "Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад буурлууддаа баярлалаа. Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн Баянгол дүүргийнхээ ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын Ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе. Түүхийг сөхөн ярихад, би  Баянгол дүүргийн ахмад буурлуудтайгаа 2007 оноос хойш Ахмадын баярыг тэмдэглэж иржээ. Анхны бүхэн тод байдгийн адилаар 2007 оны Ахмадын баярыг тодхон санаж байна. "Оргил" худалдааны төвийн 70-80 хүний багтаамжтай заланд 10 хорооныхоо ахмадыг 10 удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсан юм. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл дүүргийнхээ ахмад буурлуудтай баярыг нь хамтдаа хуваалцсаар иржээ. Та бүхний итгэлээр миний бие УИХ-д сонгогдоод  нэг жилийн хугацаа өнгөрчээ. УИХ-ын гишүүн болоод Хуульзүйн байнгын хороо, Эдийн засгийн хороо, мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар ажиллаж байна. Дээрх нэг жилийн хугацаанд хоёр хуулийг санаачлан өргөн барьж батлууллаа. Мөн  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж  удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө оролцох болно. 


 

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэн зуу насалж, зургаадаа таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн юм. 

Баянгол дүүргийн тавдугаар хорооны оршин суугч Ц.Лхагва /68 настай /


 

 "Манай дүүргээс УИХ-д сонгогдсон залуу боловсон хүчин Ж.Ганбаатар дүүрэг, улс эх орныхоо төлөө ажиллаж байгаад маш их баярлаж байна. Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр дүүргийн ахмад буурлууд биднийгээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийлье.  Ж.Ганбаатар гишүүн маань 10-р хорооллын арын болон хойд замыг нийслэлийн хөрөнгөөр шийдүүлэн ашиглалтад оруулж сайхан болгож өгсөнд оршин суугчид бид  баярлаж байгаа. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэн хийж,  байрнууд дундах замын тохижилтыг сайжруулж өгөөсэй гэж гишүүнээсээ хүсэх байна. 

Долдугаар хорооны оршин суугч  Д.Цэрэндэжид /85настай / 


 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмад буурлууд биднийгээ хүлээн авч уулзаж байгаад эмээ нь баярлаж байна. Манай Их хурлын гишүүд хоорондоо таарамж муутай байгаа юм уу даа. Эв нэгдлийг хичээж, ард түмнээ бодоосой л гэж эмээ нь хүсэх байна. 

Зургадугаар хорооны оршин суугч С.Батцэцэг 


Би Баянгол дүүргийн зургадугаар хороонд 36 жил амьдарч байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмад буурлууд биднийг жил бүр хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Гишүүн маань өнгөрсөн хавар  10-р хорооллын арын болон хойд замыг сайхан болгож өглөө. Мөн 9,10-р хороонд 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэсэн зэрэг дүүрэгтээ олон ажлууд хийж байна.  Цаашид байрнуудын дундах засмал замыг засаж өгөөсэй л гэж гишүүнээсээ хүсэж байна. 

Ийн Баянгол дүүргийн ахмад буурлуудын нүүрэнд баярын мишээл тодорч, ерөөлийн үгс амнаас ам дамжсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. 

 

Ш.Адъяамаа

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.20) 2017 оны 09 сарын 24

ajiglaad baihad sain hun lav bishee. erh medliin toloo ulairan zutgedeg shunaliin tulam met haragddag.

0  |  0
Зочин(202.179.27.57) 2017 оны 09 сарын 24

Сайхан сэтгэлтэй сайн залуу юмаа. Хүүхэд, хөгшчүүдийг баярлуулах том буян шүү. Танд амжилт хүсье.

0  |  0
туяа.(207.154.244.82) 2017 оны 09 сарын 24

Баяр хүргэж ажлын амжилт хүсье.

0  |  0
зочин(59.153.115.38) 2017 оны 09 сарын 23

Ганбаатар гишүүнд баяр хүргэе. Буян болно доо настайчуудыг баярлуулахад тун гэмгүй.

0  |  0
jochin(27.123.214.117) 2017 оны 09 сарын 23

Sain bn amijilt husie

0  |  0
Top