Цагдаа нарын нүдэн дээр буутай этгээд халдлага үйлджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

АНУ-ын Теннесси мужид орших нэгэн сүмд багтай этгээд халдлага үйлджээ. Үүний улмаас нэг эмэгтэй нас барж, хэдэн хүн шархадсан байна. Хэргийн газарт цагдаа нар ирэхэд сэжигтэй этгээд сүмийн бишрэгчидтэй тэмцэлдэж байжээ. Энэ үед сэжигтэн машинаасаа буу гаргаж ирэн, цагдаа нарын нүдэн дээр буудаж эхэлсэн байна. Иймд цагдаа нар онцгой арга хэрэглэн түүнийг баривчилж чадсан аж.

Гэвч энэ үед сэжигтний машины дэргэд 39 настай эмэгтэй бууны суманд өртөж амиа алдсан байна. Иймд тус мужийн цагдаа нар түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, халдлага үйлдсэн зэрэг хэргүүдээр буруутган авч явсан байна. Тэрбээр ийнхүү гэмт хэрэг үйлдсэнийхээ хариуд хатуу шийтгэл хүлээх нь тодорхой юм.

Сэжигтэн нь 25 настай Эмануел Кидега гэгч этгээд юм. Одоогоор түүний халдлага үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа талаар “ВВС” мэдээллээ.

A handout photo of Emanuel Kidega Samson

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top