Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2017 оны 09 сарын 24

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.9.24, Ням гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 06.41-18.46
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top