24 жилийн дараа баригдсан оргодолд 1 жилийн ял оноожээ

2017 оны 09 сарын 25

Ял эдэлж байхдаа оргож, 24 жилийн дараа баригдсан Т гэх хүний хэргийг шалгаж байгаа талаар бид мэдээлж байсан.

 

Тэгвэл Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн шийтгэх тогтоолоор оргодол Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

21.11 дүгээр зүйл.Оргон зайлах

1.Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Яллагдагч Т нь 1993 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж Баян-Өлгий аймгийн шүүхээс 2.9 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Гэвч тэрбээр тухайн ялыг эдэлж байхдаа оргож 1993 оны тадугаар сарын 26-ны өдөр баривчлагдсан байна. Улмаар Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3.4 жил хорих ялаар шийтгэжээ.  Гэтэл Т-нь 1993 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр дахин оргожээ.

Түүнийг энэ оны зургадугаар сард тус аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн прокурорт шилжүүлсэн байдаг.

Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүх(103.26.193.213) 2017 оны 09 сарын 25

24 ЖИЛД МАШ ОЛОН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРСАН ЮУН 1 ЖИЛ ВЭ

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 09 сарын 25

24ni jil zugtaaj chadsaniig hundetgen yzeed orchoochgui ter hoorondoo gemt hereg hiigeegui baisan bailgui hezee barigdah bol geel setgeliin daramttai baisan bailgui

0  |  0
Өвгөөдөй(66.181.188.136) 2017 оны 09 сарын 25

Ял нь хүндэдсэн байна.

0  |  0
Top