”Бүргэдийн баяр”-аар жуулчдыг соронздоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Бүргэдийн баяр" есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Бугат сумын Саят толгой хэмээх газар болно гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек мэдээлжээ.

Энэ жилийг оролцуулаад 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох аж. "Бүргэдийн баяр-2017" арга хэмжээний үеэр морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнүүд зохион байгуулагдах юм.

Албаны хүний өгсөн мэдээллээр энэ удаагийн Бүргэдийн баярт 750 гаруй гадаадын жуулчин оролцохоор онгоцны тийз захиалсан байна. Энэ нь Казах түмний "Бүргэдийн баяр" жуулчдын сэтгэлийг соронздох томоохон баяр болж дэлхий нийтэд танигдах мөч ойртож байгааг харуулж байна гэж зохион байгуулагчид хэллээ. 

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top